Хайруу өвлийн хүйтнийг арай хийн давсан малчид хаврын хавсраг, шороон шуурганд нүдүүлж, хэдэн малаа барах нь ээ. Саяхан орсон цасны улмаас баруун болон аймгуудын хаваржилт хүндэрсэн байна. Малчид зурагт, радиогоор цаг агаарын мэдээ байнга сонсож байгаа боловч тэнгэрийн байдлыг харж малаа бэлчээрт гаргадаг байна. “Хаврын тэнгэр хувьсамтгай гэгчээр хаврын тэнгэр аашаа үзүүлж байна” хэмээн малчид ярьж байна. Энэ жилийн хувьд цас ихтэйгээс гадна салхи ихтэй байгаа аж. Тиймээс өвс, тэжээл муутай мал салхинд ганхаж, олигтой идээшихгүй байна гэнэ. Саяхан Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ихээхэн хэмжээний цасан шуурга тавьжээ. Үүний улмаас олон малчин өрх эрдэнэт малаа цасан даруулсан байна. Хээл нь хүндэрсэн мал шуурганы ая даахгүй сөхөрч унаад цасанд даруулж байна. Үүнээс гадна урь хэдийнэ орсон боловч хүйтэн салхинд хэд хэдээрээ хонь, ямаа осгож үхэж буй талаар Хэнтий аймгийн Батширээт сумын малчин ярьж байна. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулбал, Улсын хэмжээнд 13 аймгийн 64 сум цагаан зудтай, цагаан зудархуу гэж үнэлэгдээд байгаа аж. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн 23 сум цагаан зудтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Булган, Хөвсгөл, Архангай, Улаанбаатар зэрэг 13 аймгийн 41 сум цагаан зудархуу байна. Цагаан зуд гэдэг нь намар, өвөл, хаврын цагт их хэмжээгээр цас орж бэлчээрийг хучсанаар мал өвс олж идэх боломжгүй болж олноор хорогдох нөхцөл бүрэлдэхийг хэлдэг” гэв. Энэ нь өөрөөр хэлбэл хангайн бүсэд 12-15 см, хээрийн бүсэд 8-10 см, говийн бүсэд 5-6 см цас ороход мал бэлчээрээс өвс олж магадлал буурдаг байна.
.jpg)
малын тоо толгой, оторт гарсан байдлаас шалтгаалж хаврын хүнд үеийг арай чамай давж байна
Өнөөдрийн байдлаар дээрх аймгийн малчид бүс нутгийн онцлог, бэлчээрийн даац, малын тоо толгой, оторт гарсан байдлаас шалтгаалж хаврын хүнд үеийг арай чамай давж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл, мал бүхий хэл малчид хүртэл амь насаараа хохироход бэлэн болжээ. Тухайлбал, өнгөрсөн зун нийт нутгаар газрын гарц тааруу, гантай байсны улмаас өвөл цас их унаж, хүйтэрсэн зэрэг нь хаваржилт хүндрэхэд нөлөөлсөн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өдгөө таван аймгийн 18 сум цагаан зудтай байгаа юм. Үүнд Баян- Өлгий, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн сумууд хамрагдаж байгаа аж.Түүнчлэн есөн аймгийн 17 сумд зуд болох, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр байна. Энэ эрсдэл нь баруун аймгуудын сумуудыг голчлон хамарч буй. Өнгөрсөн өвөл цас их орж, хөрлөн хатуурснаас үүдэн мал бэлчээх аргагүйд хүрчээ. Энэ ХХААХҮЯ-аас тодруулбал, “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хаваржилт тааруу байна. Учир нь 2021 онд зуншлага сайн байсан. Мөн өвс, тэжээлийн хангамж ч сайн байв. Харин 2022 оны буюу өнгөрсөн зун гантай байснаас өвөл, хавар нөхцөл байдал хүндэрлээ. Өвс, тэжээл ч дутагдалтай байгаа. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш мал ихээр хорогдсон. Энэ нь өнгөрсөн жил хорогдсон нийт малын тооноос ч олон байна. Тиймээс хаваржилт хүндэрсэн газруудад ажиллаж, малчидтай уулзан, шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх үүргийг яамнаас орон нутгийн удирдлагуудад өгсөн” гэв.

Монгол орон даяар хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малчид яах аргаа олохгүй сандарч байна. Намар цас хэдийд орсноос шалтгаалан мал амны өвстэй байх эсэх нь хамаарах ч цагаан зудтай бүс нутгийн малчид энэ хаврыг өвс тэжээлээр давж гарах нь ойлгомжтой боллоо. Тиймээс малчид малчны зээл болон ноолуураа барьцаанд тавьж өвс тэжээл худалдаж аваад буй гэнэ. Хөөрхий малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа бөгөөд өдөрт малаа хэд хэдээр нь үхүүлж байна. Хүн бүл муутай малчид цөхрөнгөө бараад буй. Цасны доороос гарсан жаахан өвсийг хавсраг дэгдээд юу ч үгүй хамаад хаяжээ. Тиймээс тал хээр болон говийн аймгуудад газар улаанаараа эргэсэн байна. Энэ хатуу цагт хатуу цагийг малчид минь өнтэй даваасаа билээ.
| ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ, МАЛЧИД САНДАРЧ ЭХЭЛЛЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |