Зуны амралт дуусаж хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлджээ. Шинээр сургуулийн босго алхаж, шинэ бүхнийг сурахаар хүүхдүүд догдлон бэлдэж байгаа. Анги дэвшиж мэдлэгээ тэлэх гэсэн хүүхдүүд ч ангийнхантайгаа зуны гурван сарын дурсамжаасаа хуваалцаж, шинэ мэдлэг сурахаар хүлээж байна. Балчирхан үрс цэцэрлэгийн найзууд, хайртай багш руугаа яарч байна.
Энэ жил улс даяар цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 1-нээс эхлэх юм. Бүртгэлийг өнгөрсөн жилүүдтэй ижил И-монголиа системээр хийх бөгөөд нийт 38 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх урьдчилсан тооцоололтой байгаа аж. Харин ерөнхий боловсролын нэгдүгээрт ангид 78-82 мянган хүүхэд бүртгүүлэх бөгөөд нэгдүгээр ангийн бүртгэл эхлэх тов гараагүй байгаа талаар БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Хүүхдүүд харьяаллын дагуу дүүрэг, сумандаа улсын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, суралцах эрхтэй. Гэхдээ илүү сургалтын хөтөлбөртэй, нэмэлт хичээлтэй сургуульд хүүхдүүдээ сургах гэсэн эцэг эхчүүд хувийн сургуульд хүүхдүүдээ сургахыг эрмэлздэг. Хувийн сургуулийн төлбөр таван саяас эхлэх бөгөөд суралцаж буй анги, сургалт, нэмэлт хөтөлбөрөөсөө хамаараад төлбөр 80 сая төгрөг хүртэл өснө. Ингээд зарим хувийн сургуулийн сургалтын төлбөр, давуу талыг танилцуулж байна.
Бага- 8,000,000 төгрөг
Дунд-8,500,000 төгрөг
Ахлах- 9,000,000 төгрөгийн төлбөртэй. Тус сургууль нэгдүгээр ангиас нь эхлээд англи хэл заах бөгөөд бүх хичээлээ цөм хөтөлбөрийн дагуу явуулдаг. Мөн гуравдугаар ангиас эхлэн ерөнхий шинжлэх ухааны хичээлийг гадаад багш англи хэл дээр заах бол дөрөвдүгээр ангиас нь эхэлж мэдээлэл технологийн хичээл ордог.
“Шинэ-Үе” сургууль тухайн хичээлийн жилд нэг өрхийн хоёр хүүхэд сурсан тохиолдолд бага хүүхдийн сургалтын төлбөрийг 10 хувь, гурван хүүхэд сурсан тохиолдолд гуравдах хүүхдийн төлбөрийг 15 хувь, дөрөв ба түүнээс дээш хүүхэд сурсан тохиолдолд бага хүүхдийн төлбөрийг 20 хувь тус тус хөнгөлнө. Мөн олимпиад, урлаг, спорт, оюуны спортоор олон улс болон улсын хэмжээнд онцгой амжилт гаргасан тохиолдолд Сургуулийн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу уг гаргасан амжилтаас нь шалтгаалж тухайн хичээлийн жилд хөнгөлөлт үзүүлнэ.
1-5 анги-13 сая төгрөг
6-8 анги-15 сая төгрөг
9-10 анги-17 сая төгрөг
11-12 анги-19 сая төгрөг бөгөөд мөн хичээлд ашиглах сурах бичгийн төлбөр нэмж авна. Нэг бүлээс хэдэн хүүхэд сурч байгаагаас шалтгаалж төлбөрөөс нь 5-10 хувь хөнгөлнө. Мөн дүүрэг, улс, олон улсын олимпиадад гаргасан амжилтаас нь хамаарч 5-25 хувийн хөнгөлөлт олгоно.
Жилийн сургалтын төлбөр анги харгалзахгүйгээр 15 сая төгрөг. Нэмэлтээр 9.8 сая төгрөг төлж
• Дотуур байр
• Дүрэмт хувцас
• Өдрийн таван хоол
• Секц дугуйлан
• Автобус унаа
• Зөв төлөвшил хүмүүжлийн цогц хөтөлбөр зэрэгт хамрагдана.
Тус сургууль нь гачууртад байрлах бөгөөд дотуур байртай сургууль юм. Дэлхийн Топ 1400 их дээд сургууль, олон улсын байгууллагад шалгалтгүйгээр элсэх боломжийг бий болгодог.
Сургалтын төлбөр нь суралцах ангиасаа хамаараад 7-7.1 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.

Жилийн сургалтын төлбөр анги хамаарахгүйгээр 29 сая төгрөг гэнэ.
Сурагчдын сурлагын чанар, гэр бүлийн байдлаас хамаарч сургалтын төлбөрийг 100 хувь хүртэл хөнгөлнө.
Тус сургуулийн сургалтын төлбөр 10 сая төгрөг бөгөөд гадаад багштай англи хэлний хичээл, IQ , EQ хөгжүүлэх хичээл, тоглоомын аргаар заах мэдээлэл технологийн хичээл, дэлхийн шилдэг компаниудад дадлага хийх боломж олгодог.
Хувийн сургуулиуд ихэвчлэн хос хэлтэй төгсгөх хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдгээрээ онцлог билээ. Мөн тухтай орчин, нэмэлт хичээлийн хөтөлбөр, хичээлийн дараах сургалтуудад чөлөөтэй суралцах боломжийг олгодог.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1400 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүний 500 орчим хувь нь хувийн цэцэрлэг байдаг. Хувийн цэцэрлэгүүдэд харьяалал хамаарахгүйгээс гадна бэлтгэл ангидаа уншиж, бичих, тоо бодох зэрэг анхан шатны мэдлэгийг олгодог. Мөн улсын цэцэрлэгийн насанд хүрээгүй хүүхдүүд элсэн сурах боломж олгодог. Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр дунджаар 100-900 мянган төгрөг гэдэг.
Тус цэцэрлэгийн сарын төлбөр 600 мянган төгрөгөөр бөгөөд төлбөрөө жилээр нь буюу есөн сараар нь авдаг.
1-2 нас- 892 мянган төгрөг
3-5 нас- 782 мянган төгрөгийн нэг сарын төлбөртэй. Улирал болон жилээр нь сургалтын төлбөр төлснөөр 10-20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Тус цэцэрлэг нь өөрийгөө хөгжүүлэх сургалт болон IQ, бие бялдар хөгжүүлэх сургалттай.
Тус цэцэрлэгт 1,8-5насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд сарын 250 мянган төгрөгийн төлбөртэй.
Монголын оюун ухааны академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тус цэцэрлэг нь 2-5 насны хүүхэд суралцах боломжтой бөгөөд сарын 350-390 мянган төгрөг гэнэ.
| СУРВАЛЖИЛГА: ХУВИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 7-89 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |