Хичээлийн шинэ жил эхэлж буйтаа холбоотойгоор Эргэлт.мн мэдээллийн сайт “Да хүрээ” захад автомашины үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа. Удахгүй идэр есийн хүйтэн эхэлж, иргэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх үнэ боломжийн унаа хайн “Да хүрээ” захаар холхих аж. Биднийг тус захад очих үеэр хөл хөдөлгөөн дарагдсан “Да хүрээ” захын ченжүүд ам орсон үнэ хэлж байх юм. Тухайлбал өнгөрсөн хавар 20-22 сая төгрөгийн үнэтэй байсан приус 20 маркийн автомашин 26 сая төгрөгт хүрчээ.
Автомашины худалдан авахаар зорин ирэх хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэжээ. Үүнийг дагасан автомашины ханш өссөн талаар "Да хүрээ"-д тэвштэй автомашины худалдаа эрхэлдэг 50 орчим насны эрэгтэйгээс асуухад тэрбээр “Портер үйлдвэрлэсэн оноосоо хамаараад янз бүрийн л үнэтэй байна даа. Манайх энэ жил 1999-2005 онд үйлдвэрлэгдсэн автомашинуудыг худалдаалж байна. Энэ портер гэхэд 1999 оных 14 сая төгрөгөөр зарагдаж байгаа" гээд хажуудах автомашинаа зааж байна. Тэрбээр үргэлжлүүлэн "Автомашин оноосоо шалтгаалж, үнийн хувьд 1,5 саяаас 5 сая төгрөгийн зөрүүтэй байдаг. Өссөн үнэ нь зөвхөн тээврийн зардлын өртөг. Түүнээс бус худалдаачид зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэсэн зүйл байхгүй. Тэвштэй автомашины хувьд пруис маркийн автомашинаас үнийн хувьд тогтовортой, ойр ойрхон үнэ нь нэмэгдээд байдаггүй. Сүүлийн өдрүүдэд тэвштэй машин сайн борлуулагдаж байна. Малчид отор нүүдэл, хадлан тариалан гээд худалдан авалт ихээр хийж байна.
Тухайлбал өнгөрсөн хавар 20-22 сая төгрөгийн үнэтэй байсан приус 20 маркийн автомашин 26 сая төгрөгт хүрчээ.
Бид энэ үеэр худалдан авалт хийхээр ирсэн малчин залуугаас дараах тодруулагыг авсан юм. Тэрбээр “Өнгөрсөн жил машин худалдаж авсан. Манай 2020 онд орж ирсэн “Probox” 10 сая төгрөгөөр авч байлаа. Гэтэл энэ жил үнэ нь хоёр дахин нэмэгдээд 21 сая төгрөг болжээ. Он хуучин машин ч өнгөрсөн жилийн үнэ ханшаар худалдаж авах боломжгүй болсон байна. Хуучин машины үнэ ч шинээсээ ялгагдах зүйлгүй өссөн бололтой. Энэ жил нэг тэвштэй тэрэгтэй болох санаатай ноолуурын мөнгөө өвөртлөөд ирсэн чинь барахгүй нь. Хаанаа ч хүрэхгүй янзтай шүү. Нутаг руугаа буцаад, малчин зээл авч ирдэг юм уу л гэж бодож зогсоно. Өглөөнөөс хойш энэ хавиар эргэлдлээ. Олигтой машин таарсангүй. Хэзээ мөдгүй салж унах гэж байгаа машины эзэн хүртэл амандаа орсон, дуртай үнээ хэлж байх юм. Шинэ машины үнийг бүүр асуугаад ч хэрэг алга. Миний сонирхож байгаа тэвштэй машины орж ирсэн үнэ 30 сая төгрөг хол гарчээ. 2015 онд орж ирсэн үнэ нь 23 сая төгрөг болсон байна” гэх хариултыг өгсөн юм.
Валютын үнэ ханш өсөж, шатахууны үнэ нэмэгдээд байхад автомашины үнэ буурах аргагүй. Сүүлийн хоёр жил гэхдээ автомашины үнэ ийм л байгаа шүү дээ” гэв
.jpg)
Нутаг руугаа буцаад, малчин зээл авч ирдэг юм уу л гэж бодож зогсоно. Өглөөнөөс хойш энэ хавиар эргэлдлээ. Олигтой машин таарсангүй.
Иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг “Prius 20”, “Prius 30”, “Prius 41”, “Prius 50”, “S”, “Aqua”, “Probox” “Harrier” загварын машины үнэ асуухад “Prius 20” 20-24 сая, “Prius 30” 28 сая, “S” 24 сая, “Prius 50” 36 сая, “Prius 41” 32.5 сая төгрөгийн үнэтэй. Харин “Aqua” загварын автомашин 18-20 сая, “Probox” 15-23 сая, “Harrier” загварын автомашин 36-95 сая төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна. Үнийн хувьд нэмэгдээгүй бараг л хэвээрээ байгаа” гэлээ. Өнгөрсөн хавар тус захад ирж машины үнэ сонирхсон болохоор “Машины үнэ багагүй нэмэгджээ. Өнгөрсөн хавар ирэхэд “Prius 20" 20-23 сая, "Aqua" 17-19,“Probox” 12-21 сая, “Harrier” 36-93 сая төгрөгийн үнэтэй байсан” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Prius”, “Harrier” загварын автомашины үнэ нэг саяаас таван сая төгрөгөөр л нэмэгдсэн байгаа. Ойрд худалдан авалт бага байна. Аравдугаар сарын дундуур борлуулалт жаахан нэмэгдэх байх. Цар тахал намжсан байгаа ч хил гаалийн асуудал хэвээрээ байна. Наймаачдын хувьд дээрдэж байгаа зүйл алга. Хүмүүс машин үнэтэй байгааг гайхаад л өнгөрөх юм. Валютын үнэ ханш өсөж, шатахууны үнэ нэмэгдээд байхад автомашины үнэ буурах аргагүй. Сүүлийн хоёр жил гэхдээ автомашины үнэ ийм л байгаа шүү дээ” гэв. Автомашины үнэ тэнгэрт хадсан байгаагаас үүдэн борлуулалт муу байгаа нь тус захын эл хуль байдлаас илт байв.
.jpg)
Малчид отор нүүдэл, хадлан тариалан гээд худалдан авалт ихээр хийж байна.
Автомашины үнийн хөөргөдөл амьдралд нийцэхгүй болжээ. Хамгийн багадаа үйлдвэрлэгдээд 5-10 жил болж байгаа машинууд монголын зах зээлд асар үнэтэй зарагдаж байна. Үйлдвэрлэгдсэн он нь таван жилээс доош болоод ирэхээр үнэ нь хэд дахин нэмэгддэг. Цар тахлын үед хил хааснаас үүдэн автомашины үнэ нэмэгдсэн. Харин хил нээж олон улсын худалдаа наймаа чөлөөтэй болсон ч автомашины үнэ буурах нь бүү хэл цагаар өсөж байна гэхэд болно. Хөл дүүжлэх унаатай болох гэсэн иргэдэд автомашин авна гэдэг мөрөөдөл болжээ. Автомашины үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр...
| СУРВАЛЖИЛГА: АВТОМАШИНЫ ҮНЭ 2-3 САЯ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |