ҮДИЙН 11:00 ЦАГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ
Иргэдийн эмнэлгийн туслалцаа, зөвлөгөө авах эхний цэг нь харьяа дүүргийн өрхийн эмнэлэг байдаг. Бид өглөөний 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэгт очиход, бага насны хүүхдүүд өвчиндөө зовиурлан уйлагнах нь кордириор нэг дуулдаж байлаа. Мөн хүүхдээ аргадах гэж аргаа барсан эцэг, эхчүүд дараалалд зогсож харагдлаа.
Бид хүүхдээ тэврэн үзлэгийн цагаа хүлээж буй иргэн Ц-тэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Манай хүү гурван настай, ойрын дөрөв хоног халуураад, нэг л тавгүй байлаа. Өнөөдрөөс ажлаасаа хэд хоногийн чөлөө аваад, эмнэлгээр үзүүлж байна. Хөнгөн ханиад байх гээд дулаан хувцаслаад, халуун аарц, өөрийн мэдэх эмээ өгөөд цэцэрлэгт нь явуулсан.
Гэтэл өчигдөр шөнө унтахгүй, өндөр халуураад, арга буюу эмнэлэг бараадаж байгаа минь, энэ. Нөхөр маань хөдөө ээлжийн ажил хийдэг, хүүхэд харах хүнгүй байгаа юм. Үнэндээ ажлаа хийх үү, хүүхдээ харах уу гэдэг сонголтой эцэг, эхчүүд маань тулж байх шиг байна. Өөрөө дураараа эмчилгээ хийсэн минь буруудсан байх. Ер нь хүүхэд өвдөх шиг хэцүү зүйл гэж байхгүй” гэлээ.
Энэ мэт бага насны хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж буй иргэн олон байв. Тус эмнэлэгийн сувилагч “Хүүхдүүдийн дийлэнх нь хүндэрч, ойр ойрхон ханиалгах, хоолой өвдөх, амьсгал давчдах, цээжээр хатгуулах шинж тэмдэгтэй ирж байгаа. Харин насанд хүрэгчид дур мэдэн эмчилгээ хийгээд, хатгалгаа болсон хойноо ирэх нь элбэг байна” гэлээ.
ӨДРИЙН 12:00 СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Бид Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгээс гарч Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийг зорьсон юм. Тус эмнэлгийн хүүхдийн тасгаар ороход мөн л үзлэгийн дарааллаа хүлээх хүн олон байв. Өрхийн эмнэлэгээсээ бичиг авч, дүүргийн эмнэлэгт үзүүлэн хэвтэн эмчлүүлэх эсэхээ шийддэг байна. Бид Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч З.Оюундэлгэр цайны цагаар нь цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Томуу, томуу төст өвчний тархал хэр байгаа вэ?
-Сурагчдын амралтын өмнө СБД-ийн амбулаторийн нийт үзлэгийн томуу_ томуу төст өвчний эзлэх хувь 11.1-11.6% тай байсан. Харин хичээл амарснаас хойш 7.2-6.9 % тай болж буурсан. Гэвч гэр бүлээрээ ханиад тусаж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв уртасган цагаар үзлэг оношилгоо хийж байна. Манай эмнэлэгт өдөрт дунджаар 100 хүүхэд үзлэг, оношилгоонд хамрагдаж байгаа. Хүүхдийн биеийн байдлаас шалтгаалан өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад шилжүүлж, гэрээр эмчилгээ хийлгэх. Мөн харьяа Дүүргийн эрүүл мэндийн төв болон ЭХЭМҮТ-д хэвтүүлдэг.
-Ханиадаа хүндрүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-0-5 настай хүүхдүүд хатгаагаар өвдөх хүндрэх нь их байгаа. Хүүхэдтэй хамгийн ойр байгаа хүмүүс буюу гэр бүлийнхэн нь хүүхдийнхээ болон өөрсдийн дархлааг дэмжих шаардлагатай байна. Хэрвээ хүүхдэд халуурах, ханиах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн үеэс асаргаа сувилгаагаа сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ шингэн зүйл ердийн үеэс илүү их уулгаж, сайн унтуулж, шингэнд суурилсан, амин дэмээр баялаг хоол, хүнс өгөх. Халуурсан тохиолдолд халууныг нь хэмжиж, халуун бууруулах эмийг насанд нь цагаар уулгах, зөөлөн ханиалга намдаах эм ургамлын гаралтай эм уулгах хэрэгтэй. Хэрвээ 38.5 аас хэмээс дээш халуурах, амьсгаадах, ханиалга богино хугацаанд эрс ихсэх, шээс ховордох, цээж хонхолзох, цээжээр өвдөх, булчингаар өвдөх буюу байнга тэврүүлэх, алхах дургүй болох, шингэн алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
-Иргэд гэрээр уламжлалт эмчилгээ хийх, антибиток эмчийн зааваргүй хэрэглэх тохиолдол байдаг. Энэ талаар?
-Ургамлын гаралтай болон хөнгөн ханиалга намдаах, халуун бууруулах эм хэрэглэж болно. Харин эмчийн зааваргүй антиботик хэрэглэж болохгүй. Хүний биеийн дархлааны систем вирустэй тэмцэж, эдгэрч байх үед дур мэдэн буруу эмчилснээр ханиадыг хүндрүүлж, хатгалгаа болгох тохиолдол элбэг байгаа. Мөн чацаргана зарим хүүхдэд ханиалга нэмдэг. Тиймээс мэргэжлийн эмчийн хувьд заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
ӨДРИЙН 14:00 СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд үзлэг, оношилгоонд хамрагдаад, хүндрэлтэй гэж үзсэн тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэг болох дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Биднийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хаалгаар ороход амны хаалт зүүсэн томчууд болон хүүхдийн хөлд дарагдсан байлаа.
Бид ЭХЭМҮТ-ийн дэд захирал Т.Болормаагаас томуу, томуу төст өвчний тархалтын талаар тодруулахад,
Тэрбээр “Энэ жил томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй бага байгаа. Гэхдээ нярай хүүхэд хатгалгаагаар хүндрэх тохиолдолд элбэг байна. Хэрэв нярай хүүхдэд өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтайрах шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Мөн энгийн эрүүл мэндийн зөвлөмжийг дагах шаардлагатай. Хэрэв хүүхэд тань ханиадны шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт явуулах байх хэрэгтэй” гэсэн юм.
Томуу, томуу төст өвчний тархалтын улмаас эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа учир уншигчид та бүхнийг гэрийн нөхцөлд дархлаа дэмжиж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Мөн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэж, хүндрэх эрсдлээс өөрийгөө болон хүүхдээ хамгаалаарай.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ДУР МЭДЭН БУРУУ ЭМЧИЛЖ, ХАНИАДЫГ НЬ ХҮНДРҮҮЛЖ, ХАТГАЛГАА БОЛГОХ НЬ ЭЛБЭГ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |