Хоногийн хоолоо арай гэж залгуулж буй нийслэлчүүдийн толгойн өвчин болсон өвлийн улирал эхэллээ. Өөрөөр хэлбэл, хоолоо залгуулахын хажуугаар түлш, түлээний үнэ тэнгэрт хадаж, гал алдчихгүйн тулд байдгаа барж буй.
Манай Улсын хувьд түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаад нэлээд хэдэн жил боллоо. Гэвч өнөөдрийг хүртэл сайжруулсан шахмал түлш нь чанар, илчнээс эхлээд л асуудал дагуулж, үнэ өртөг, аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байгаа нь нууц биш юм. Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш угаарын хийн хордлого эрс нэмэгдэж, олон ч хүн амиа алдсан даа. Угаартахгүй байх боломж нь яндангаа хөөлөх, сайжруулсан шахмал түлшийг бүрэн шатаах гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж буй. Иймдээ ч иргэд сайжруулсан түлшнээс гадна модны хэрэглээгээ эрс нэмээд байгаа юм. Тиймээс идэр есийн жавар хаяанд ирсэн намрын сүүлчийн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын дийлэнх иргэд модны хэрэглээгээ хангадаг Цайз захаас бид сурвалжилга бэлтгэхээр зорилоо.
ШУУДАЙ МОД 5-7 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Биднийг Цайз захын мод бэлтгэлийн хэсэгт ороход хөрөөний дуу ээлж дараалан дуугарч, тас няс хийн мод хагалах чимээ сонсогдоно. Бяр чадалтай залуус том суурин хөрөөн дээр хэрэглээний мод бэлдэж байх бол тэтгэврийн насны хөгшид амьдрахын эрхэнд түлээний мод хагалж, зомгол шуудайлж байгаа нь харагдана. Эсрэг талын хэсэг зайнд ахимаг насны нэгэн хүн мод зүсэгч машинаар банз бэлтгэж, түүнээсээ илүү гарсан жижиг хэсгийг өнөөх хүмүүс рүү чиглүүлэн хаялна. Энэ мэтээр зүсэж шургаалсан модыг өргөн, нарийн хэмжээтэй банз болгон бэлтгээд, илүүдлээр нь иргэдийн ихээр худалдан авдаг түлшний модыг хагалан, шуудайлна. Тэр дундаас өдгөө 60 гаруй насыг наслаад байгаа Н.Энхчимэг үеийнхээ хөгшидтэй яриа хөөрч, инээд алдан мод сүхдэж харагдлаа. “Ойрд хүйтрээд эхэллээ. Одоо л хүмүүс мод авах гээд хөл зайгүй цувна даа. Хэдүүлээ гайгүй сайн шуудайлж аваад орхиё. Та хэд минь даарч байна уу, гайгүй юу” гэх мэтээр бөөрөнхийлж зүссэн модоо шуурхай гэгчийн хагалж сууна. Шуудайлсан модыг тэдний нэг нь түрдэг тэргэн дээр зөөж тавилаад, борлуулалтын хэсэгт буулгаж байлаа. Мод бэлтгэсэн газраасаа борлуулалтын талбай орох хүртэл сул чөлөөтэй зайгаар төвөггүй түрээд л орчихно. Энэ нь өнгөрсөн жилийн өдийд олны хөлд дарагдаж, хөл гишгэх зайгүй байсан модны зах эзгүйрч орхисныг илтгэнэ.
Иргэн Б.Мөнхбаяр “Одоо юу, юугүй өвлийн жавар тасхийгээд ирнэ. Иргэд түлээ модоо бэлтгэх дөхөөд л байна даа. Уг
нь өдийд ачааны машинууд энд, тэндгүй цувж, шуудай, шуудайгаар нь ачаалж байдаг сан. Арай л болоогүй байгаа юм байлгүй. Бид ч яах вэ. Модоо хагалж бэлтгээд зөөж тавиад л байна. Нэг л өдөр хүмүүс ирээд нүд эрэмхийн хооронд л аваад явчихна. Модны үнэ ханш өмнө онтой харьцуулахад ялгаа байхгүй, хямд байгаа. Манайд зарагдаж байгаа мод 5-6 мянган төгрөгийн хооронд худалдагдаж байна. Хуурай мод учраас галд ноцох нь амархан шүү” гэлээ. Б.Мөнхбаярын хэлснээр иргэд хааяа нэг ирчихээд 20-30 шуудай мод аваад явдаг гэнэ. Өвлийн дунд сар эхлэхээр захиалгадаа дарагдаж 200-300 ширхэг шуудай мод борлуулагддаг байна.
Шуудайлсан модны үнэ тогтворгүй болох ганц шалтгаан нь шуудайны үнэ аж. Манай Улс ойрын хоёр жил коронавирусын улмаас хил,гаалийн асуудалтай байсан учраас шуудайны хомсдолд орж модны үнэ нэмэгдэх хандлагатай байжээ. Харин хилээр бараа нэвтрүүлэх асуудал аажимдаа шийдвэрлэгдсэн болохоор шуудайны хомсдол дахин үүсэхгүй гэхэд болно.

Эрэлт багассан Цайз захын модны борлуулагчид бүгд л өөр, өөрсдийн дөрвөлжин зайнд яриа хөөрч, элдвийг ярилцах нь тод сонсогдоно. Заримдаа хөрөө, сүхний чимээ хэсэг тасарна. Худалдан авагчид хааяа нэг ирчихээд цөөн шуудайгаар нь авах боловч зарим үед огт орж ирдэггүй аж. Энэ нь мод бэлтгэгчид нуруу өндийх завдал өгөх боловч, нөгөө талд борлуулж буй эзэнд алдагдал ихтэй байх болжээ. Олон жил Цайз захад мод худалдаалж, ажлын байр бий болгосон бизнес эрхлэгч нэрээ нууцлахыг хүсэн бидэнд ингэж ярив. “Намар дуусахаар л модны үнэ өсдөг. Одоо бага зэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал, намрын үед банз 280 мянган төгрөг хүрдэг. Харин хил гаалийн асуудалтай байхад шуудай олдохгүй, түлээний модны үнэ эрс нэмэгдсэн. Бид модоо Сэлэнгийн Хүдэр, Жаргалант гэх мэт зөвшөөрөлтэй газруудаас авдаг. Мөн бензин, тосны үнэ нэмэгдсэн учир тээврийн үнэ ч өссөн” гэлээ.
Харин өөр нэгэн бизнес эрхлэгч Р.Батдэлгэр түлээний үнэ нэмэгдсэнийг нүүрстэй холбон тайлбарласан юм. Түүний хэлж байгаагаар “Шуудай түлээ 1000 төгрөгөөр өссөн бөгөөд нүүрс хямдарсан тул модны худалдаа энэ жил тааруу байгаа. Түлээний мод жижиглэн, бөөний худалдаанаасаа хамааран шуудай нь 5000-7500 төгрөгийн хооронд зарагдаж байна” гэв.
.png)
Ингэж мод худалдаалагчидтай ярилцаж байх хооронд хашааны үүдээр ачааны цэнхэр машин орж ирэв. Машинаас хөвөнтэй дээл, үстэй гутал өмссөн нэгэн залуу бууж ирээд “Хөдөөнөөс саяхан орж ирлээ. Малынхаа бууцанд хэдэн шургаа банзаар хашаа барьж, түлээний мод худалдаж авах гэсэн юм. Энэ өвөл хүйтрэх төлөвтэй байна. Одооноос хөдөөгийн айлууд өвөлжилтийн бэлтгэлдээ ороод эхэлчихлээ. Түлэх түлээнээс эхлээд зайлшгүй шаардлагатай зүйл мундахгүй шүү дээ. Хөдөөгийн бидэнд ч бэлтгэсэн мод чухал. Хураасан хөрзөнгөө өвөл түлнэ. Гэвч дулаан хонохын тулд хөрзөнгийн цогон дээр модоор өрдчихвөл илүү илчтэй байдаг юм. Би жил болгон бэлтгэсэн мод худалдаж авдаг. Модны үнэ энэ жил хямд байна. Би одоохондоо 70 шуудай мод худалдаж авлаа” гэлээ.
Хэдий намрын сар ч гэлээ өвлийн дунд сараас дутахгүй жиндүү байгаа энэ өдрүүдэд мод бэлтгэж буй хүмүүс ч мөн амьдралаа залгуулах хэдэн төгрөгийн төлөө ажиллаж байна. Тэд зузаан бээлий гартаа углаж, хайрсан төмөр сүхээр өглөөнөөс орой хүртэл мод хагалж байлаа. Тэдний дунд жил болгон мод бэлтгэж орлого олдог гэр бүлийн хоёр “Бид хоёр өглөө гэрээсээ гараад эндээ ирж сууна. Нөхөр маань модоо хагалж, би хагалсан модыг нь шуудайлж бэхэлдэг. Өмнө жил танил ахынхаа мод бэлтгэлийн газарт ингэж ажиллахад хүмүүсийн дунд эрэлт ихтэй байсан болохоор орлого сайн байсан юм. Харин энэ жил бага зэрэг тааруу байх юм шиг байна. Иргэд уг нь өвлийн жиндүүд мод түлж л дулаацдаг баймаар. Өдийд хүмүүс ид цугларч, захиалга авдаг. Энэ жил дулаан болоод ч тэр үү худалдан авалт тааруу байна” гэлээ.
Түлээ модны ханш хэдий хямд байгаа ч иргэдийн эрэлт хэрэгцээ муу байгаа нь цайз захын эзгүй зогсоолуудаас илт байлаа. Мод бэлтгэгчид өдөр шөнөгүй үйлчлүүлэгч орж ирэхийг хүлээн, хөлдүү сүхээр мод хагалж, шуудайлан сууна. Удахгүй энэ эзгүй зогсоолууд иргэдийн хөлд дарагдах биш эзнээ хүлээсэн шуудайтай модоор дүүрэх нь бололтой.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ХАЛУУН ГАЛ, ХОНОГИЙН ХООЛ ЗАЛГУУЛЖ БУЙ ЦАЙЗ ЗАХЫН АМЬДРАЛ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |