Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө шатсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх дуудлагын дагуу Тэс сум дахь гал унтраах 57 дугаар ангийн бүрэлдэхүүн, сумын алба хаагчид, иргэд нийт 190 орчим хүн ажиллаж, галын тархалтыг зогсоосон байдаг. Тухайн сумын сургууль юунаас болж шатсан, урьдчилсан байдлаар хэчнээн төгрөгийн хохирол учирсан талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Сургуулийн архив, сурагчдын ном, дэвтэр шатсан эсэх талаар тус сургуулийн захирал н.Дашхүүгээс тодруулахад “Холбогдох албаныхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Одоогийн байдлаар галын дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Гал юунаас болж гарсныг би хэлж мэдэхгүй. Манай сум гурван хичээлийн байртай учир шатсан байранд архив, бичиг хэрэг байгаагүй” гэв. Мөн тус сургуулийн сургалтын менежерээс түймрийн талаар тодруулахад “Галын дүгнэлт гараагүй учир хэчнээн төгрөгийн хохирол учирсан болон гал юунаас болж гарсан талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Багш нарын журнал цахим болсон учир чухал бичиг баримт шатаагүй. Харин хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөрөөмж шатсан” гэв.

Харин тус сумын Засаг дарга Х.Лүндээжанцангаас хүүхдүүдийг цаашид хаана, хэрхэн хичээллүүлэх талаар тодрууллаа. Тэрбээр “Манай сумынхан дотуур байр байсан барилгыг 2014 онд засварлаж, 220 хүүхдийн хичээлийн байр болгосон. Тус барилгад дунд, ахлах ангийн найман бүлэг хичээллэж байсан. Мөн Дуу хөгжмийн тэнхим, технологийн хичээлийн тэнхим байсан. Тэнд байсан тоног төхөөрөмжүүд хамгийн үнэтэй зүйлс байсан. Сургуулийн архив, бичиг хэрэг, номын сан зэрэг нь өөр сургуульд байсан учир галд өртөөгүй. 220 хүүхдийн сургууль шатсаны улмаас урьдчилсан байдлаар 400 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна лээ. Гал гарах үеэр Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн ирж ажилласан. Найман ангийн ширээ, сандал, техник, хэрэгсэл бүгд шатсан учир холбогдох газруудад хүсэлт өгч, шинэ ширээ, сандалтай болж байгаа. Мөн хичээл орохоор 220 хүүхдийг 100 хүүхдийн дотуур байрны нэг давхарт болон бусад ангиудтай ээлжилж хичээллүүлэхээр болсон. Мөн манай суманд шинэ сургууль барихаар 6.1 тэрбум төгрөг өнгөрсөн оны төсөвт батлагдсан. Түүнээс 1.2 тэрбум төгрөгийнх нь ажлыг хийсэн байгаа. Тодруулбал, барилгын гурван давхрыг нь барьчихсан 2024 онд багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Манай сумын хувьд нэн даруй сургуультай болох нь чухал байна” гэв.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянтэс суманд гарсан галыг унтраахаар ажилласан Завхан аймгийн гал унтраах 57 дугар ангийн ахмад Ц.Алтансүхээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Дуудлагын дагуу 10 хүний бүрэлдэхүүнтэй гал унтраахаар Баянтэс сум руу явсан. Цас ихтэй байсан учир бид замдаа цаг алдсан. Биднийг очиход сургуулийн 70 хувь нь шатсан байсан. Тиймээс бидний хүч хүрэхгүй учир гал тархахгүй байх арга хэмжээг яаралтай авсан. Гал даамжирч, сургуулийн гал тогооны дээвэр, хоёр дэлгүүрийн хана шатаж байсныг нь унтраасан. Хэрэв тухайн хоёр дэлгүүр шатсан бол гудамж тэр чигтээ шатах магадлалтай байсан. Гал гарсан шалтгааныг бид урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болсон хэмээн үзэж байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна” гэв.
| БАЯНТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ЛҮНДЭЭЖАНЦАН: МАНАЙ СУМЫН СУРГУУЛЬ ШАТСАН УЧИР СУРАГЧДАА ДОТУУР БАЙРАНД ХИЧЭЭЛЛҮҮЛНЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |