Үүнтэй холбогдуулан бид “Алтан намар 2023” үзэсгэлэн худалдааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийг зорилоо. Үзэсгэлэн худалдааны талбайд ирэхэд эгнэсэн олон асар, шинэхэн шимтэй, өнгө алагласан ногоогоо өрсөн тариаланчид угтлаа. Ажил тарах цаг болж байсан учир иргэдийн хөдөлгөөн нэмэгджээ.
Барилгачдыг талбайн үзэсгэлэн худалдаанд ихэвчлэн Сэлэнгэ аймгийн тариаланчид ирсэн байлаа. Сэлэнгэ аймгийн мандал сумын тариаланч Б.Цэцэгжаргалаас энэ жилийн үзэсгэлэн худалдааны талаар тодрууллаа.
Тэрбээр “Манай гэр бүл найм дахь жилдээ “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Аав минь тариаланч болохоор би үргэлжлүүлэн нутагтаа тариалан эрхэлж байна. Эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл ногоог хүмүүст зарах, тэдний баярлаж байгааг харах л тариалан ч хүний жаргал юм уу даа. Бүтэн жил ногоогоо хүүхдээсээ дутахгүй арчилж ургуулдаг. Нэг ёсондоо намрын улирал тариаланч хүний жаргалын улирал юм. Энэ жил бороо ихтэй ногоо урсах гээд хүнд байсан. Манай нутгийн зарим тариаланчид ногоогоо урсгаад хэцүүхэн байгаа харагдсан” гэлээ.
Биднийг ярилцаж зогсох зуур ногоо худалдан авах иргэдийн цуваа тасрахгүй байв. Иргэд энэ шинэ ногоо гараад сайхан байгаа ч үнэ бага зэрэг нэмэгдсэн байгааг хэлж байлаа.
ИРГЭН Б: Манай гэр бүл өдөр тутмын хоол хүнсэндээ ногоо хэрэглэж, шим тэжээлтэй эрүүл хүнсээр хооллохыг хичээдэг. Тариаланчдын гар дээрээс ногоо авахад эрүүл ногоо гэдэгт нь итгэлтэй, сэтгэл амар худалдан авдаг болохоор жил болгоны “Алтан намар” үзэсгэлэн худалдааг хүлээнэ. Шинэ ургацын ногоогоо даршлаад, хөлдөөж хадгалаад нэг хэсэгтээ л иднэ. Дээрээс нь тариаланчдадаа хөрөнгө оруулж байна гэж бодохоор сайхан байдаг. Тариалан эрхэлнэ гэдэг тийм ч амар ажил биш шүү дээ. Энэ жил үнэ нь жоохон нэмэгдсэн байна. Гэхдээ бороотой хэцүү жил байлаа.
ИРГЭН Л: Шинэ ургацын ногоо авахаас гадна нохойхошуу, долоогоно, аньс зэрэг жимсийг худалдаж авахаар ирсэн. Үхрийн нүд, нэрс ч бас дажгүй үнэтэй байна. Манай эндээс ойрхон болохоор оройдоо ирээд, өдөрт идэх ногоогоо аваад байгаа. Аравдугаар сар гартал эрүүл ногоо өдөр бүр иднэ гэж бодохоор сайхан байна. Маргааш 10 литр нэрс авч, чанамал хийж хадгалах бодолтой байгаа.
Үзэсгэлэн худалдаанд хүнсний ногоо, жимс болон тариаланчдын өөрсдөө даршилсан өргөст хэмх, лууван, халуу чинжүү, улаан лооль хүртэл байлаа.
Шинэ ургацын ногооны килограммын үнийн хувьд:
 (60).jpg)
Бид цааш Сэлэнгэ аймгийн Заамар суманд 30 гаруй жил тариалан эрхэлж буй Ц.Гантөмөртэй уулзаж ургац тариалалт борлуулалтын талаар ярилцсан юм. Тэрбээр “Эрүүл ногоо хотынхондоо идүүлэх юм сан гэж хорь гаруй жил ирж борлуулж байна. Манай сум Улаанбаатар хотоос 300 гаруй километрийн зайд байдаг. Ногоогоо портер машинаар хот руу зөөдөг. Энэ жилийн хувьд бороо ус ихтэй ногоо тариалахад хүнд байлаа. Гэхдээ төр засаг биднээс талбайн түрээс авахгүй байгаа нь маш их нэмэртэй байгаа. Цаг агаарын байдал хэцүү байсан ч ургацаа хураагаад ирсэн ч иргэд маань үнэтэй байна, хямдруул гэх үг хэлж байна. Жишээлбэл, өмнө жил хулуу 2000 төгрөг байсан бол энэ жил 3000 төгрөгөөр борлуулж байна” гэлээ.
Түүнтэй ярилцах зуур нар жаргаж, тариаланчид задгай дэлгэсэн ногоогоо хурааж, өнөөдрийн үзэсгэлэн худалдаа өндөрлөлөө.

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Шинэ ургацын ногоо өмнө жилээс 500-1000 төгрөгөөр нэмэгджээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |