-Шинэ гацуур 120-8.5 сая төгрөгөөр худалдаагдаж, иргэдийн хуучин гацуур авах сонирхол нэмэгджээ-
Шинэ жилийн баярын уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд худалдааны төвүүдэд гацуур мод, тоглоом, хувцасны худалдаа өргөнөөр дэлгэгджээ. Баярын гол дүр бол яах аргагүй гацуур билээ. Энэ жилийн хувьд гацуур өндөр, загвараасаа хамаараад 120-8.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Энгийн жижиг буюу нэг метртэй гацуур 120 мянга гэх бол 10 метрийн өндөртэй гацуур 8.5 сая төгрөг худалдаагдаж байгаа гэнэ. Иргэдийн хамгийн их худалдан авдаг гацуур нь 1.5-2.1 метрийн өндөртэй гацуурууд бөгөөд 150-650 мянган төгрөгийн үнэтэй. Өөрөөсөө гэрэлтэй, цагаан, цэнхэр, ягаан гацуурууд, илүү тод ногоон өнгөтэй, олон мөчиртэй гэсэн шалтгаан, ялгаагаар тус бүр өөр өнгөтэй. Иргэдийн ихэвчлэн авдаг 2.4 метр өндөртэй гацуур бүрэн тоглоом чимэглэлтэйгээр 800 орчин мянган төгрөг болдог гэнэ. Энэ жил хуучин хэрэглэж байсан эвдрэл багатай гацуур авах иргэдийн тоо нэмэгдсэн бөгөөд цахим сүлжээнд хуучин гацуур худалдаж авах талаарх зарлал хөрвөнө. Хуучин гацуураа зарж буй иргэд ихэвчлэн анх авсан үнээсээ 20-60 мянган төгрөгөөр хямдруулан зардаг аж.
(1).jpg)
Гацуурт хамгийн гэрэл нэмж, сэтгэл хөдлөгдөг эд бол өнгө өнгийн гэрэл, төрөл бүрийн хэлбэр дүрстэй тоглоом, гялтганаж хараа булаасан саа билээ. Жилээс жилд өнгө загвараа нэмж буй гацуурын чимэглэл тоо ширхгээсээ хамаараад тус бүр өөр үнэтэй. Бөөрөнхий тоглоом хайрцагтаа 16-100 ширхэгтэйгээр 20-120 мянган төгрөгөөр худалдаалагдана. Харин гацуурын доор тавигдах цаа буга,цөмөөхэй, өвлийн өвгөн, янзага, чихмэлүүд 10-60 мянган төгрөгийн дундаж үнэтэй. Гэрэлийн хувд уртаасаа хамаарах бөгөөд 15-80 мянган төгрөгөөр худалдаалагдана. Гэрэлийн өнгө, хэлбэр дүрсээсээ шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй. Энэ жилийн хувьд дараа нь хөшигний гэрэл болгон ашиглах боломжтой 10 метрийн урт гэрэл илүү зарагдаж байгаа гэнэ.
-Гоёлын даашинзны үнэ 75 мянга төгрөгөөс хэлж байна-
Охид бүсгүйчүүд шинэ жилд онцгой ач холбогдол өгч оролцдог. Тийм дээ ч гоо сайхан, гоёл чимэглэл, даашинз, гутал авах гэсэн бүсгүйчүүд худалдааны төвөөр дүүрнэ. Тэдний гол ач холбогдол өгдөг даашинз энэ жил 75-450 мянган төгрөгийн үнэтэй. Аль улсаас оруулж ирсэн, ямар материал хийгдсэнээсээ шалтгаалаад үнэ нь тодорхойлогдоно. Саа гялтганаж, шал шүргэсэн урттай даашинзны үнэ ихэвчлэн 150 мянган төгрөгөөс эхлэх аж. Харин даашинз түрээсийн үйлчилгээ 30-100 мянган төгрөгийн үнэтэй. Загвар нь хуучирч 2-3 жил болсон даашинзнуудаа 30-50 мянган төгрөгөөр түрээсэлж байлаа.Сүүлийн жилүүдэд хослон өмсдөг шинэ жилийн загвартай хос цамц 25-40 мянган төгрөгийн үнэтэй байна.
Шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байгаа албан байгуулга, анги хамт олон, найзууд 80-330 мянган төгрөгийн нэг хүний багцтай ресторанаас сонголт хийх боломжтой. Багцад салат, хоёр хоол, амттан, уух зүйлс багтана. Зарим рестораны хувьд 40-90 мянган төгрөгийн үнэ бүхий уух юмны багцаар тусалд нь үйлчлэн.Ингэж багц авсан тохиолдолд тухайн заалны 4-5 цаг ашигладаг бөгөөд цаг сунгахыг хүсвэл 100-200 мянган төгрөг нэмж төлнө. Ингэж багцаар үйлчлүүлснээ зааланд байх 4-5 цагийн эрхтэй болдог. Ихэвчлэн 60-250 хүний хүлээн авалтын хүчин чадалтай рестронуудын шинэ жилийн захиалга дүүрчээ. Ресторны зүгээс тайз, хөгжимчин, дэлгэц, хувцас солих өрөөг санал болгоно. Анги хамт олон ихэвчлэн зуслангийн байшин түрээслэдэг. Тэгвэл энэ жил мөн байшгийн захиалга ачаалал ихтэй бөгөөд тухтай, дулаахан харагдсан байшин захиалга аа хэдийн авч дуусжээ. Тэдний хувьд 500-2.5 сая төгрөгөөр хоногоор нь түрээслүүлнэ.
.jpg)
Хит дуучдыг 10-30 сая төгрөгөөр хөлсөлнө
Албан байгууллагууд хувьд шинэ жилийн хөтөлбөр дээрээ тухайн жилдээ хит болсон уран бүтээлчдийг урьж, ажилчдаа баярлуулахыг хүсдэг. Хөтлөгч, өвлийн өвгөн, цасан охид,хамтлаг бүжиг, дуучинтай багцыг 2.6-4.5 сая төгрөгөөр авах боломжтой. Харин энэ жилийн хит дууг дуулсан олны танилц дуучдыг дуулуулахыг хүсвэл бацгаар нь 10-30 сая төгрөгийн үнэтэй байна.

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Шинэ жил тойрсон үнэ ханш |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |