Өвлийн тэсгэм хүйтэнд автобусны буудал дээр иргэд гар, хөлөө хөлдөөх шахам олон цагаар автобус хүлээх нь энгийн нэг үзэгдэл болоод удаж байна. Учир нь ажлын өдрүүдэд автозамын түгжрэлийн улмаас автобус дараагийн буудалдаа хүрэхэд 40-50 минут зарцуулдаг. Түүнчлэн автобусны хүрэлцээ дутмаг байгаагаас иргэд нэг чиглэлийн автобусанд олноор суух, багтах зайгүй үлдэж хоцрох зэрэг асуудал үүсэх болжээ. Иймээс нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, парк шинэчлэл хийх зэрэг шийдлүүд нэн түрүүнд шаардлагатай байсан юм. Харин энэ оны эхэн сараас нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 224 шинэ автобусыг БНХАУ-аас татан авахаар болжээ. Үүнээс эхний ээлжийн 100 автобусны 30 нь нэгдүгээр сарын 11-ний өдөр нийслэлд орж ирээд байгааг нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн юм. Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд удаж байсан нийтийн тээврийн парк шинэчлэл, шинэ автобусны талаар бид сурвалжилга бэлтгэлээ.

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгдээгүй гэнэ. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болжээ. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус арав, хүүхдийн сургуулийн 20 автобус өнгөрсөн оны зургадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж байгаа гэнэ. Харин одоогоор үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалт, хүрэлцээний талаар нийслэлийн нийтийн тээврийн удирдах газрын хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа. “Нийслэлд одоогоор 17 компанийн 980 орчим автобус 105 чиглэлд үйлчилгээнд явж байна. Тэдгээр автобусны 90 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтрээд буй. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан” гэв. Мөн одоогоор нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд явж буй автобусны 59.2 хувь нь арваас дээш жилийн ашиглалтын хугацаатай байдаг аж. Гэвч ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгсэл нь өвлийн улиралд эвдрэл гэмтэл үүсэх, дулаан алдах, цаашлаад иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулах зэрэг асуудал үүсдэг байна.
.jpeg)
Нийслэлд амьдардаг иргэдийн цөөнгүй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэх тоо баримт бий. Гэвч хүйтний улиралд дээрх асуудал ихээр тулгарч байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Харин энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой зарим иргэний байр суурийг тодрууллаа.
Иргэн Б.Мөнхбаяр “Нийслэлийн иргэдэд хамгийн их тулгардаг асуудал бол нийтийн тээврийн хүрэлцээ шүү дээ. Харин энэ оноос улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар хэрэгжиж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил нь асуудлаас бүрэн ангижрах том шийдэл болж байна. Ялангуяа шинээр ирж буй автобус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих боломжийг бүрэн хангаж байгаа нь сайшаалтай. Цаашлаад иргэд олон цагаар автобусны буудал дээр хүлээж зогсох асуудал үгүй боллоо. Хүүхэд багачууд ч хичээл сургуульдаа аюулгүй, дулаан хүрнэ. Одоо ашиглагдаж байгаа автобус дулаан алдагдах нь их, хүйтэн, хүрэлцээ муу байдаг” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэлийн төсвөөс 420 тэрбум төгрөг төлөвлөжээ. Харин түүний дийлэнх хувийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулахаар болсон гэнэ. Энэ хүрээнд эхний ээлжийн 100 автобус татаж аваад байгаа бол үлдсэн 124 автобус хоёрдугаар сард багтаж хилээр орж ирэх аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 11-нд 30 автобус нийслэлд орж ирсэн. Харин нэгдүгээр сарын 13-нд дахин 30 автобус орж ирнэ. Ингэснээр энэ долоо хоногтоо багтаж 100 автобус бүрэн орж ирэхээр бэлэн болсон. Орж ирсэн автобусыг үйлчилгээнд явуулж эхлэхийн өмнө тав хоног бэлтгэл ажил хангана. Түүний дараа буюу ирэх долоо хоногоос үйлчилгээнд нэвтэрнэ. Одоохондоо гүйцэтгэгч компаниас бид хүлээж аваагүй байгаа. Удахгүй бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн удирдлага хүлээж авна” гэлээ.

Дээр хэлсэнчлэн манай улс өмнө оны зургадугаар сард БНХАУ-аас 60 шинэ автобус авсан. Уг автобуснууд нь зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, Монгол орны цаг уурт тохирохуйц -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй хэмээн холбогдох албан тушаалтнууд мэдээлж байсан юм. Тэгвэл энэ удаа шинээр оруулж ирж буй автобусны техникийн үзүүлэлтийг Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас танилцуулсан юм. Тухайлбал,
-2022 онд үйлдвэрлэсэн
-Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй
-Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
-Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог
-Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
-Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
-Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
-Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй
-Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
-Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай
| СУРВАЛЖИЛГА: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭРТ 13 ЖИЛИЙН ДАРАА ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, 100 АВТОБУС ОРУУЛЖ ИРЛЭЭ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |