Сурагчдын зуны амралт эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлджээ. Хүүхдүүд гурван сарын хугацаанд хүүхдүүд хөдөө явах болон гэр бүлтэйгээ аяллаар явж цагыг дурсамжтай, хөгжилтэй өнгөрүүлдэг. Мөн ойлгоогүй хичээлээ дахин сурах, өөрийгөө хөгжүүлэх сургалтад суудаг билээ. Бид сурагчдад зориулсан зуны сургалтын төлбөр болон хөтөлбөрийн талаар сурвалжиллаа.
Сурагчдын амралт эхлэх үеийг тохиолдуулан сургалтын төвүүд зуны хичээлийн хөтөлбөрөө танилцуулж эхэлжээ. Зуны сургалтаар хүүхдүүд ихэвчлэн англи хэл, хоцрогдол арилгах сургалтад хамрагддаг гэнэ. Мөн хөгжмийн болон тархины хөгжилд зориулсан сургалтад хамрагдах хүүхдүүд олон байдаг аж.
Гадаадад англи хэл сурахад 18-19 сая төгрөг шаардлагатай
Сүүлийн жилүүдэд орчинд нь очиж, амарч аялангаа тухайн улсыг хэлийг сурах боломжийг олгосон сургалтууд нээгдсэн билээ.Тэр дундаа англи хэлийг сонгож орчинд нь сурахыг эрмэлздэг хүүхдүүд цөөнгүй бий. Тэгвэл гадаадад очиж англи хэл сурах төлбөр 14 хоногийн нийт зардал нь ороод 18-19 сая төгрөг байдаг аж. Жишээ нь “HanHul” сургалтын төв нэг удаагийн аялалдаа 20 хүүхдийн элсэлт авч хоёр багш хариуцан явдаг байна. Сургалтыг мэргэжлийн монгол багш нар орчинд нь нийцүүлэн зааж, мөн түүх дурсгалын газруудаар аялуулдаг байна. Сургалтад 8-17 насны хүүхдүүд хамрагдах боломжтой ба хэлний түвшнээр нь ангид хувааж хичээл ордог байна.
.jpg)
Харин англи болон солонгос, хятад хэлийн дотооддоо сурахад 150-990 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь анги дүүргэлт болон сургалтын хугацаанаас хамаараад төлбөрийн зөрүү гарна. Сурагчдын дийлэнх хувь нь хамрагддаг зуны вакум сургалт 990 мянган төгрөгийн төлбөртэй бол нэг сарын хугацаанд долоо хоног бүр 2-3 удаа хоёр цагаар ордог 20 хүүхэдтэй ангийн төлбөр 150 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Сурагчдад зориулсан зуны хөтөлбөрүүд дунд зуслангийн вакум сургалт олон бий. Эдгээр сургалт нь байгалийн үзэсгэлэнт орчинд хичээл хийдгээрээ онцлог бөгөөд хүүхэд илүү биеэ даах чадвартай болдог байна. Тус сургалт долоо хоногийн хугацаанд явагддаг ба дийлэнхдээ 8-17 насны хүүхдүүдийг хамруулна. “Kids Wider World EduTech Center” сургалтын төвийн вакум сургалт тав болон долоо хоног гэсэн сонголтой. Тав хоногийн сургалт 495 мянган төгрөг бол долоо хоногийн сургалт 695-770 мянган төгрөгийн төлбөртэй байлаа.
Хоцрогдол арилгах сургалтын төлбөр 90 мянган төгрөгөөс эхэлнэ
Зуны сургалтууд дунд хоцрогдол арилгах сургалтууд олон бий. 1-12 дугаар ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, төгсөх шалгалтад нь бэлдэх, түвшин ахиулах зорилготой тус сургалтын төлбөр 90 мянган төгрөгөөс эхэлнэ. Ихэвчлэн сарын хугацаанд долоо хоног бүр 2-4 удаа хоёр цагаар ордог. Голлох хичээл буюу монгол хэл, математикийн ангиудад элсэгч олон байдаг гэнэ. Оюуны чадамж сургалтын төв 1-5 ангийн сурагчдад 250 мянга, 6-11 ангийн сурагчдад 200 мянган төгрөгөөр хичээл заадаг. Энэ нь нэг сарын төлбөр бөгөөд долоо хоногт хоёр болон тав хоног гэсэн сонголттой. Харин “HAPPY Education Center” сургалтын төв нь бага ангийн сурагчдад математик, монгол хэлний хичээлээр хоцрогдол арилгах сургалт явуулдаг. Дунд болон ахлах ангийн сурагчдад математик болон бусад хичээл гэх зарчмаар сургалт явуулдаг. Өглөөний болон үдээс хойших ангидаа элсэлт авч 3-8 хүүхэд нэг ангид байх журмыг баримталдаг байна. Тус сургалтын төлбөр 350 мянган төгрөгөөс эхэлдэг.
.png)
Бялдаржуулах сургалт төрлөөсөө хамаарч 50-450 мянган төгрөгийн үнэтэй
Зуны амралтаар зөвхөн хичээл хийх бус өөрийн авьяас чадварыг нээх, хөгжүүлэх дугуйлан, сургалтууд шинэ ангидаа элсэлт авдаг. Гар бөмбөг, сагсан бөмбөг, усан сэлэлт гээд биеэ чийрэгжүүлэх, чадвараа нэмэх сургалтууд нэг сарын хугацаатай долоо хоногт нэг болон 2-3 удаагийн хичээлтэй байна. Дээр сургалтууд сард 50- 450 мянган төгрөгийн төлбөртэй байдаг. Зарим сургалт наймаас дээш насны хүүхэд элсүүлж авдаг .
.jpg)
Харин усан сэлэлтийн сургалт оролтоороо сургалтын төлбөр тооцогдох бөгөөд 90- 400 мянган төгрөгийн хооронд байлаа. Жишээ нь “California aqua fitness” сургалтын төв сурагчдын амралтад зориулж арван удаагийн оролт, сургалт төлбөрөө 90 мянган төгрөг болон хямдруулжээ.Х Харин Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төвд ганцаарчилсан сургалт 12 удаагийн оролт нь 200 мянган төгрөг гэх бөгөөд найман наснаас дээш хүүхдийг элсүүлэх ажээ. Сэлбэ бассейны хувьд сард 12 удаа, долоо хоногт гурван удаагийн сургалт нь 300 мянган төгрөг аж. Усан спортоор хичээллэх гэж байгаа хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгөх ёстой бөгөөд зориулалтын хувцас хэрэглэл хэрэглэх ёстой юм.
Танхимын сургалтаас гадна алсын зайнаас болон аппликейшн дээр тулгуурласан сургалтууд цөөнгүй бий. Цахим сургалтын давуу тал нь хаанаас ч хүссэн цагтаа хичээл хийх билээ. Энэ төрлийн сургалтын аппликейшн нь ихэвчлэн үг цээжлэх зориулалттай MemoClass, Hippocards, Zangia зэрэг сургалтын аппликейшн багтана.
Харин Монголын хүүхдийн ордны зуны сургалт зургадугаар сарын 5-наас эхлэх бөгөөд төгөлдөр хуур, морин хуур, драм зэрэг 25 төрлийн дугуйланг хичээллүүлэх болжээ. Хүүхдүүдийн голлон сурдаг бүжгийн дугуйлан долоогоос дээш насны хүүхэд элсүүлэх бөгөөд 200 мянган төгрөгийн төлбөртэй ажээ.
.jpg)
| Хүүхдийн зуны сургалт төрлөөсөө хамааран 150 мянгаас 19 сая төгрөгийн үнэтэй байна |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |