Хот, хөдөөгийн олон хүн цугларсан “Да хүрээ” захад ченжүүд “Даам гарч” автомашин худалдан авах гэж буй иргэдэд аманд орсон үнээ хэлж байна. Гаальтай, монгол явж байснаасаа хамаараад автомашины үнэ харилцан адилгүй аж. Тухайлбал, Монголчуудын хэдийнэ танил болсон, хамгийн ихээр өдөр тутамдаа унаж, хэрэглэдэг приус 30 маркийн автомашин гаальтай нь 23 саяас эхлэх бол монголд явж байсан нь 15 сая төгрөгийн ханштай байна. Харин приус 20 маркийн суудлын автомашин хуучин нь хамгийн хямддаа 12 сая, гаальтай буюу орж ирсэн нь 20 сая төгрөгөөс дээш ханштай байна. Монголчуудын хэрэглээнд хамгийн сайн нийцсэн приус маркийн автомашин үнэ нь тэнгэрт хадаж, худалдаж авах хүн ховорджээ. Биднийг машины судлан автал 60 гаруй насны эмэгтэй хүүгээ дагуулан машин авч өгөхөөр яваа бололтой. Хөөрхий минь “Ээжийнхээ тэтгэврийг зээлж аваад автомашины урьдчилгаанд хүрэх янз байна уу. Уг нь хоёулаа нэг приустай болчихвол цагаан сараар хөдөө явбал зүгээр байна” хэмээн ярих юм.
Монголчуудын хэдийнэ танил болсон, хамгийн ихээр өдөр тутамдаа унаж, хэрэглэдэг приус 30 маркийн автомашин гаальтай нь 23 саяас эхлэх бол монголд явж байсан нь 15 сая төгрөгийн ханштай байна
Иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг “Prius 20”, “Prius 30”, “Prius 41”, “Prius 50”, “S”, “Aqua”, “Probox” “Harrier” загварын машины үнэ асуухад “Prius 20” 20-24 сая, “Prius 30” 28 сая, “S” 24 сая, “Prius 50” 36 сая, “Prius 41” 32.5 сая төгрөгийн үнэтэй. Харин “Aqua” загварын автомашин 18-20 сая, “Probox” 15-23 сая, “Harrier” загварын автомашин 36-95 сая төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна. Үнийн хувьд нэмэгдээгүй бараг л хэвээрээ байгаа” гэлээ. Өнгөрсөн хавар тус захад ирж машины үнэ сонирхсон болохоор “Машины үнэ багагүй нэмэгджээ. Өнгөрсөн хавар ирэхэд “Prius 20" 20-23 сая, "Aqua" 17-19,“Probox” 12-21 сая, “Harrier” 36-93 сая төгрөгийн үнэтэй байсан” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Prius”, “Harrier” загварын автомашины үнэ нэг саяаас таван сая төгрөгөөр л нэмэгдсэн байгаа. Ойрд худалдан авалт бага байна. Аравдугаар сарын дундуур борлуулалт жаахан нэмэгдсэн. Наймаачдын хувьд дээрдэж байгаа зүйл алга. Хүмүүс машин үнэтэй байгааг гайхаад л өнгөрөх юм. Валютын үнэ ханш өсөж, шатахууны үнэ нэмэгдээд байхад автомашины үнэ буурах аргагүй. Сүүлийн хоёр жил гэхдээ автомашины үнэ ийм л байгаа шүү дээ” гэв. Автомашины үнэ тэнгэрт хадсан байгаагаас үүдэн борлуулалт муу байгаа гэнэ. Автомашины үнийн хөөргөдөл амьдралд нийцэхгүй болжээ. Хамгийн багадаа үйлдвэрлэгдээд 5-10 жил болж байгаа машинууд монголын зах зээлд асар үнэтэй зарагдаж байна. Үйлдвэрлэгдсэн он нь таван жилээс доош болоод ирэхээр үнэ нь хэд дахин нэмэгддэг байна. Хөл дүүжлэх унаатай болох гэсэн иргэдэд автомашин авна гэдэг мөрөөдөл болжээ. Автомашины үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр...
(1).jpg)
БЭЛЭН МӨНГӨӨР АВТОМАШИН ХУДАЛДАЖ АВАХ ХҮН АЛГА
“Да хүрээ” захад автомашин худалдаж авахаар очсон иргэдийн ихэнх нь үнийг нь сонсоод худалдан авалт хийхгүй байгаа аж. Зарим иргэд бэлэн мөнгө нь автомашин худалдан авч хүрэхгүйгээс болоод өндөр хүүтэй ББС-уудад ханддаг байна. Ченжүүд ч автомашинуудаа хурдан борлуулахын тулд иргэдэд ББС санал болгодог аж. Иргэд 20-40 хувийн урдчилгаа өгч автомашин ББСБ-аар авдаг байна. Мөн зарим иргэд банк болон гар утасны АПП-уудад зээлтэй учраас өр орлогын харицаа тэнцэхгүй, үүнээс болоод автомашин худалдаж авч чаддагүй гэнэ. Бид “Да хүрээ” захын ченжээс тодруулахад “Автомашины үнэ баг багаар өсөж байгаа. Ер нь бол өсөх шинжтэй байна. Гэтэл худалдан авалт хийхээр ирсэн иргэд хямд машин хайж, энэ хавиар өдөржин явдаг. Удахгүй Цагаан сарын баяр болох гэж байна шүү дээ. Тиймээс автомашины үнэ хямдрана гэж байхгүй. Ер нь бэлэн мөнгөөр автомашин худалдаж авах хүн алга. Дандаа л ББСБ-аар авч байна” гэсэн юм. Мөн бид орон нутгаас автомашин худалдан авахаар ирсэн иргэнээс автомашины үнэ ханш ямар байгааг тодруулсан юм. Тэрбээр “Би хөдөө уначих, цасанд суугаад байхааргүй өндөрхөн суудлын тэрэг сонирхож явна. Үнийн хувьд үнэхээр чанга сонсогдож байна. Тиймээс ямар машин авдаг юм билээ. Миний авна гэж бодож байсан автомашины үнэ санаснаас өндөр байгаа учраас авч дийлэхгүй байна. Гайгүй машин авъя гэхээр багадаа 20 сая төгрөг шаардлагатай болоод байдаг” гэв.
Иргэд 20-40 хувийн урдчилгаа өгч автомашин ББСБ-аар авдаг байна. Мөн зарим иргэд банк болон гар утасны АПП-уудад зээлтэй учраас өр орлогын харицаа тэнцэхгүй, үүнээс болоод автомашин худалдаж авч чаддагүй гэнэ.

| СУРВАЛЖИЛГА: Приус 20 маркийн суудлын автомашин 15-22 сая төгрөгийн үнэтэй байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |