Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотыг зорьж ирэх оюутан залуусын хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Шинэхэн оюутан болон хүүхдүүдтэйгээ хамт нүүж байгаа гэр бүлүүдийн дийлэх нь хямд үнэ, тухтай орчинтой түрээсийн байрны эрэлд гардаг. Түрээсийн байр, өрөө хайж байгаа иргэдэд түрээсийн байрны үнэ нэмэгдэх, барьцаа мөнгө болон 3-6 сарын түрээсийг нэг дор авдаг нь хүндрэл болдог билээ. Тэгвэл орон сууцны түрээс болон нийтийн байрны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.
Улаанбаатар хотод байршил, тавилгатай эсэхээсээ хамаарч түрээсийн байрны үнэ ихэвчлэн 800 мянган төгрөгөөс эхэлж байна. Мөн түрээсийн байр төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар нь авахаас гадна барьцаа хөрөнгө гэж 300-500 мянган төгрөгийн төлбөр авдаг. Энэ нь түрээслэгчдийн хувьд хүндрэлтэй асуудал болох нь элбэг.
Түрээсийн байрны үнэ өндөр байгаатай холбоотойгоор оюутан, ганцаар амьдардаг залуус айлын хажуу өрөө түрээсэлж байгаа аж. Хажуу өрөөний үнэ 300 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд хотын төвд байрлалтай тохиолдолд 400-600 мянган төгрөг гэнэ. Угаалгын өрөө, угаалгын машин гал тогоог хамтдаа хэрэглэх бөгөөд зарим тохиолдолд цахилгаан, интернэтийн төлбөрийн тодорхой хувийг нэмж төлдөг. Хажуу өрөө түрээсэлнэ гэсэн зарын дагуу холбогдож тодрууллаа. Тус хажуу өрөө нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрладаг гэнэ. Түрээслэгч “Манай байр шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа гурван өрөө байрны өрөө бүрийг түрээсэлдэг. Шууд гурван өрөө байр түрээслэх хүн олддоггүй учраас ингэж өрөө, өрөөгөөр нь хувааж түрээсэлдэг юм. Ихэвчлэн оюутан, цагийн ажил хийдэг залуус, залуу хосуудад түрээсэлдэг. Муу зуршилгүй, хүний байранд цэвэрхэн амьдардаг хүмүүсийг оруулдаг. Түрээслэгчид нь интернэт, цахилгааныхаа мөнгийг хувааж төлдөг. Манайх гурван сараар нь түрээсээ авдаг. Бүрэн тавилгатай түрээсэлдэг учраас тавилга эвдсэн тохиолдолд 100 хувь хохирлоо төлүүлнэ” гэв.
Зах зээл дээрх хамгийн хямд үнийг ихэвчлэн нийтийн байр санал болгоно. Олон түрээслэгчид дундаа ашиглах ариун цэврийн өрөө, нэг өрөө бүхий нитийн байрны сарын түрээс 160-300 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Түрээсийг ихэвчлэн гурван сараар нь нэгтгэж авах бөгөөд гурван сараар нь төлбөрөө төлсөн тохиолдолд нэг сар үнэгүй амьдрах боломжийг олгох нь бий. Мөн зарим орон сууцны подвалын хэсгийг тохижуулж түрээсэлж байна. Подвалын өрөө тохижилт, талбайн хэмжээнээсээ хамаараад 100-250 мянган төгрөгийн сарын түрээстэй. Нэг хүн амьдрах зориулалттай жижиг өрөөтэй, айлууд дундаа нэг ариун цэврийн өрөөтэй бол түрээс нь 100 мянган төгрөг гэнэ.

Хотын төвд байршилтай бүрэн тавилгатай нэг өрөө байрны түрээс сарын гурван сая төгрөг бөгөөд гурван сараар нь байрны түрээсийг авна. Харин Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэг өрөө байрны түрээс дунджаар нэг сая төгрөг. Харин цөөн тохиолдолд тавилгагүй нэг өрөө байрыг 800 мянгаас дээш төгрөгөөр түрээсэлнэ. Хоёр, болон гурван өрөө байрны түрээс 2-5 сая төгрөг гэнэ. Сарын түрээсийг хоёр сараар нь авах болон барьцаатайгаар түрээсэлж байлаа. Зарим тохиолдолд оюутнууд түрээсийн байрыг хамтарч түрээсэлнэ. Байрны мөнгө, урсгал хэрэглээ гээд шаардлагатай бүх түрээсийг хамтарч төлдөг.
Улаанбаатар хотод суралцахаар ирсэн охидод зориулсан дотуур байр олон бий. Ихэвчлэн хоёр давхар ор, хувцасны шүүгээтэй бөгөөд нэг өрөөнд 4-6 хүн амьдарна. Байршил, тохижилтоосоо хамаараад сарын төлбөр нь 200-310 мянган төгрөг гэнэ. Интернэт, цахилгаан төлбөр ихэвчлэн байрны үнэнд багтсан байдаг аж.
(1).jpg)
| СУРВАЛЖИЛГА: НЭГ ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ САРЫН ТҮРЭЭС 800 МЯНГААС ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |