Сурагчдын зуны амралт эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлджээ. Хүүхдүүд амралтын гурван сарын хугацаагаа гэр бүлээрээ аялах, зусланд явах болон өөрийгөө хөгжүүлэх дугуйлан сургалтад хамрагдаж өнгөрүүлдэг. Тэр дундаа сурч, цэвэр агаарт хөгжилдөж болох хүүхдийн зусланд олноор хамрагддаг. Ингээд сурагчдын амралттай холбогдуулан хүүхдийн зуслангийн үнэ, төлбөрийн талаар сурвалжиллаа.
Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийг бүтээж өгдөг газар бол хүүхдийн зуслан билээ. Шинэ танил, найзуудтай болох байгалийн сайханд амрахаас гадна олон зүйлийг сурч, шинэ зүйлстэй танилцах боломжтой. Энэ жилийн хүүхдийн зуслангийн төлбөр 260 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Англи хэл болон математик, монгол хэлийн сургалттай зусланг хүүхдүүд зорьж ирэх нь элбэг байдаг гэнэ. Улсын хэмжээнд 56 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчимд байрладаг ажээ.
Хүүхдийн зуслангийн төлбөр хөтөлбөрөөсөө хамаарч үнэ нь нэмэгддэг
Англи, орос хэл болон хоцрогдол арилгах сургалт байгаа эсэхээсээ хамаарч хүүхдийн зуслангийн нэг ээлжийн төлбөр өөрчлөгдөнө. Жишээ нь , “Есөн булаг” хүүхдийн зуслангийн нэг ээлжийн буюу долдоо хоногийн төлбөр 285 мянган төгрөг бол гадаад багшаар англи хэл заалгах сургалтад хамрагдах бол төлбөр нь 360 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Мөн “Маргаашийн хөгжил” хүүхдийн зуслангийн нэг ээлжийн төлбөр 375 мянган төгрөг бол нэмэлтээр англи хэлний хичээлд хамрагдвал төлбөр 455 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэнэ. Харин “Galaxy camp” зусланд амрах хүүхдүүд англи, орос хэлний сургалтад хамрагдах боломжтой бөгөөд нэг ээлж буюу долоо хоногийн төлбөр нь 435 мянган төгрөг байлаа.
.jpg)
Хүүхдийн насны ангиллаас хамаарч зуслангийн ээлжийн төлбөр нэмэгдэнэ
Хүүхдийн зуслан дийлэнхдээ зургаагаас дээш насны хүүхдийг элсүүлнэ. Ингэхдээ зуслангийн ээлжийн бага, дунд, ахлах гэж ээлжид хуваадаг байна. “Нарс” хүүхдийн зусланд 8-10 нас 455 мянга төгрөг , 11-13 нас 470 мянга, 14-17 нас 490 мянган төгрөгийн төлбөртэй байлаа. Энэ нь нэг ээлж буюу долоо хоногийн төлбөр юм. Харин маргаашийн хөгжил зуслангийн төлбөр насны ангиллаасаа хамаарч ийн өөрчлөгдөнө.
“Найрамдал” зуслангийн төлбөр 293 мянган төгрөгөөс эхэлнэ
Хүүхдүүдийн амрах дуртай, хэн бүхний мэддэг Монголдоо тэргүүлэх хүүхдийн зуслан гэгдэг "Найрамдал" хүүхдийн зуслангийн төлбөр энэ жил 293-621 мянган төгрөгийн хооронд байгаа гэнэ. Тус зуслангийн нэг ээлж бусад зуслантай ижил долоо хоног бөгөөд хөтөлбөр, насны ангиллаас хамаарч төлбөрийн үнэ өөрчлөгдөнө.

Хүүхдийн зуслан хөтөлбөр, эхлэх өдрөөсөө хамаарч 7-12 ээлжийнд хүүхэд хүлээж авахаар бэлджээ. Зусланд амрахаар ирэх хүүхдүүд тухайн зуслангаас шаардсан эрүүл мэндийн шинжилгээг заавал өгдөг. Үүнд ихэвчлэн цагаан хорхой, арьс, сүрьеэгийн шинжилгээ зэрэг багтана. Анх удаа хүүхдээ гэрээс нь хол зусланд явуулах гэж багаа дотын ах эгчтэй нь хамт явуулах хэрэгтэй байдаг. Мөн хүүхдийнхээ зусланд өнгөрүүлэх өдрүүдийнх нь цаг агаарт тохируулан хувцсыг нь бэлдэх хэрэгтэй аж. Шүдний оо, сойз, саван алчуур, салфетик, 00 цаас, шампунь зэргээс гадна шархны лент, хөвөн гэх мэт ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөх хэрэгтэй. Хүүхэд тань тогтмол эм уудаг бол үүнийг нь бүлгийг багш болон өөрт нь сануулах, бэлдэж өгөх шаардлагатай.
Зусланд хориглох хүнс
Хүүхдийн зуслан бүрд оруулахыг хориглосон хүнс байдаг. Үүнд
| Хүүхдийн зуслангийн ээлж насны ангиллаасаа хамаарч 260-720 мянган төгрөгийн үнэтэй байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |