Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн хувьд намрын их ажилтай завгүй өдрүүд үргэлжилнэ. Сугсарч, халиурсан улаан буудайн талбай уулын бэлийг шаргал өнгөөр туяаруулна. Харин улаан буудай тариалаагүй зэргэлдээх уулын энгэрт улаан трактор үл мэдэг хөх утаа суунаглуулсаар зогсолтгүй ажиллана. Сумын иргэд хадландаа гарсан нь энэ.
Аймгийн иргэд Сэлэнгэ аймагт таван ах дүүгийн нөхөрлөлийн компани тэртээ 40 жилийн өмнө аймгийн хадлан, тэжээлийн дийлэнх хувийг бэлддэг байсан талаар хуучилж байхыг сонслоо. Өдгөө ах дүү тавын нэг Л.Эрдэнэбаяр аймагтаа ажиллаж, амьдардаг бөгөөд хадландаа гарсан байгаа гэнэ. Баянгол сум орох төв автозамаас зүүн гар тийш салж, хэсэг яваад энхэл донхол ихтэй уулын замаар явлаа. Замдаа таарсан машины жолоочоос Л.Эрдэнэбаярын хадлангийн талбайг сураглатал “Аав энүүхэнд харагдах давааг даваад байгаа. Машины гаргасан жимээр явбал хурдан очно” хэмээгээд зөрлөө. Биднийг очиход уулын энгэрт хадлангийн ажил эд өрнөх бөгөөд хадсан өвсөөрөө нарийн зам гаргажээ. Тал талдаа гялалзсан иртэй хадуурын машин өвсний дээгүүр явахад хэдхэн хормын дотор өвс хадаж, дараагийн дамжлагад бэлдэж байлаа. Улаан трактор хадаж, тармуурдсан өвсөн зам дээгүүр явахад өвс шоо дөрвөлжин болж пресслэгдэн гарч ирнэ. Удалгүй Л.Эрдэнэбаяр трактороосоо бууж ирээд пресслэгдсэн боодлуудаа тоолж эхэллээ.
(1).jpg)
Баянгол сумын уугуул иргэн Л.Эрдэнэбаяр 1978 онд тракторын жолооч болсноосоо хойш хадлантай амьдралаа холбож, өнөөдрийг хүртэл намар бүр уулынхаа бэлд хадлангаа хураасаар байна. 1986 онд Баруунхараагийн ах дүү тавын салаа гэж байгуулагдаж байжээ. Баруунхараагийн тарианы үрийг бүрдүүлж, ургуулж тариалдаг компани байсан бөгөөд зах зээл эхлэхэд тэд тус тусдаа бизнес эрхлэхээр болжээ. “Миний анх гарсан үеийн хадланг одоо үетэй харьцуулахад бэрх юм. Сүүлийн жилүүдэд авсан хадлангийн хэмжээ тэр үеийг гүйцэхгүй дээ” хэмээгээд хэсэгхэн амралт авсан Л.Эрдэнэбаяр тракторынхоо зүг хөдөллөө. Намрын их ажлыг гүйцэтгэж буй хүмүүст хамгийн чухал нь багаж, хэрэгсэл билээ. Хэдэн өдрийн турш ууланд давхисан хэрнээ тоос тортог огт болоогүй мэт цэвэрхэн байх энэхүү трактор түүнтэй ажиллаад зургаан жил болжээ. Тэр анх трактор унаж эхэлснээ хойш өдийг хүртэл яг нэг загварын трактор авсан гэнэ.
Түүний анхны тракторын талаар асуухад инээмсэглэсээр “Би чинь багаасаа машин техникт дуртай хүүхэд байлаа. Хоёр ах маань намайг техник сонирхдогийг мэддэг учраас трактороо хамт засах гээд хүрээд ирдэг байсан. Нэг өдөр надад сумаас трактор өгөхөөр боллоо. Баярлаад очсон дөрвөн дугуйгүй, салхины шилгүй, мотор нь эвдэрчихсэн байсан. Харагдах байдал нь л трактор байлаа. Гэхдээ үнэхээр дуртай юм чинь оролдсоор байгаад л засчихсан. Инженер маань ХАА агуулахаас цоо шинэ дөрвөн дугуй авч тавьж өгч байлаа. Баяртай нь аргагүй хадлан руугаа хөдөлсөн. Гэтэл урд салхины шил нь байхгүй учраас салхи сөрөөд нулимс гоожоод байсан. Миний хувьд бага залуу насны минь нандин дурсамжийн нэг дээ. Ингэж анхны трактороо авсан би өнөөдрийг хүртэл зургаан трактор унасан байна.” гээд хэсэг алсын барааг ширтээд “Хадлангийн ажлыг хөнгөвчилж байгаа техник хэрэгслээ хайрлаж, гамнаж, жаахан л эвдрэхэд нь засах хэрэгтэй. Жаахан л эвгүй дуугарвал хүүхдүүдээ дуудаад трактороо засуулна. Би ч одоо зааж чиглүүлэх насан дээрээ иржээ” хэмээгээд инээмсэглэв.
(1).jpg)
Тэр нэг га талбайгаас 2000-3000 гаруй боодол өвс хурааж авдаг гэнэ. Зун хур ихтэй байсан учир өвс өндөр ургасан ч хадлангийн ажил ойр ойрхон орох борооны улмаас саатжээ. Хадлан бэлдэх уулын энгэрээс 100 гаруй метрийн зайд саарал вагончик байрлана. Л.Эрдэнэбаярын хадлангийн ажилд таван хүү нь туслахаар ирдэг бол гэргий нь тэрхүү вагончик дотор халуун хоол цайг нь хийгээд хүлээж байдаг гэнэ. “Би 42 жил хадлан хадахдаа энэ жил анх удаа цас унасны дараа хадлан хадаж үзэж байна. Миний хувьд мартагдахгүй намар нэгээр нэмэгдлээ. Энэ жилийн хадлан дуусах хол байна. Хадсан өвсөө хашаагаа дүүртэл нь хураасан цагт л миний хувьд намар дуусдаг даа” гэсээр нар буухаас өмнө өнөөдрийн төлөвлөсөн хадлангаа дуусгахаар трактортоо суун хөдөллөө.
| Л.ЭРДЭНЭБАЯР: ХАДСАН ӨВСӨӨ ХАШААГАА ДҮҮРТЭЛ НЬ ХУРААСАН ЦАГТ Л НАМАР ДУУСДАГ ДАА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |