Нар үүлний цоорхойгоор тусах үд дундын үед аймгийн аварга ногоочин Б.Энхцэцэгийнд ирлээ. Гэрт нь сурвалжилга хийхээр очиж байгаагаа дуулгасан тул Б.Энхцэцэг лууван хураалтын их ажлаасаа түр завсарлаж, гэртээ ирж таарлаа.
Хашааны хаалгаар ороход ногоо хураалтын их ажилтай байгааг нь илтгэх багаж хэрэгсэл, хадсан талбай, ургацаа өгч дуусан хүлэмж үзэгдэнэ. Хүлэмжийн урд шуудай дүүрэн сонгино агуулахад нь хураалттай дарсан өргөст хэмх, сагсанд ногоон улаанаар нь ангилсан лооль харагдана. Улаан, ногоон лоолийн хажууд хар, ногоон өнгөтэй жимснүүд байлаа. "Муудсан жимсээ ангилжээ" гэсэн бодлыг минь уншсан мэт тэрбээр сагснаас нэг ширхгийг аваад “Энэ сагстай жимсийг та нар муудсан гэж бодож байна уу. Энэ чинь хар лооль шүү дээ. Их гоё амттай. Хүмүүс муудсан гэж бодоод байдаг юм” гэв. Б.Энхцэцэг энэ жил 2000 мкв талбай хүлэмжид лооль, чинжүү, өргөст хэмх тарьжээ.
Харин зургаан га талбайд төмс, лууван тарьсан бөгөөд ургац хураалтын ажил ерөнхийдөө жигдэрсэн байгаа гэнэ. Хүлэмжийн ногоогоо хурааж дуусжээ.“Ургац давгүй сайхан гарлаа. Зун цаг агаар сайхан ч нар сайн гарсангүй. Есдүгээр сард хур ихтэй, нар багатай байсан учраас чинжүү улаан болсонгүй. Бүрэн боловсорсон хэрнээ улаан болоогүй нь нарны гэрэл, элч муу байсантай холбоотой. Эд ургац хураалтын сард бороо их орсон учраас ногоо хураалтын ажил ч удаашралтай байлаа” гэв.
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1996 онд ирж суурьшсан тэрбээр саравчиндаа гэр бүлийнхээ идэх ногоог тарьдаг байсан бол өдгөө 10 гаруй га талбайгаас ургац хураадаг болжээ. Хамгийн анх өргөст хэмх, лооль хоёр тарьдаг байсан гэнэ. Б.Энхцэцэг үндсэн таван ажилчинтай бөгөөд ногоо хураалт, тариалангийн үеэр хүн нэмж авдаг. Мөн ажил хийх хүсэлтэй, ногоо тарих сонирхолтой хүүхдүүд ирж ажилладаг юм байна. Жил бүр ирж хамт ажилладаг байсан хүүхдүүдээс сургуулиа төгсөж, хот руу явсан нь ч цөөнгүй бөгөөд одоо доод ангийнх нь дүү нар ирж ажилладаг гэнэ.
.jpg)
Ногоочин хүний ажил үүр цайхтай хамт эхэлж, үдшийн бүрийгээр дуусдаг. Гэхдээ хураасан ногоогоо хараад ядарч байгаагаа хүртэл мартана шүү дээ.
Хашааны захад байх хүлэмжид дан чинжүү тариалдаг гэнэ. Хүлэмж чийг ихтэй, бүгчим агаартай тул дээврээс хааяа нэг ус бөнжгөнөн дусална. Саглагар навчны доор мөчир нь даахааргүй болсон том жинжүү ургана. “Чинжүү бол хамгийн эрхэмсэг, хамгийн тансаг ногоо. Лооль, чинжүү хоёрыг тарьж ургуулдгаараа өөрөөр их бахархдаг. Улаан, ногоон лоолийг 5000 бутаар нь тариад төмс шиг хурааж авсан үе бий шүү” гэсээр ногоо хураалтын дараа үлдсэн боловсорсон чинжүүнүүдийг түүнэ. “Ногооны аж ахуй эрхэлдэг хүмүүс чинь байгалийнхаа цаг, нөхцөл байдлыг дагаж амьдардаг. Гэхдээ цаг агаар тохиромжгүй байна гээд хойш суулгүй ногоо тарихад тохирох орчныг бүрдүүлнэ. Дараа жил тариалах газар, үрээ бэлтгэнэ. Бэлтгэл ажлаа сайн хийсэн байхад ямар ч ногоо сайн ургана. Тариаланч хүн бодол дотроо ногоогоо ургуулчихсан байдаг юм” гэв.
.jpg)
“Арвин, өнгөлөг, эрүүл ургацаа хураах ногоочин хүний хамгийн жаргалтай мөч. Би, миний гэр бүл, найзууд эсвэл огт танихгүй хүн хүртэл идэх учраас эрүүл ногоо тариалахыг хичээдэг. Тиймээс химийн гаралтай бордоо ашигладаггүй” хэмээгээд хүлэмжээс гарч агуулах руугаа алхлаа. Замдаа “Жил ирэх тусам цаг агаар муудаж байгаа учир тарьсан ногоогоо салхи, сэрүүн цаг агаараас хамгаалахын тулд хүлэмжид тарьж байгаа. Хүлэмжийн ногоог хавар эрт тарьж, намар орой хураах боломжтой. Одоо ургацаа хурааж дуусаад хөрсөө бэлдэж, бууцаа хийгээд энэ намрын ажил дуусна даа” гэв. Агуулахын талд нь дарсан өргөст хэмх өржээ. Харин өчигдрийн хураалтаар авсан жижиг өргөст хэмхийг дарахаар бэлдэж, ялгаж тавьжээ. Мөн чинжүүг том жижгээр ялгаж шуудайлсан байх бөгөөд стандартад нийцсэн том хэмжээтэйг нь худалдаанд гаргах бол жижиг нь өрхийн хэрэглээнд үлдэх гэнэ. Ногоогоо хэрхэн борлуулдаг талаар лавлахад “Би нарийн ногооны борлуулалтад санаа зовдоггүй юм. Надаас авдаг хүн олон бий. Харин төмс, луувангийнхаа борлуулалтад жаахан санаа зовдог.Төмс, лууван бол тарихад, хурааж аваад хэцүү ажиллагаа ихтэй ногоо. Тэр чинээгээрээ зардал ч их ордог. Би 2008 оноос эхэлж Улаанбаатар хот руу ногоо борлуулж эхэлсэн. Манайх өргөст хэмх нэг килограммыг нь 6000 төгрөг, нэг шуудай төмсийг 35 мянга төгрөг, чинжүү нэг килограмм нь 3000 төгрөгөөр худалдаалдаг” гэв.
.jpg)
Тэрбээр алхам тутамдаа тарьсан хураасан ногоогоо шалгаж, наранд хатааж байгаагаа эргүүлж, хашаагаа цэгцэлсээр байлаа. Бидний ажил өндөрлөхөд тэр лууван хураахаар үлдсэн ажилчдадаа хоол аваад талбай руугаа явсан юм. Намрын их ажилтай завгүй ногоочин эмэгтэйн хүлэмжээр ийн нэг саатсан юм.
| Б.ЭНХЦЭЦЭГ: АНХ САРАВЧИНДАА НОГОО ТАРЬЖ ЭХЭЛЖ БАЙСАН БОЛ ОДОО 10 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААДАГ БОЛСОН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |