Хөгжүүлэгчдийн бага төслийн шаардлагад нийцэх боломжтой гибридийн 80 хувилбарыг гаргаж, шатахуун зарцуулалтын үр ашгаар нь сонгосноор дөрвөн загвар тунажээ. Дараа нь G21 багийнхан тухайн системийг зах зээлд их хэмжээгээр гаргах тохиолдолд үүсэх, бэрхшээл зардлыг үнэлэн тооцсоор эцэст нь цахилгаан мотор болон дотоод шаталтын хөдөлгүүр, пленатар араанаас бүрдэх энгийн хийцтэй ч нарийн программ хангамж бүхий гибрид загвар шалгарсан нь “Приус” байв. Анхны “Приус” 1997 онд Японд гарснаас хойш шатахуун хэмнэлттэй машины эрэлтийг өсгөж, удалгүй Америкт орж ирсэн байна. Тоёота компани 2016 оны зургаадугаар сарын байдлаар дэлхий даяар есөн сая ширхэг гибрид автомашин борлуулаад байсан нь тэдний төсөөллөөс хэдэн зуун хувиар давжээ.
Тэгвэл дан ганц монголчуудын ч бус хүн төрөлхтний хэрэглээ болтлоо автомашины зах зээлд “ханачихсан” Приус өнөөдөр ч эрэлттэй хэвээр. Загвар, маркын хувьд “Приус-41” болтлоо шинэчлэгдсээр байгаа энэ машинаар монголчууд бид алсын замд гарч, малаа тууж, хурдны зам дээр уралдаж, ууланд гарч бартаат зам дээр Шумахер мэт давхиулдаг болсоор удав. “Приус”-тэйгээ аялаж, зугаалж очихгүй, хүрэхгүй газар ч алга. Хөвч тайга, усархаг намаг, элсэн говь, дэрстэй хөндий, даваа гүвээ, хад чулуу ихтэй уулын зам энхэл донхол бүдэг жим зэрэг жолоочийн ур, унасан хүлгийн хурд, хүч шалгасан замаар “Приус”-тэйгээ явж л байх. Ийнхүү түмэн бээрийг ажрахгүй туулдаг нэгэн хүлэг бол “Приус” загварын автомашин гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй болов уу. Манай улсад өчигдрийн байдлаар 172727 ширхэг “Приус” загварын автомашин бүртгэлтэй байна. Үүнээс “Приус-20” 95485, “Приус-30” 45749, “Приус-41” 6373, “Приус-11” 13467, “Приус-10” 10047 байгаа юм. Манай улсын нийт автомашины 15.5 хувийг тус машин эзэлдэг гэсэн судалгаа ч бий.
“Приус”-тэйгээ олон километр бартаат замыг туулсан, чадварлаг жолооч олон болжээ. Тэдний нэг бол Э. Отгонбаатар. Тэрбээр долдугаар сарын 15-нд Алтай Таван Богдын Хүйтний оргил хайрханы бэлд “Приус-20” автомашинтай хүрчээ. Түүний аян замын сонинг дуулахаар цөөн хором ярилцсан юм.

-Та хэдэн жил жолоо барьж байна вэ. Энэ жил ямар газраар аяласан бэ?
- Би 16 жил жолоо барьж байна. Уудам эх орныхоо онгон дагшин байгаль, түүхэн дурсгалт газруудаар аялах сонирхолтой. Энэ жил Баян-Өлгий аймгийн Холбоо нуур, Алтай Таван Богд хайрханд “Приус-20” загварын автомашинтай гарлаа. Мөн Хотон нуур, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Увс нуур, Хар тэрмис, Хяргас нуур зэрэг 3538 километр аялаад ирсэн.
-Алтай Таван Богд төрийн тахилгат хайрханы бэлд “Приус”-тэйгээ очсон байна. Зам, бартаа хэр байв?
-Байгалийн онгон дагшин тогтоц бүхий газар гарахад замд бороо орж, уулын ус бууж, шавартай байсан. Халтиргаа, гулгаатай үед суудлын машинаар аялахад хүндрэл бэрхшээлтэй байлаа. Уулын бэлээс оройд гарах хүртэл жолоочын ур чадвар, машины хурд хүч шаардлаа. Аль болох алсаас бартаа багатай замаа сонгон явсан. Уулын бэл, дунд хэсэгт том оврын моторын багтаамж нь өндөр машинууд зогсож, хүмүүс явган гарч байсан. Харин би хоёр том хүн, гурван хүүхэдтэй хайрханы оргилд гарчихаад буусан.
-Та аялалдаа зориулан машинаа нэмж тоноглов уу?
-Зөвхөн КҮВ амортизатор пүрш өндөрлөгөөгөөр тоноглосон. 215.66.15 загварын дугуйтай.
-Энэ хүнд замыг бусад төрлийн автомашинууд хэрхэн туулдаг бол. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Зарим төрлийн мосттой машин гарч чаддаггүй. Жолооч нар машинаа доор орхиод хаалтны наана амьдардаг нутгийн айлуудаас “УАЗ-469” загварын машин хөлсөлж гардаг.
-“Приус” автомашин хот дотор явах зориулалттай. Гэтэл та хэр баргийн машинтай аавын хүү очиж чаддаггүй Алтай Таван Богд хайрханы бэлд хүрчихсэн байна. Машиныхаа талаар ямар бодолтой байдаг вэ?
-“Приус-20” загварын автомашин жолоодоход зөөлөн, хөнгөн, эвдрэл багатай, эдийн засагт хэмнэлттэй. “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп”-д машинаараа аяласан жолооч олон бий. Тухайлбал, эх орны зүүн хязгаар Шилийн Богдоос хоймор сайхан нутгийн Хөвсгөл далай хүртэл аялахад шатахуун л хийсэн. Өвлийн улиралд зузаан хунгар зүсэж, моторын хүчээр арай гэж Алтан овоо дээр гарахад “Приус” гарчихсан байсан. Улаагчны хар нуурын Манханы орой дээр ч түрүүлж гараад зогсож байдаг хурд, хүч тэгширсэн ээлтэй унаа даа. Ийнхүү морьтон монголчууд төмөр хүлгийг өөрсдийн нөхцөл боломж, амьдралын хэв маягт нийцүүлэн хэрэглэж байна. Энэ дундаас зөөлөн явдалтай “Приус” машин онцгойрлоо. Гэвч засмал замд явах зориулттай автомашинаар холын бартаат аялалд гарахдаа аюулгүй байдлыг хангах хэрэгтэй юм. Дэлхийн дээвэрт ч гарчихсан байж мэдэх “Приус”-тэй монголчуудын аяны алтан шар зам нь өлзийтэй байг ээ.
.jpg)
| Дэлхийн дээвэрт ч гарчихсан байж мэдэх “Приус”-тэй монголчууд |
|
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |