Муу ёрлож байгаа юм биш, гэхдээ бодит байдал ийм л байна. “Мөнгөтэй нь ч яах вэ, хүнсээ базаачихдаг юм байна. Мөнгөгүй нь яах вэ. Төсвийн цалин харж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өр дамжуулж байдаг алба хаагчид сандарч байхад нүүрсний ч мөнгөгүй хашааны банз, хаймар түлж, гал алддаг иргэд өлбөрөх бололтой, хатуу хөл хорионы үеэр. Дарга, даамлууд “Сандрах хэрэггүй, хүнсний нөөц хангалттай” л гээд байгаа. Тэгвэл хөл хориотой, хориогүй хоолгүй хонодог хэдэн зуун иргэнээ яах вэ. Хүүхдүүдээ цоожлоод, түлээ, нүүрс шуудайлж, аяга угааж, тэрэг түрж, аар саархан ажил хийн амьдралаа залгуулдаг аав, ээж олон бий. Тэд өдөр өдөртөө цалингаа авч, өнөөдрөөр л амьдардаг улс. Гэтэл тэд хоёр хоногийн өмнөөс хоосон хоноод эхэллээ. Ажилгүй, мөнгөгүй, хөргөгч, хоолны шүүгээ, түлээний авдар нь хоосон айлууд “Цаашид хэрхэх вэ” хэмээн толгойгоо гашилгаж, хоолгүй байгаа хэдэн үрээ хараад тэмтчиж сууна, бодит байдал дээр.
“Мөнгөтэй нь ч яах вэ, хүнсээ базаачихдаг юм байна. Мөнгөгүй нь яах вэ. Төсвийн цалин харж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өр дамжуулж байдаг алба хаагчид сандарч байхад нүүрсний ч мөнгөгүй хашааны банз, хаймар түлж, гал алддаг иргэд бүүр өлбөрөх бололтой, хатуу хөл хорионы үеэр.

“Харахаас хазахын заяа байх биш” гэдэг л болжээ. Сонгинохайрхан дүүрэгт эмзэг бүлгийн гэх тодотголтой хэдэн зуун өрх бий. Нөхөр нь өдөртөө хар бор ажил хийж, авсан цалингаараа орой нь хоол хүнсний зүйл авчирдаг айл “Уржигдар, өчигдөр, өнөөдөр хоолгүй хонож байна” хэмээн утсаар ярьлаа. Хөл хориогүй, энхийн цагт л талхаа таллаж, мах, гурилаа граммлаж, арай ядан хоолтой залгадаг тэд өнөөдөр мөнгөгүй болохоор өлбөрөх нь холгүй байгаа талаар ярьж байна. Энэ талаар тус дүүргийн иргэн Т “Би барилгын ажил хийж, эхнэр минь хэдэн хүүхдээ хараад гэртээ байдаг. Өдөр өдөртөө цалингаа авдаг болохоор нөхцөл байдал хүндэрлээ. Өчигдөр авсан цалингаараа хоол хүнс, түлээ нүүрс аваад дууссан. Хөл хорио дуустал юу идэж, ямар мөнгөөрөө түлээ нүүрсээ авахаа мэдэхгүй байна. Өнгөрсөн хавар Чингэлтэй дүүрэгт хөл хорионы үед яах талаар сургалт зохион байгуулж байгааг харсан. Тэрүүгээр айлуудад хоол, хүнс тараагаад байсан санагдаж байна. Хөл хорионы үед ядаж хэн нэгэн хоол, хүнс тараадаггүй юм болов уу гэж арга ядахдаа бодож сууна. Хоёрхон хоногт л хоолгүй болж байгаа бидэн шиг улс хөл хорионы хугацаа цаашид үргэлжилбэл яах юм бол доо. Мөнгөгүй байхад мянган хүнсний зах, дэлгүүр онгорхой байгаад ч яах билээ. Санаснаараа аваад гарч чадахгүйгээс хойш” гэж байлаа. Иргэн Т-ийн амьдардаг Баянхошууны Хөтөлд олон айл түүнтэй адилхан зовлонтой байгаа гэнэ. Өдөр ирэх тусам өрийн дэвтэр нь зузаарсан хүнсний дэлгүүрүүдийн эзэд “Зээл өгөхгүй” хэмээгээд тэднийг хаалгаараа оруулахаа ч больсон гэх. Тэд “Хүүхдийн мөнгө, халамж буух болоогүй, яана даа” хэмээн сууна.
Мөнгөгүй байхад мянган хүнсний зах, дэлгүүр онгорхой байгаад ч яах билээ
Хувиараа бизнес эрхэлж, өдөртөө ганц, хоёрхон хүний үс, хумс янзалж хэдэн төгрөгтэй золгодог бүсгүйчүүд “Өнөөдөр орлоготой байвал бага хүүдээ дархлааны эм, гэртээ ганц, хоёр килограмм мах аваад харина” гэх. Орлогогүй шахам тэдэнд хөл хорио хэрхэн тусаж байгаа талаар үсчин Н “Арав орчим жил үс засаж байна. Орлоготой үедээ орлоготой л байдаг юм. Муу үед муу. Гэхдээ зүгээр сууснаас л дээр шүү дээ. Коронавирусийн халдвар гарснаас хойш буюу өнгөрсөн гуравдугаар сараас орлого эрс муудсан. Гэр хороололд болохоор том хүний үс тав, хүүхдийнхийг гурван мянгаар засдаг. Олсон орлогоо цахилгааны төлбөр, хоол хүнс, түлээ, нүүрс, автобус унаа гээд хэрэгцээндээ л зарцуулдаг. Энэ бүгдийгээ түрээсээ илүү гаргаж хүргэдэг. Хөл хорио тогтоосон өдөр манай зах амарсан болохоор ажиллаагүй. Болохгүй бол ах, дүүгээсээ зээлээд ч хамаагүй болгоно доо. Хөл хорио цаашид сунгагдвал асуудал үүсэх байх” гэлээ. Үсчин Н шиг халаасандаа хэдхэн төгрөгтэй, хоолныхоо шүүгэнд ганц, хоёр хоногийн хоолны материалтай айл хэд байгаа бол.
Орон нутгаас ирсэн хэдэн мянган оюутан оюутны байрандаа тусгаарлагдсан. Хичээлийнхээ хажуугаар зөөгч хийж, өдөр өдөртөө цалингаа авч, хоолтой залгадаг тэд хөл хорионы талаар ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн III дамжааны оюутан Ц “Би KFC сүлжээ ресторанд цагийн ажил хийдэг. Өдөртөө хичээлдээ явдаг болохоор оройн цагаар ихэнхдээ ажилладаг. Цагийн 3000 гаруй төгрөгийн цалинтай. Өдөрт таван цаг ажиллалаа гэж бодвол 20 мянган төгрөгтэй болдог. Харин хөл хорио тогтоосон учраас ажлаа хийхгүй байгаа. Аав, ээж минь хөдөөний малчин учраас гэрээс мөнгө тэр бүр ирүүлээд байж чаддаггүй. Одоо ажилгүй болохоор хоол хүнсээ яах вэ гэж санаа зовж байна. Би ч яах вэ, гэрээс нь огт мөнгө ирдэггүй, хоолгүй байдаг оюутнууд бий. Манай өрөөний нэг охин гэхэд л аав, ээж нь бараг ярьдаггүй. Ажилгүй болохоор мөнгө явуулж чаддаггүй гэсэн. Тэгээд би тэр охинтой хамт хоолоо хийж иддэг байсан. Намайг мөнгөгүй болохоор тэр бүүр хэцүүднэ” хэмээн ярилаа..jpg)
Хөл хорионы үед хүнсний дэлгүүр орох зам нээлттэй ч тэд халаасандаа мөнгөгүй болохоор хоосон хонохоос өөр аргагүй. Хэдийгээр хөл хорио тогтоохоос аргагүй нөхцөл байдал тулгарсан ч өнгөрсөн хугацаанд ийм нөхцөлд ард иргэдийн амьдралыг хэрхэх, хүнс тэжээлээр хангах, ямар нөхцөл, горимоор ажиллах бодлого, төлөвлөгөө төр, засгийн удирдлагуудад байгаагүй нь эндээс харагдаж байгаа юм.
| Хүнс нөөцлөх битгий хэл бүтэн талхны мөнгөгүй иргэдээ яах вэ, УОК-ынхоон |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |