• Өнөөдөр 2025-11-17

"Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг дахин гурван удаа тоглоно

           “Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д гуравхан удаа тоглоно.
 
     2023 онд үзэгчдэд анхлан хүргэсэн тус уран бүтээл нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шилдгээр тодорч, мөн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв.
 
      “Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.
 
      Түүнчлэн “Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 21, 22, 23-нд мөн олны хүртээл болгоно. Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг Б.Анхбаатар найруулж, дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.
 
   “Сүүлчийн бороо” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.

"Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг дахин гурван удаа тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188