Иргэд “Энэ жил цас ихтэй хүйтэн жил болно” хэмээн ярьцгаах аж. Амьд мал худалдан борлуулдаг “Эмээлт” зах дээр очиход портер маркийн машины тэвш дүүрэн мал ачсан малчид угтацгаав. Тэд гар дээрээсээ малаа борлуулах сонирхолтой байдаг аж. Иргэд ч “Малчдын гар дээрээс худалдан авах нь хямд” хэмээж байлаа.
Иргэд ч “Малчдын гар дээрээс худалдан авах нь хямд” хэмээж байлаа.
Орон нутгийн дугаартай портер машины дэвшин дээр 20 тооны бог мал ачиж “Эмээлт” захыг зорин ирсэн залуу “Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас идэшний хонь зарахаар ирлээ. Энэ жил манай нутагт ногоо сайхан ургасан болохоор мал тарга хүч сайтай байна. Ченж нар шиг өндөр үнээр зарахгүй. Сайхан ярьж, хөөрөөд үнэ тохироод л өгчихнө” гээд аль чатахаараа “Ууц тавих, сайхан хонинууд байна шүү” хэмээн хашхирах аж. Үнэ асуух иргэнд “Хонь 180-250 мянган төргийн үнэтэй байна. Би 20 сайн эр хоньтой ирсэн хүн. 230 мянгад бөөндөөд зарчих нь шүү” гэх малчин эр худалдан авагчийг ятгана. Түүний санал болгосон эр хонь 30 кг жинтэй байгаа аж. Харин худалдан авагч иргэн бага зэрэг эргэлзэж байснаа өөр малын үнэ ханш судлахаар яваад өглөө.

малчид үлдсэн хонь, ямаагаа сайтар ярьж, хэлэлцэж байгаад борлуулахыг хичээнэ
Эмээлт захын амьд мал борлуулах энэ хэсэгт иргэд хамгийн ихээр төвлөрнө. Тиймдээ ч өглөөнөөс үд хүртэл иргэдийн худалдан авалт зогсохгүй. Зарим малыг сайтар шинжиж, тарга тэвээргийг нь анзаарч байгаад шилээд аваад явчихдаг бололтой. Хашаанд хашсан цөөн хэдэн нь жижгэвтэр биетэй бог байв. Гэвч малчид үлдсэн хонь, ямаагаа сайтар ярьж, хэлэлцэж байгаад борлуулахыг хичээнэ. Тэдний нэг нь хажуугаар өнгөрөх хүнд “Хэдэн төгрөгт ямар мал авахаар сонирхож байгаа юм. Манай энэ ямаа хэнд ч гологдохгүй шүү, үз дээ. Одоо энэ л үлдчихээд байна. Цаагуур чинь үүнээс үнэтэй байгаа” гэх зэргээр торон хашаанд хашсан хэдэн хониныхоо дундаас том гэгчийн эр ямаа чирч ирээд харуулах аж. “Энийг чинь би маргааш ирээд авъя надад хадгалж бай. Төхөөрч янзлаад өгөх юм байгаа биз дээ. 160 мянгад нь авъя” гэж бэлэн мөнгөнөөсөө гар татахгүй тоолж өгөв. Дундговь аймгийн Өндөршил сумаас ирж мал борлуулж буй малчин Д эр ямаагаа боломжийн үнээр борлуулчихаад нутаг буцах буй гэнэ.
.jpg)
Идэшний үхэр 1.2-2.4 сая төгрөгийн үнэтэй байна
Энэ жил идшинд бод малын эрэлт илүү нэмэгджээ. Торон хашаанд байх цөөн тооны бод мал дундаас адуу, үхэр нэг, хоёроор л үлдсэн байх. Гаднаас орж ирсэн нэгэн иргэн малчнаас идэшний үхрийн үнэ ханш асууж “Би идэшний хоёр үхэр авах гэсэн юм. Аль аймгаас ирсэн бэ. Ямар үнээр борлуулж байгаа байна” гэхэд мал зарж буй малчин “Идшний тарган сайхан үхэр байна шүү. Идэшний үхэр 1.2-2.4 сая төгрөгийн үнэтэй байгаа. Сувай үнээг 1.6 сая төгрөг. Хэрвээ хоёр, гурваар нь авах гэж байгаа бол дахиад хөдөөнөөс мал ирнэ. Зарим аймгаар зуд болно гээд малчид сандралдаад муу үхэр авчирч зараад л байна. Харин манай үхрүүд тарга сайн авсан. Харин адуу 1.2-2.4 сая төгрөгийн үнэтэй байна. Соёолон морь 1.4, даага 800, шүдлэн сая, хязаалан 1.2, бүдүүн адуу 1.6 сая төргийн үнэтэй байна” ярьж хөөрөөд хямд өгнө шүү.
Бод малын хэсэгт идэшний мал сонирхож худалдан авахаар зорьж буй иргэн Б.Баярсайхан хэд хэдэн малчид дээр очиж үнэ ханшийн талаар асуусан байна. Гэхдээ малчид өглөө авчирсан ихэнх малаа борлуулж дууссан тул авах мал бага байгааг учирлаж байлаа. Тэрбээр “Энэ жил идэшний бод малын үнэ ханш ер нь өсжээ. Би бод мал авахаар үнэ судлаад л явж байна. Манайх ам бүл зургуулаа. Зургаан хүнд ганц соёолон үхэр өвөл хангалттай хүрдэг л юм. Өнөөдөр оройтоод ирчихсэн чинь иргэд хамаг сайн адуу, үхрийг нь шилээд авчихаж. Хэд хоногийн дараа ирж дахиад бод мал судалъя даа.” гэсээр авж өгөв.
.jpg)
АДУУ
Даага-800 мянга
Шүдлэн: сая
Хязаалан: 1.2 сая
Бүдүүн адуу: 1.6 сая
ҮХЭР
Шүдлэн үхэр: 1.2-13 сая
Хязаалан үхэр: 1.4-16 сая
Соёолон үхэр: 1.6-1.8 сая
Бүдүүн үхэр: 2.2-2.4 сая
| НАС ГҮЙЦСЭН ИДЭШНИЙ ҮХЭР 2.4 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |