“Мод бут, сөөгийн суулгац, үр, үрслэгээний үзэсгэлэн худалдаа” гэх хулдаасан хэвлэл өлгөсөн ногоон, цэнхэр хүлэмжүүд Барилгачдын талбайг дүүргэжээ. Модны үрсэлгээ, мандлын цэцэг тариалдаг иргэд энд жил бүр үзэсгэлэн худалдаанд гардаг.
.jpg)
Сарын хугацаанд гарсан үзэсгэлэн худалдаа дуусахад хэдхэн хоног үлджээ. Гялгар хүлэмж зай ихтэй ч бүгчим халуун. Хүлэмжийн булан бүрд төрөл бүрийн модны үрсэлгээг бөөгнүүлэн тавьж, дээр нь ямар мод болохыг нь бичиж наажээ. Үзэсгэлэн худалдаанд ирсэн иргэд сонирхсон модныхоо ургах нөхцөл, тарихад юу хэрэгтэй талаар худалдагч, тариалагчдаас сайтар асууна. Бага насны хоёр охиноо дагуулсан бүсгүй зусландаа мод тарих гэж байгаа гэнэ. Тэрбээр “Өнгөрсөн жил зуслантай болсон юм. Модлог ургамал багтай газар учраас хашаагаа цэцэрлэгжүүлж,мод, цэцэг тарихаар төлөвлөөд байгаа. Өнгөрсөн жил жижиг гацуур тариад ургуулж чадаагүй юм. Энэ жил дөрвөн метр урттай хөрс шилжүүлэн суулгахад үндэс нь гэмтэхгүй мод сонголоо. Охидынхоо сонгосон мандлын цэцэг авлаа” гэв. Иргэд дөрвөн улиралд ногооноороо байдаг учраас гацуур модыг сонгож, тарих нь элбэг байдаг ажээ. Үзэсгэлэн дээр гацуур мод 40-450 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдах бөгөөд өндрөөсөө хамаараад үнэ нь ийн нэмэгдэж байгаа аж. Агч, нарс модны суулгац 25-75 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
(1).jpg)
Хаяа нийлүүлэн байршсан хүлэмж бүр худалдан авагч, үйлчлүүлэгчидтэй байлаа. Хүлэмж бүрд зөвхөн модлог ургамлаас гадна, хүлэмжид тарих зориулалттай хүнсний ногооны үрсэлгээ, тасалгааны цэцэг, мод, ногоо тарихад хэрэглэх багаж, бордоо, үр, даршилсан ногоо, жимсний шүүс зэрэг байлаа. Барилагчдын талбайн урд хэсэгт бусдаасаа арай том хүлэмж байх бөгөөд энд төрөл бүрийн нарийн ногооны үрсэлгээ худалдана. Хүлэмжийн хоёр талаар болон газраар тавьсан үрслэгээний дунд огурцы, салатны навч, амтат чинжүү, байцаа, тарвас, хулуу, лооль зэрэг байна. Хүлэмж болон тасалгаанд тарих зориулалттай бөгөөд салатны навчийг хашаанд тарих боломжтой, арчилгаа бага шаарддаг учир иргэд сонирхож худалдаж авах нь элбэг байгаа аж. Хүмүүсийн ихээр худалдаж авч байгаа салатны навчны үрсэлгээ 500 төгрөг бөгөөд худалдагчид 4-5 ширхгээр нь авч тарьж үзэхийг зөвлөж байлаа.
.jpg)
Энэ жил гүйлс, буйлс, голт бор зэрэг цэцэглэдэг модыг тарих сонирхолтой худалдан авагчид олон байгаа гэнэ. Хотын тохижилтод өнгө, өнгийн цэцэгт мод тарьж байгаа нь энэ төрлийн модыг иргэдэд таниулж, гэр, хашаандаа тарих хүсэлтэй иргэд худалдан авалт олноор хийж байгаа аж. Тус үзэсгэлэнд гурав дахь жилдээ гарч байгаа тариаланч бүсгүй н.Нараа “Манай үрсэлгээ, мод үржүүлгийн газар Дарь-эхийн эцсийн буудал дээр байдаг. Энэ жил цэцэгт ургамал олноор авч байна. Мөн агч, хадны үрсэлгээ авч байгаа. Хад жимсний мод дараа жил багахан жимс өгнө. Ингээд жил бүр жимс ургах нь ихэсдэг. Ер нь жимсний модыг хоёроор нь тарих хэрэгтэй. Худалдан авагчдын ихээр сонирхож байгаа буйлс, гүйлс, голт бор энэ жилийн цэцгээ өгчихсөн учраас, дараа жил цэцэглэнэ. Зун тарьсан модод усалгаа их шаардлагатай” гэв. Нийтлэг худалдаалагддаг нарс, гацуур, агчаас гадна алимын мод 40-50 мянган төгрөг, монос 10000 төгрөг, хар, улаан интоор 1000-12000 төгрөг, бөөрөлзгөнө жимсний мод 1500-2500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.
(1).jpg)
Зуны улиралд аж ахуй нэгжүүд гадаа талбайгаа болон хашаандаа мандлын цэцэг тарьдаг билээ. Барилгачдын талбай дээрх үзэсгэлэн худалдаанд түгээмэл мандлын цэцэг болох хилэн цэцэг 1500-2000 төгрөгийн үнэтэй байлаа. Мандалын цэцэг нь тарихад хялбар хэдий ч богино наст ургамал юм. Энэ жил ургасан цэцэг ирэх жил дахин дэлбээлдэггүй. Үзэсгэлэнд гарсан хүлэмжүүдээс тоотой хэд нь мандлын болон, тасалгааны цэцэг худалдаалж байлаа. Тасалгааны цэцэг болох гоо даль, сарнай, кактус зэрэг ургамал 20- 50 мянган төргийн үнэтэй байв.
.jpg)
(2)(2).jpg)
(1).jpg)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Мандлын цэцэг 1500-3000 төгрөгийн үнэтэй байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |