Монгол Улсын айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөхөөр болсонтой холбоотойгоор монголчууд цахилгаан халаагуурын эрэлд гарав бололтой. Бид хоёрхон хоногийн өмнө баргийн хүн “Цахилгааныг ёстой иддэг эд” хэмээн худалдаж авах нь битгий хэл тоож ч хардаггүй байсан цахилгаан халаагуур өчигдөр хэрхэн үнэд хүрч буйг сурвалжиллаа.
Өчигдөр их үдийн алдад “100 айл” барилгын материалын захад очлоо. Түм түжигнэж, бум бужигнаж байна. Лангуу бүрт л цахилгаан халаагуур зарахаас наагуур болж байв. Хаа сайгүй л “Сонирхож байгаагаа асуугаарай. Цахилгаан бага зарцуулж, 30 метр хүртэлх квадрат талбайг халаана” хэмээн зарж байгаа халаагуураа сурталчилж байв. Эл захад цахилгаан халаагуурын дундаж үнэ 130-150 мянган төгрөг гэнэ. Энэ талаар тус захад халаагуур зардаг нэгэн бүсгүй “Хэмжээ, үйлдвэрээсээ шалтгаалж өөр үнэтэй. Хамгийн хямдхан нь буюу жижиг нь 75 мянган төгрөг. Тэрнээс дээш 380 мянган төгрөг хүртэлх үнэтэй байна. Иргэдийн худалдаж авч байгаа дийлэнх халаагуур 50х60 хэмжээтэй. Үнийн хувьд боломжийн бөгөөд 120-130 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь 30 хүртэлх талбайг халаах хүчин чадалтай. Хүний биед харшил үүсгэхгүй, цахилгаан бага зарцуулдаг гэдгээрээ онцлог. 220 мянган төгрөгийн үнэтэй халаагуур нь 120 мянган төгрөгийн халаагуурыг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэхээр буюу том хэмжээтэй. Ер нь жилийн жилд арваннэг, арванхоёрдугаар сард халаагуурын эрэлт ихэсдэг. Үнийн хувьд нэмэгдээгүй” гэлээ.
.jpg)
Мөн хэд хэдэн лангуунаас халаагуурын үнэ асуухад 15 метр квадрат талбай халаах нь 35 мянган төгрөг байх аж. Харин хамгийн том нь 380 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
Иргэдийн олонх нь “Гэрт нэгийг тавихад хангалттай юу” хэмээн худалдагчаас лавлаж байлаа. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баяр “Шөнөдөө хоёр цаг орчим залгаж хоноход гэр дулаанаа алдахгүй байдаг. Манайх өмнө нь хэрэглэж байсан бөгөөд 49 мянгаар авч байсан. Харин харшил өгөөд байдаг учраас энэ удаад усаар халдаг халаагуур сонирхож байна. Ойрын ганц, хоёр жилдээ халаагуур худалдаж аваагүй учраас үнэ нэмэгдсэн эсэхийг мэдэхгүй. Усан суурьтай халаагуур 180 мянган төгрөг гэнэ. Харшил өгөхгүй, цахилгаан бага зарцуулж, залгаад орхисон ч өөрөө халуунаа тохируулдаг учраас боломжийн юм байна” гэлээ.
“100 айл” барилгын материалын захаас өөр цахилгаан бараа, бүтээгдэхүүн зарж байгаа худалдааны төв ажиллахгүй байгаа аж. Иймд халаагуур зарж байгаа онлайн дэлгүүрийн үнэ ханшийг хүргэе.
“Цахилгаан халаагуур зарна” гэсэн нэгэн онлайн дэлгүүрийн пост дор 1000 орчим хүн “Авъя” хэмээн утасны дугаараа үлдээжээ. Тус тень нь усаар халдаг бөгөөд 260 мянган төгрөгийн үнэтэй аж. Ингэхдээ 20-24 метр квадрат талбай халаах хүчин чадалтай гэнэ. Мөн цагийн тохируулгатай тул аюулгүй хэмээн тодотгон бичжээ. Харин зарим худалдан авагч “Өнгөрсөн аравдугаар сард авахад 170 мянган төгрөг гэж байсан. Яагаад үнэ нь нэмэгдээд байгаа юм бэ” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байлаа.
Дараагийнх нь эко халаагуур. БНХАУ-ын чанарын 3с сертификаттай бөгөөд 25 метр квадрат талбай халаах хүчин чадалтай гэнэ. Мөн ялтас нь халж, агаарын урсгалыг халаахын зэрэгцээ их бие нь халдаг байна. Түүнчлэн агаарын чийгшил 5-85 хувь хадгалдаг аж. Тус халаагуур нь +40 градус хүртэл градусаа тохируулдаг юм байна. Тохируулсан градуст хүртэл агаарыг халаамагц автоматаар унтарч, өрөөны градус 2-3 градус буухад автоматаар ажилладаг тул ашиггүй зарцуулалтгүй гэдгээрээ онцлог аж. Мөн хажуу талдаа хувцас хатаагчтай өгөөд 250 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.
Мөн бусад онлайн дэлгүүрийн халаагуурын үнэ 49 мянган төгрөгөөс эхэлж байна.
“100 айл” барилгын материалын дэлгүүрт худалдаж байгаа цахилгаан халаагуурыг онлайн дэлгүүрийнхэн 30-50 мянган төгрөгөөр илүү үнэтэйгээр худалдаж байгаа аж. Цахилгаан халаагуурын талаар нэгэн худалдан авагч Б.Гэрэл “Төр засгаас цахилгааны үнийг тодорхой хугацаанд тэглэлээ гээд иргэд цахилгааныг хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүй. Нэн шаардлагатай өрхүүд хэрэглэх нь л зүйтэй. Цахилгаан халаагуурыг заавал хэрэглэх гээд байх шаардлагагүй гэж боддог. Хэдийгээр дулаалга муутай айл өрхөд хүйтний улиралд хэрэгтэй ч хүний эрүүл мэндэд маш муу. Цахилгаан халаагуураас үүсч буй дулаан нь уушги, амьсгалын замын эрхтнүүдэд муугаар нөлөөлдөгийг эмч нар анхааруулсаар ирсэн. Ийм учраас онцын шаардлагагүй бол цахилгаан их хэмжээгээр үрдэг халаагуурыг авахгүй, хэрэглэхгүй байх нь зөв” гэлээ.
| Цахилгаан халаагуур хүйтэнд ДЭМТЭЙ Ч, эрүүл мэндэд МАШ МУУ гэв |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |