"Хороо дээр нь очихоор дүүрэг яв гээд дүүрэг дээр нь очихоор буцаад хороо яв гээд байх юм. Бид чинь бас ажилтай хүмүүс шүү дээ” гэсээр хам хум ороолтоо зүүж, бухимдсаар гарах иргэнтэй Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны үүдэнд зөрлөө. Иргэдийн мэдээллийг бүртгэх анхан шатны төрийн байгууллага болох хорооны ажилчдын ажил хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод хэд дахин нэмэгджээ. Хорооны багтаамж муутай өрөөнд гадуур хүрэмтэй удаан зогссондоо халууцаж хөлс нь урссан иргэд хөмсгөө зангидсаар ээлжээ хүлээнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг амьжиргааны байдлаар нь ялгаж, нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болсон билээ. Гэтэл хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэдийн амьжиргааны түвшин тогтоох ам бүл, автомашин, үл хөдлөх хөргийн мэдээлэлд алдаа гарсан бөгөөд цахим сүлжээнд “Эхээс гурвуулаа, имонголиагаас тавуулаа” гэсэн хошигнол хүртэл гараад амжсан. Имонголиа систем гацаж, салбарын мэргэжилтнүүд харьяа хороо, дүүрэг дээрээ очиж засвар хийлгэхийг зөвлөсөн нь хороо, дүүргийн ажилчдын ачаалал нэмэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлэх ажил болоод байгаа талаар сурвалжиллаа.
Зай муутай өрөөнд халамжийн мэргэжилтний өмнө сандал дээр суусан иргэн дахин дахин регистрийн дугаараа хэлэх нь халамжийн бүртгэлийн систем гацаж байгаагаас болжээ. Хорооны ажилчид нэгээс нөгөө рүү “Тэр сууж байгаа ажилтан дэр очоод дахиад хаягаа хэлээрэй” гэнэ. Харин очсон ажилтан дахин регистрийн дугаарыг нь ирсэн зорилготой асуугаад дахин нэг “Тэр ажилтан дээр очоод хасуулаарай” гээд явуулна. Алдаатай мэдээлэлээ засах гэж 2-3 ажилтан дээр очиж дүүрэг хороо хоёрынхоо хооронд жим гартал явсан иргэд хэдийн бухимдаж эхэлжээ.
.jpg)
Бүртгэлийн сан байсныг байхгүй болгож, байхгүйг бий болгож байв. Мэдээллээ засуулахаар ирсэн иргэд дор хаяж нэг өдрийг бүтэн зарцуулж байна. Тус хорооны оршин суугч М.Батчимэг өчигдрөөс эхлэн хороо, дүүргийн ажилтнуудтай утсаар холбогдож, засуулах гэсэн ч амжилт олоогүй учир ийн өөрийн биеэр ирж хүсэлт гаргаж, мэдээллээ засжээ. Тэрбээр “Манайх дөрвөн жилийн өмнө байраа худалдаж авсан юм. Өнгөрсөн хугацаанд тодорхойлолт авахаар ам бүл дөрөв гээд зөв гарч ирдэг байсан гэтэл сая долуулаа болчихсон байсан. Тэгээд өмнө нь манай хаяг дээр байсан хүмүүсийн бүртгэл гарчихсан байна. Тэр айлын мэдээлэл дээр ч бас манай гэрийнх гарч ирсэн байсан. Ингээд бид хоёр хороо руугаа тасралтгүй олон залгасан. Өчигдөр хасаж болохгүй гэсэн хэр нь сая хасчихлаа гэсэн, болсон эсэхийг нь мэдэхгүй юм. Миний мэдээлэл дээр дөрвөн автомашин, таван орон сууц бүртгэлтэй гарсан. Гэтэл манайх чинь зээлүүдийг нь төлж байгаа нэг байр, нэг автомашинтай айл шүү дээ. Имонголиогийн мэдээллээр би ч чинь ёстой баян юм байна. Үнэн бол сайхан байх сан. Манай мэдээллээс ганц үнэн байгаа нь таван хошуу малгүй гэдэг нь л юм даа. Бусад бүгд алдаатай байлаа. Засвар хийлгэхийн хүссэн ч хүмүүсийн ярьж байгаагаар хороо, дүүргийн ажилчид яаж засахаа мэдэхгүй байна гэсэн” гэв.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжээсээ хасагдахаасаа гадна өрхийн буруу мэдээлэл зөрүүтэй байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж байна. Тус хорооны иргэн Н.Ууганцэцэг “Хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан учраас мэдээллээ шалгасан. Манай өрхийн орлого 20 сая, жилийн орлого 50 сая төгрөгөөс дээш гэж гарсан байсан. Түүнээс гадна өмнө нь тодорхойлолт авахад ам бүл дөрөв гэж гарч ирдэг байсан ч имонголиа дээр наймуулаа болсон байсан. Хэр удахыг нь мэдэхгүй ч мэдээллээ заслахаар хүлээж байна” гэлээ.
.jpg)
Төрөөс хороон дээрээ очиж мэдээллээ засуулах талаар зааварчилгалаа өгснөөс үүдэн хороо дүүргийн ажил хэд дахин нэмэгдэж бичиг цаасны ажил ихэссэн билээ. Бухимдсан иргэдтэй харьцаж байгаа хорооны ажилчид зарим нь сандралдаж, зарим нь багахан бухимдсан харагдана. Тус дүүргийн хорооны ажилтнаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Энгийн өдрүүдэд хорооноос үйлчилгээ авахаа 20-30 иргэн ирдэг байсан бол хүүхдийн мөнгөний асуудлаас болоод 90-100 хүнд үйлчилж байна. Хэд дахин их ачаалал нэмэгдсэн. Мэдээллээ засуулахаас ирсэн иргэдийн дийлэнх хувьд нь ам бүлийн тооны зөрүүг засуулахаар ирж байгаа. Мөн имонголиа болон халамжийн систем рүү орж мэдээллээ харж чадахгүй байгаа иргэд ирж байна. Эхний хоёр өдөр хүн амын мэдээллийн сангийн систем гацаж хүндрэл учруулсан. Өнөөдрөөс арай бага гацаж байна” гэсээр дараагийн иргэний асуудлыг шийдвэрлэхээр ажилдаа орлоо.
(1).jpg)
Бидний дараагийн очсон газар Сүхбаатар дүүргийн долдугаар хороо байлаа. Иргэд шилэн цонхны цаанаас ажилтантай чанга дуугаар ярилцах бөгөөд араас нь дугаарлах залуус хэдийн залхсан шинжтэй зогсоно. Ээлжээ хүлээх иргэд хоорондоо “Цахим үндэстэн гэж яриал байсан. Цагаа тулахаар цаасан бүртгэл хийлгэх гээд зогсож байх гэж” гэсээр халаглана. Бүртгэлээ засуурлахаар хүлээн зогсох иргэн “Би энэ хороонд шилжиж ирээд нэг жил болж байна. Угтаа шилжих бүртгэлээ хийлгээд охин минь энд сургуульд орсон. Гэтэл имонголиа дээр хуучин хороон дээрээ бүртгэлтэй, ам бүлийн тоо ес гэж гарч ирсэн. Би чинь эхнэр охинтойгоо хамт амьдардаг хүн. Гэтэл есүүлээ болчихдог. Шинэ байранд нүүж ирсэн болохоор өмнө нь айл байсан байх үндэслэлгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй хуучин хороон дээрээ хүртэл очсон. Нэгээс нөгөө рүү явсаар хоёр өдөр болчихлоо. Одоо нэг бүртгэл хийлгэчихвэл болох гээд байна” гэсээр гартаа байх оршин суух тодорхойлолтоо харуулав.
.jpg)
Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны засаг дарга Л.Отгонцэцэг “Хүүхдийн мөнгө, имонголиа дээрх бүртгэлийн алдааны талаарх мэдээлэл авахаар хороон дээр ирж байгаа хүний тоо нэмэгдсэн. Төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүс хороо руугаа ханд гэдгийг хэлсэн. Иргэд хорооноосоо эхлэн шат шатны байгууллагаар явж байгаа буцаад хороонд дээрээ ирж байна. Дараагийн байгуулга нь буцаад хороо руу нь явуулж байгаа. Үүнээс үүдэн хорооны ажилчдын ачаалал 5-6 дахин нэмэгдэхээс гадна, иргэдийг бухимдуулж, чирэгдэл учруулсан ажил болж байна. Ажлын уялдаа холбоо байхгүй байна. Угтаа хороо бол шийдвэр гаргах түвшний байгууллага биш юм. Цахим үндэстэн болохоор явж байгаа ч олноороо хандвал имонголиа, хүн ам, өрхийн мэдээллийн сан гацаж байна. Систем гацахаар иргэдэд үйлчлэх хугацаа уртсаж, хүлээлгэж байна” гэдгийг хэллээ.
Төрийн мэдээллийн сан байгааг байхгүй болгож, байхгүй бий болгон бүртгээд хэдэн ч жил болсныг хэн ч мэдэхгүй. Угтаа өрхийн бүртгэлийг цахимаас авч амьжиргааны түвшин тогтооход ашиглаагүй бол энэ алдааны талаар хэн ч мэдэхгүй байх байж. Оршин суудаггүй иргэнийг амьдардаг болгон бичээд төрийн сангаас мөнгө авдаг байсан ч байж мэднэ. Эргэн сануулахад 2015 онд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшиж байсан нийгмийн даатгалын ажилтнуудыг илрүүлж байсан билээ. Мөн Баян-Өлгий аймгийн эмч нар хахууль аван эрүүл хүнийг хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй гэж тэмдэглэн нийгмийн даатгалын ажилтнуудтай хамтран халамжийн мөнгө шамшигдуулдаг байсан билээ.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Халамжийн ажилтнууд хариуцсан харьяаны айл дээрээ хүүхэд нэмж бүртгээд, дундаас нь мөнгө завшдаг байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлжээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |