Шатахуун түгээх станцуудын ойролцоо саарал манарч, уртаас урт цуваа бий болжээ. Бараг хамгийн багадаа автомашинууд нэг километр газар дугаарлан зогсох аж. Зарим жолооч автомашинаа унтраачихсан байх. Зарим нь цонхоо онгойлгоод янжуурын утаа суунаглуулан сууна. Зарим нь чангаас чанга дуу тавьчихсан байв. Гэвч эдгээр жолоочдын хүсэл бол хурдхан бензин авах. Тэвчээр нь алдгаснаас үүдэн өөр өөрийгөө элдвээр аргацаан байгаа хүмүүс. Ойрын өдрүүдэд нийслэл хот хүйтэн, цас, салхитай агаар цэвэр шахуу байгаа ч иргэдийн бухимдлыг бензин шатахууны хомсдол улам нэмэгдүүлж байна. Шатахуун түгээгүүрийн уулзваруудаас эхлээд багадаа л нэг км үргэлжилсэн урт цуваа үүссэн өдрүүд үргэлжилж байна. Хүйтэн тачигнаж дүн өвлийн жавар хангинахын хэрээр ажил бизнестээ автомашинаар амжуулах хэрэгцээ улам нэмэгдсэн нь ойлгомжтой. Гэхдээ УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатарын “ШТС-уудаас их хэмжээгээр нь авч, цаашаа дамлаж зарах процесс байна. Улаанбаатар хотоос ямар нэгэн захиалга, бичиггүйгээр дизель түлш гаргахыг хориглосон” билээ. Гэвч гадуур бензин шаглаж зарах цөөнгүй тохиолдол байна. Тухайлбал бензин шаглаж байгаа иргэд 20 литрийг нь 100 мянган төгрөгөөр зарж, иргэдийн халаасыг хоосолж байна гэхэд буруудахгүй. Салбарын сайдын хэлсэн үг үнэндээ газар дээр биелсэн юм огт алга. Тиймээс салбарын сайд та “Тэнгэрийн юм ярьж худал мэдээл өгөхийн оронд хөрсөн дээрээ буусан бодит тайлбар хийсэн нь илүү үнэнд нийцэх биз. Хөөрхий иргэд таны хэлсэн үгэнд итгээд бараг 14 хонолоо. Гэтэл өөрчлөгдсөн зүйл огт алга. Бодит үнэн гэвэл иргэд өглөө эрт босоод ажилдаа явах биш ШТС-д дугаарлаж, зогсоод хамаг цаг хугацаа, боломжоо алдаж байна.
Бодит үнэн гэвэл иргэд өглөө эрт босоод ажилдаа явах биш ШТС-д дугаарлаж, зогсоод хамаг цаг хугацаа, боломжоо алдаж байна.

Өнөө өглөө өглөөний 06.00 цагт очиж гурван цаг дугаарлаад арай ядан 50 мянган төгрөгт шатахуун авсан. Энд хоёр түгээгч нэг зэрэг ажиллаж байгаа учраас өчигдрийнхөөс арай хурдан урагшилж байна.
Нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгт байрлах шатахуун түгээх станцуудад дугаарлан зогсож буй автомашинууд замын нэгдүгээр эгнээг эзэлжээ. Бид “Шунхлай” “Петровс” “Сод монгол” “МТ” компанийн ШТС-аар явсан юм. Хамгийн багадаа 50-60 орчим тооны автомашин дугаарласан байлаа. Хоёр түгээгч зогсоо зайгүй хоёр тийш холхиж, шатахуунаа хийж байв. Тэднээс шатахууныг ямар зохицуулалттайгаар худалдаалж байгаа талаар тодруулахад “АИ92, А80, А95 бензин худалдаалж байгаа. Иргэдэд ч, байгууллагуудад ч 50 мянган төгрөгийг хязгаарлалтайгаар өгч байгаа ба картаар болон бэлэн мөнгөөр ч тооцоо хийж байна. Нийлүүлэлт хэзээ хэвийн болохыг бид хэлж мэдэхгүй. Дөрвөн тонн ирснийг нь шахаж дуусаад л дараагийн орлого ирэхийг хүлээнэ. Иргэдийн оочир тасрана гэж бараг байхгүй. Харин нийлүүлэлт л тасраад байна” гэх тайлбарыг түгээгч нар хэлж байлаа. Тэдний хувьд өдөр тодорхой хэмжээний бензин зараад ШТС-аа хаадаг гэнэ. Тиймээс бид мөн бензин авахаар дугаарлан зогсоо автомашины жолооч нараас дараах тодруулгыг авсан юм.

Манай төрийн жолоог залж байгаа эрхэм түшээдүүд ажиллаж чадахгүй байна уу даа гэж харж байна
Иргэн М.Баатарсүрэн “Өчигдөр 16-р хорооллын ШТС-д очиж, дөрвөн цаг шахуу дугаарласан ч бензин нь дууссан гэсэн учраас авч чадаагүй. Балаг бензин авахын тулд бүтэн өдөр алдаж байна. Шатахуун түгээх газруудыг хэрэн хэсүүчилж байна. Өнөө өглөө өглөөний 06.00 цагт очиж гурван цаг дугаарлаад арай ядан 50 мянган төгрөгт шатахуун авсан. Энд хоёр түгээгч нэг зэрэг ажиллаж байгаа учраас өчигдрийнхөөс арай хурдан урагшилж байна. Ирээд цаг гаруй хугацаанд л дугаарлалаа. Удсан ч гэсэн шатахуун нь нийлүүлэлтээр ирж л байвал хүлээхээс өөр яах вэ. Нэгэнд энд ирснийх дахиад 50 мянгад авчихмаар байна. дугаарлаж зогссоор байгаад хамаг бензинээ барлаа” хэмээв. Мөн тус шатуун түгээх газар дугаарлан зогсоо иргэн Б.Сүрэн “Нэг цаг гаруй л дугаарлалаа. Өдөр нь ажилтай байдаг учраас орой цагаар л бензинээ хайж таарлаа. 50 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон гэж сонслоо. Өгч л байвал 50 мянга байсан ч авна шүү дээ. Хөдөө, орон нутаг руу зорчиж буй хүмүүс л хэцүү болов уу. Зарим ШТС-ийн хэрэглэгчийн тусгай карттай байхыг шаардаад байдаг. Бүхэл бүтэн улс байна даа. Нөөцөө хангалттай хэмжээнд нь хангаагүй байх нь инээдтэй юм. Энэ улс орон чинь шатахуунгүй гээд техник хүчээ хөдөлгөж чадахгүйд хүрэх юм уу. Манай төрийн жолоог залж байгаа эрхэм түшээдүүд ажиллаж чадахгүй байна уу даа гэж харж байна” гэлээ. Үүнээс гадна, жолооч нар “шатахууны нөөц бодит байдал дээр үнэхээр хомстсон уу аль эсвэл импортлогч компаниуд бага хуваарилж энэ нөхцөл байдлыг үүсгэв үү гэдэгт хардлага үүсч байгаа талаар” хэлж байсан юм.
| ИРГЭД ГУРВААС ДӨРВӨН ЦАГ ДУГААРЛАЖ ЗОГССОНЫ ЭЦЭСТ 50 МЯНГАН ТӨГРӨГТ Л БЕНЗИН АВЧ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |