“Дээл, гутал, нийллэгийн мөнгө гээд нэлээн хэдэн төгрөг гэр бүлийнхнээс авчихсан. Монтажныхаа мөнгийг цагийн ажлын цалин орж ирэхээр л өгье дөө” хэмээн автобусны арын сандал дээр суусан бүсгүй утсаар хэн нэгэнтэй ярьж байлаа. Зуны эхэн сар гарсан болоод тэр үү дулааны урь орсон эдгээр өдрүүдэд төгсөлтийн өрнүүн их баяр болдог билээ. Амьдралын хамгийн дурсамжтай эл баяраа тэмдэглэх гэж догдлохын сацуу өмсөх хувцас, төлбөл, монтажны мөнгө гээд дааж давахгүй их зардал гаргах хэрэгтэй болдог. Тиймээс төгсөлтийн баяртай холбоотой бэлтгэл ажил хэр байгаа талаар бид сурвалжиллаа.
(5).jpg)
Нарантуул худалдааны төв энгийн өдрүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн багатай байлаа. Худалдан авагч цөөтэй худалдаан төвийн наймаачид хэдийн дулаан улиралд өмсөхөд зориулагдсан хувцас хэрэглэлийг өлгөжээ. Өнгөрсөн шөнө орсон бороо тунасан дээврийнхээ усыг урт саваа модоор түлхэж газарт асгана. Худалдааны төвийн ар хэсэгт дээлийн эгнээ байрших бөгөөд эгнээнд нь хөл тавимагц “Ямар дээл хайж байна, размер байна шүү, хямдруулаад аваарай” гэж хэдэн талаас дуудна. Дээл, үндэсний хувцасны эгнээ харьцангуй хүний хөдөлгөөн ихтэй байлаа. Төгсөлтийн баяртаа бэлдэх залуус, хамт явж хувцсыг нь сонгож байгаа гэр бүл, найзууд гээд олуулаа явах ажээ. Энд дээлийн үнэ 150 мянган төгрөгөөс эхэлнэ. Хамгийн үнэтэй дээл нь 390 мянган төгрөгийн торгон дээл гэнэ. Бүс унжлага нь илүү нарийн загвартай болох тусам дээлийн үнэ 60-80 мянган төгрөгөөр нэмэгдэж байлаа. Хичээлтэй байгаа охиндоо дээлийг нь авахаар ирсэн ээж охиныхоо сонирхсон дээлийг өмсөөд гар утсаараа дүрс дуудлага хийж охиныхоо хэлсэн тал бүр хүү эргэж, тойрч, урагш хойш алхаж үзүүлнэ. Худалдагч бүсгүй ч ам нэмэрлэн гоё сайхан байгааг нь магтана. Эмэгтэй Архангай аймгаас иржээ. Тэрбээр “Том охин минь их сургууль төгсөж байгаа юм. Би уг нь хөдөө байдаг ч “Удахгүй төгслөө, авах юм их байна” гэх яаралтай дуудлагаар хотод ирчихсэн байгаа. Их сургууль төгсөхөд овоо мөнгөний зарлага гардаг юм байна. Хадгалж, хураасан хэдэн төгрөгөө тавиад туучихлаа. Монтаж, нийллэг, зургаалга, дээл, даашинз, гутал гээд барагдахгүй юм. Юмны үнэ ч өссөн байна. Удаах охин нь аймагт есдүгээр анги төгсөх гэж байгаа. Манай гэр бүлд ч хоёр хонхны баяр зэрэг таараад санхүү хүрэхгүй тэвдэж л байна” гэв.
(5).jpg)
Нарантуул худалдааны төвд эрэгтэй хослол 190-360 мянган төгрөг гэнэ. Энд гурав болон хоёр хос гэсэн сонголттой. Энэ жил залуус цулгай загварын хослол олноор авч байгаа гэнэ. Харин хослолын дотуур өмсөх цамц 25-40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. эрэгтэй хувцасны тус эгнээнд худалдан авагч байсангүй. Наймаачид хэд хэдээрээ бөөгнөрөн юм ярих бол зарим нь саяхан ирсэн бололтой цоожтой төмөр авдраасаа бараагаа гаргаж байлаа.
Харин гутлын эгнээнд эмэгтэй өндөр өсгийтийн үнэ 65 мянган төгрөгөөс эхэлж байв. Харин эрэгтэй ботинк хийгдсэн материал, загвараасаа хамаараад 200-500 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
(6).jpg)
Бидний дараагийн зогсоол Дүнжингарав худалдааны төв байв. Шороо тоос багатай болоод тэр үү энд бараагаа газар шүргүүлэн өлгөжээ.Нарантуул худалдааны төвтэй харьцуулахад худалдан авагч олонтой байлаа. Төв хаалгаар ороод удаагүй байхдаа дээл, үндэсний хувцсыг өнгө алаглуулан өлгөсөн байгаатай таарлаа. Захтай харьцуулахад энд дээлийн үнэ 200 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Саяхан худалдан авагчид дээлээ өмсүүлж үзүүлсэн бололтой худалдагч бүсгүй “Өдөрт дээл өмсгөж үзүүлэх л ажилтай байна даа. Өмсөж үзнэ, үнэ асууна, худалдаж авч байгаа нь цөөхөн. Үнэ нь ийм байгаа юм байна гээд судлаад яваа бололтой байна. Зарим нь захаас үнэтэй байна гэх юм. Манайх чинь түрээс өндөр учраас жаахан үнэтэй байж магад. Гэхдээ илүү чанартай барааг л худалдаалахыг боддог доо” гэв. Хажуугийн лангуун дээр залуу хос худалдан авалт хийж байлаа. Эхнэрийн төгсөлтийн баяр дөхжээ. Тэд цалин бүр дээрээ бага багаар хэрэгтэй зүйлсээ цуглуулж байгаа энэ гэнэ. Эхнэрээ дээл өмсөж байх зуур нөхөр Х.Жаргал “Манай эхнэр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөж байгаа. Хүүхэд гаргах гээд нэг жил өнжчихсөн юм. Би их сургуулиасаа чөлөө авчихсан хувиараа ажилладаг. Залуу гэр бүл учраас санхүүгийн боломж тааруухан л байна. Ээж ааваасаа мөнгө авах боломжгүй байгаа учраас бид хоёр зээл өгдөг аппликейкшнаас мөнгө авчихсан. Аль болох хямд үнээр боломжийн хувцас сонгохыг л хичээж байна даа” гэв.
Дүнжингарав худалдааны төвд эрэгтэй хослолын лангуу хэд хэд бий. Харин энд үнэ нь 250-600 мянган төгрөгийн хооронд байлаа. Өнгөрсөн оны цөөн размер үлдсэн загварууддаа цагаан цамц дагалдуулж өгөх урамшууллыг зарим лангуу зарлажээ. Харин гутлын хувьд 200-700 мянган төгрөг гэв.
АМРАЛТЫН ГАЗРЫН БАЙШИНГИЙН ҮНЭ 300 МЯНГАН ТӨГРӨГ, АВТОБУС 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
(5).jpg)
Төгсөлтийн баярын үйл ажиллагаа амралт зугаалгаар үргэлжлэн. Хонхны баяр дөхсөн энэ өдрүүдэд амралт хүн зоны хөлд дарагддаг нь нууц биш. Харин тус амралтын газрын нэг байшингийн үнэ 300 мянган төгрөгөөс эхэлдэг. Байршил болон амралтын газрын тухтай байдлаас шалтгаалан үнэ нь нэмэгдсээр нэг сая төгрөг хүрэх нь ч бий. Хаус, байшин, гэр гэсэн олон сонголтоос төгсөлтийн баяраа хийж байгаа ангиудын нийтлэг сонголт нь байшин байдаг гэнэ. Харин тэднийг хүргэж ирэх автобусны үнэ хол ойроосоо шалтгаалаад нэг талдаа 250-500 мянган төгрөгийн хооронд амандаа багтсан үгийг хэлнэ.
Дурсамжийн цомог бол төгсөлтийн баяраа хийж байгаа залуусын орхигдуулж болохгүй зүйл бөгөөд зарим тохиолдолд монтажаа авч чадалгүй луйвардуулдаг тохиолдол бий. Ихэнх хэвлэлийн үйлдвэр сургуулиудтай хамтарч ажиллах бөгөөд тэд төгсөлтийн баярыг нь зохин байгуулах болон дурсамжийн цомгийг нь хийж өгдөг. Тус багцад хонхны баяр зохион байгуулах газар, баяр хүргэхээр ирэх хамтлаг, дуучид, болон төгсөлтийн цомог зэрэг багтана. Багцын үнэ 300-500 мянган төгрөг байдаг. Харин зөвхөн дурсамжийн цомог хийлгэх төлбөр нь 150 мянган төгрөгөөс эхэлнэ. Загвар, хуудасны тооноос хамаарч үнэ нь нэмэгдэнэ.

Төгсөлтийн баяраа хийж амьдралд хөл тавьж буй залуус энэ л баяртаа зориулж 1.5-3 сая төгрөгийг зориулж байгаа аж.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хонхны баяр тойрсон үнэ ханш |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |