"Гамшиг болж байхад энэ муу машин яах вэ. Хэдэн хүүхэд дээрээ л амьд мэнд очих минь" гэж бодон хаалгаа нээж үсрээд, автомашинаа үерт урсгачихсан Б гэх 30 гарч яваа эр хэдэн цонх нь хагарч, дотор нь дүүрэн хог, шороо чихээд, дөрвөн тал нь авах юмгүй болтлоо эвдэрсэн "Приус-20" маркийн автомашинаа журмын хашаанаас авч байхтай нь таарлаа.
Машинаа үерт урсгаснаас хойш хэд хоног "Даатгал, нөхөн олговрын мөнгө гээд болох, бүтэх нь мэдэгдэхгүй юм горьдож хүлээсээр байгаад гурав хоночихлоо. Журмын хашааных нь төлбөр талийж өгөхөөс өмнө машинаа авч, хашаандаа тавьж байгаад дараа учрыг нь олно доо" гэсээр явав.
Үерт урссан машинаа аваад, цэвэрлүүлж, асаалгаж байгаа нэгэн байхад Б-ын адил шалтгаанаар засуулж, асаалгах нь битгий хэл цэвэрлүүлж ч чадахгүй хүн олон байна. Тэр хүмүүс журмын хашааны төлбөр их гарахаас айж, машинаа ирж аваад хашаандаа тавьж, боломжтой нэгэн нь гэрийн нөхцөлд цэвэрлэж эхлээд байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдөр болсон үерийн улмаас дөрвөн хүн эндэж, хэдэн зуун өрх орох оронгүй болсон. Замын хөдөлгөөндөө хэвийн оролцоод явж байсан автомашинууд ч үерийн усанд цохигдож, автобус юутай ийтэйгээ урсаж байгаа дүрс бичлэг ч цахим сүлжээнд түгсэн. Үерт 105 автомашин урсаж, живсэн талаар НОБГ-аас мэдээлсэн бөгөөд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийхийн тулд автомашинуудыг журмын хашаа руу ачуулж байв.

Үд нэлээн өнгөрч байх үеэр 32-ын тойргийн журмын хашаа буюу тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа руу явж очлоо. Дөнгөж хүрч очоод л хашааны үүдэнд "Приус-20" маркийн автомашин тэвштэй автомашинаар чирч байгаа хүнтэй таарсан нь сурвалжилгын эхэнд дурдсан иргэн Б. Журмын хашааны хаалгыг ажилчид нээж өгөх хооронд Б-тай цөөн хором ярилцав.
-Машинаа үерт яаж урсгачихсан юм бэ. Журмын хашаанд хэд хонож байгаа гэнэ?
-Зам дээр машинтайгаа зогсож байтал юу юугүй л ус түрээд ороод ирдэг юм. Яахаа мэдэхгүй, юу болох нь мэдэгдэхгүй машинтайгаа урсаад явж байхад юм юм л бодогддог юм билээ. Тэгээд "За гамшиг болж байхад энэ муу машин ч яах вэ. Хэдэн хүүхэд дээрээ амьд мэнд очих минь" гэж бодоод хаалгаа нээгээд үсэрч буусан. Бууснаасаа хойш хэсэг цочролд орчихоод машин руугаа хартал цаашаа урсаад өөр машинтай, автобустай хүртэл мөргөлдөж явсаар нэг хашаа мөргөөд зогссон. Орой нь бороо намжих үеэр машин дээрээ очсон л доо. Тэгээд яаж ч чадахгүй болохоор орхисон. Маргааш нь энд ачиж авчирсан байна лээ.
-Автомашинаа даатгуулчихсан байсан уу. Нөхөн олговрын тухай сураг дуулдаж байх юм уу?
-Автомашин даатгалгүй ээ. Нөхөн олговор, даатгал гээд болох, бүтэх нь мэдэгдэхгүй юм хүлээсээр байгаад машинаа энд журмын хашаанд гурав хонуулчихсан юм. Эхнээсээ болохгүйг мэдсэн бол эрт ирээд л авчихна. Ямар ч байсан хашаандаа аваачиж тавьчихаад дараа учрыг нь олно доо.
гээд ярьж байтал журмын хашааны хаалга ч нээгдэв. Б "Баяртай" гэсээр жолоогоо мушгиад явж өглөө.
Журмын хашааны хаалгыг нээж өгсөн ажилтнаас сонсоход үерт урсаж, живсэн 30 гаруй автомашиныг 32-ын тойргийн журмын хашаанд авчирсан гэнэ. Харин өнгөрсөн хэдэн өдөр эзэд нь нэг нэгээрээ цуварсаар ердөө 10 гаруй машин үлдээд байгаа юм байна. Автомашинаа эрт ирж авцгаасан хүмүүс хэдийнэ даатгал нь төлөгдсөн эсвэл даатгалгүй, мөнгөгүй болохоор машинаа журмын хашаанд олон өдөр өнжүүлэхээс айж, эрт авч гэртэйгээ ойр аваачна гэсэн аж.

Журмын хашаанд үлдсэн 10 гаруй машинаас хоёр нь лав хажуудаа нэг нэг машин зогсоочихжээ. Хашааны төв хэсэгт зогсож байсан мөнгөлөг өнгийн "Приус-30"-ийн гадаа зогсож байсан гурван залуу дээр яваад очлоо. Сонсоод байх нь ээ дунд нь зогсоо нөгөө хоёроосоо арай өндөрдүү нь "Приус-30"-ийн эзэн гэнэ. Юу болсон талаар нь цааш лавлаад асуувал "Машинаа даатгуулчихсан байсан чинь өнөөдөр даатгалын мөнгө гэж 15 сая төгрөг орж ирсэн. Одоо ингээд машинаа авч яваад угаалгаж, дараа нь асаалгаж, засварт өгнө" гэж хэлээд машинаа холбочихсон байсан жийп рүүгээ ороод удалгүй "Приус-30" чирсээр журмын хашаанаас гараад явав.
Харин журмын хашааны үүдэнд хар өнгийн "Crown"-ы хамрыг нь сөхөж, хажуудах портероос аккумляторыг нь холбочихжээ. Жолооч нь нэлээн хэдэн удаа түлхүүрээ дарж үзсэн ч машинд тог ирж байгаа ч асах юм алга. Жолооч нь толгой сэгсэрсээр бууж ирээд гар утсаа гаргаж ирээд нэг хүн рүү залгаж байна. "Ах аа, асахгүй юм байна. Аккумляторыг нь холбосон. Тос, масло нь өтгөн, зүгээр байгаа хэрнээ л асахгүй юм байна. Заавал ч үгүй засвар, оношилгооных нь газар аваачихаас өөр аргагүйд хүрлээ" гээд шогширсоор утсаа таслах аж.

32-ын тойргоосоо Дарь-Эхийн замаар өгсөж, үер буусан замаар явлаа. Дарь-Эх, Цагаан даваа орчмын зам, үерт урссан айл, автомашин, хог хаягдлыг хэдийнэ цэвэрлэж, ариутгал ч хийгээд амжжээ. Харин зарим нь айл хэдэн талаасаа цөмөрч, цонх нь хагарсан, дотор нь хог, шороо дүүрэн чихсэн автомашинаа гэрийнхээ гадаа, хашаандаа авчраад тавьсан байгаа нь харагдана. Мөн хэдэн хүн ч үерт урссан автомашинаа чирээд ойролцоох угаалгын газартаа аваачиж, үнийг дийлэхгүй бол өөрөө салгаж, янзлаад угааж байх аж. Дарь-Эхээс Монель руу өгсдөг зам дагуу байх нэг угаалгын газарт "Приус-20" маркийн автомашинаа задалж, чэнж угаалга хийгээд дуусаж байгаа хижээл насны эртэй таарлаа. Өөрийгөө А гэж танилцуулсан эр "Машинаа журмын хашаанаас чирч авчраад угаалгах гэтэл үнэ нь 250 мянгаас буудаггүй ээ. Бүр арга ядаад ус, төхөөрөмжийг нь ашиглая гээд 20 мянган төгрөг өгөөд өөрөө хамаг юмаа задалж, чэнж угаалга хийгээд дуусаж байна. Одоо дараа нь асааж, энд тэнд нь хонхойж, зурсныг нь янзлуулъя гэхээр тэнгэрт хадсан үнэ хэлээд гээд байх юм. Яаж асаалгая даа гэж бодож байгаа хүн 200 мянган төгрөгөөр угаалга хийлгэе гэхэд л хайран байна шүү дээ" гэсэн юм.

А-ын автомашинаа өөрөө задалж, чэнж угаалга хийсэн "Авто угаалга" гэх томоо хаягтай угаалгаас үнийнх нь талаар асуувал үерт урссан, ус орж, живсэн суудлын тэргийн бохирдлоос хамаарч 200-280 мянган төгрөгөөр чэнж угаалга хийх гэнэ. Харин том оврын жийпнүүдийг 380-500 мянган төгрөгт багтаан цэвэрлэж байгаа юм байна. Монелийн замаар уруудахдаа замд таарсан хэд хэдэн "Авто угаалга", "Авто спа" гэсэн хаягтай газраас үерт урсаж, живсэн автомашиныг хэдэн төгрөгөөр чэнж угаалга хийж, цэвэрлэх талаар нь асуувал
Бүр сайн ярьж, үнийг доош буулгая гэхэд яг чэнж угаалга, цэвэрлэгээг нь хийх өсвөр насны болов уу гэмээр хүүхдүүд "Приус"-ийг 180 мянган төгрөгөөр цэвэрлэж болно оо" гэхийн завдалгүй цаанаас бусдыгаа хариуцаж байгаа бололтой арай том хүн нь ирээд "300 мянган төгрөг" гэсэн ханш хэлж байна.

Үерт урссан автомашинаа угаалгаж, янзлуулж байгаа хэд хэдэн хүнтэй холбогдож, асуувал "Чэнж угаалга хийж, бүрэн цэвэрлээд, цааш дахиад чирч яваад асааж, янзлах газарт аваачиж байгаа. Асааж өгөх үнэ нь л гэхэд сая гаран болж байна лээ" гэсэн юм. Тэдний хэлснээр "Фэйсбүүк дээр "Үерт урссан автомашин үнэгүй засаж өгнө" гэж бичсэн хүмүүс нэг төрлийн жийп эсвэл үнэтэй машин засдаг эсвэл зүгээр л хандалт авах гэж худлаа бичсэн хүмүүс байсан" гэнэ. Үүнтэй холбооотойгоор үерт урсаж, живээд асахгүй байгаа, компьютер нь эвдэрсэн автомашиныг асааж байгаа гэх хувь хүнтэй холбогдож тодруулбал
.jpg)
"Үерт урссан машин манайд нэлээн хэд ирсэн. Ямар гэмтэлтэйгээс хамаарч, 1.4 сая төгрөгөөр асааж өгч байгаа. Өнөөдөр ороод гарсан "Приус-30"-ийг 1.6 сая төгрөгт асааж өгсөн. Хувиараа засвар ажиллуулдаг, нэг машин орох л гарааштай учир өдөрт дөрөв, таваас илүү автомашин авч чадахгүй" гэсэн хариулт өглөө. Цааш нь автомашин асааж байгаа өөр хэд хэдэн хүнтэй холбогдож үнэ ханшийн талаар асуувал
Үерт урссан автомашин жолоочид машинаа журмын хашаанаас авч, чэнж цэвэрлэгээ хийлгэж, компьютер оношилгоонд оруулж асаалгаж, дахин угаалгаж, нэмэлт засвар хийлгэхэд хамгийн багадаа 2.5 сая төгрөг зарцуулж байгаа аж. Бүр цаашилбал, үерт урсаж байхдаа юмтай мөргөлдөж, машин нь цөмөрч, чихэгдсэн бол орох засварынх нь ханш нэмэгдээд жижиг суудлын автомашин 10 сая хүртэлх төгрөгөөр янзалж байгаа юм байна.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Цагаан даваа орчмыг хамарсан үерт 105 автомашин урсаж, живснээс тээврийн хэрэгслийн даатгалдаа үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан жолоочдод эхний ээлжид сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсныг Монголын даатгалын холбооноос хэвлэлд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор үерт автомашинаа урсгасан жолооч Г.Жаргал, Б.Даваадорж нартай холбогдож, даатгал, нөхөн төлбөрийн талаар тодруулсан юм.
Б.Даваадорж "Үерээр "Приус-20" маркийн автомашинаа урсгаад алдсан. Бүрэн, бүтэн үлдсэн юм бараг байгаагүй. Үерээр алдсан автомашиныг хурааж аваад, даатгалын компаниас шинэ "Приус-20" авч өгсөн. Даатгалдаа бүрэн хамрагдаж явсны л ач гэж бодож байна даа" гэв.

Харин Г.Жаргал "Дарь-Эхийн үерээр дөнгөж өнгөрсөн жил орж ирээд байсан "Mercedes Benz S class" маркийн автомашинаа урсгачихсан. Дотор нь хог, ялгадас чихээд авах юм байхгүй болсон. Шинээр нь 50 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Даатгал хийлгэж амжаагүй байж байгаад үерт алдчихлаа. Би хувьдаа гомдолтой байгаа. Машин худалдаж авсан 50 сая төгрөг биш юм аа гэхэд 40 сая төгрөг нэхэмжилж, өргөдөл гаргана гэж бодож байна" гэлээ.
(1)(1).jpg)
| СУРВАЛЖИЛГА: ИРГЭД ҮЕРТ УРССАН АВТОМАШИНАА 2.5-10 САЯ ТӨГРӨГӨӨР ЦЭВЭРЛҮҮЛЖ, АСААЛГАЖ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |