Өнгөрсөн гуравдугаар сард гадаад гүйлгээг хязгаарлаж, бэлэн ам доллар хомсдон үнэ нь тэнгэрт хадаж, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдан авч чадахгүй нөхцөл байдалд хүрч байсан. Монгол банкнаас нэг хүнд ноогдох долларын хэмжээг нэг сая төгрөгтэй дүйхүйцээр тогтоож, бизнес эрхлэгчид иргэдээс доллар зах зээлийн үнээс өндрөөр худалдан авахаас өөр аргагүй нөхцөлд орсон. Харин зургадугаар сард валютын ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж, албан ханш болон арилжааны захын ханш тогтворжсон.
Гэтэл энэ есдүгээр сараас эхлэн "Монгол Банк" зах зээлд валют нийлүүлэхээ багасгасны улмаас дахин валют хомсдох боллоо. Иргэдийн гар дээр валют хомс байгаагаас гадна “Найман шарга” арилжааны захад ам доллар болон бусад валют хомсодсон гэх мэдээллийн дагуу сурвалжилга бэлтгэхээр бид “Найман шарга”-ыг зорьсон юм.
Биднийг очиход зарим лангуунууд ажиллахаа больсон. Ам уралдан нэгнээсээ өрсөхийг хичээж “Доллар, юань, вон солино, худалдаж авна” гэж орилолдон байдаг ченжүүд ховордож, хөл хөдөлгөөн тасардаггүй “Найман шарга” эзгүйрсэн байлаа. Ганц нэгхэн “Вон солино шүү” гэх хүмүүс л харагдана. Угтаа бол энэ газар хүний хөдөлгөөн тасардаггүй. Гадаа талбайд ченжүүд багталцах зайгүй эгнэн мөнгө сагсалзуулж зогсдог сон.
Өнгөрсөн долоо хоногт “Найман шарга” арилжааны захад ам.доллар 3250-3265 төгрөг, евро 3325-3350 төгрөг, рубль 50.80-53.17 төгрөг, юань 465-475 төгрөгийн үнэтэй байсан.
Харин өнөөдрийн байдлаар ам доллар 3425-3435, евро 3415-3430, юань 488-492 төгрөгийн үнэлгээтэй болжээ. Өдөр бүр 30-40 төгрөгөөр нэмэгдсээр удахгүй бид худалдан авах чадваргүйд хүрч магадгүй байна.
Гуравдугаар сард:
.jpg)
Есдүгээр сард:

Мөн сүүлийн өдрүүдэд валют солиулахаар ирэх иргэдийн хөл хөдөлгөөн татарч, худалдаачид хаалгаа барихад хүрээд байгаа талаараа бухимдалтай ярьж байлаа. “Иргэд биднийг л ам доллар, юань зэрэг валютаа нууж, дараад үнийг нь өсгөөд байгаа юм шиг уурласаар орж ирдэг. Үнэндээ “Монгол банк”-наас зах зээлд валют бага хэмжээгээр нийлүүлж байна шүү дээ. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол үнийн самбараа буулгаад, хаалгаа барихаас өөр арга үнэндээ алга” гэлээ. “Найман шарга” худалдааны төвийн ченжтэй ийн цөөн хором ярилцах зуур гаднаас 50 орчим насны эмэгтэй жижиг гялгар уутанд бэлэн мөнгө хийчихсэн “Эгчдээ чадах хэмжээгээрээ доллароор солиод өгөөч. Яаралтай доллар хэрэгтэй байна. Банкууд гаргах боломжгүй гадаа ченжүүд ч алга” гэсээр орж ирэв.
“Монгол Банк”-ны долларын нөөц багасаж, дахин өнгөрсөн гуравдугаар сартай адил нэг сая төгрөгийн хэмжээнд доллар олгохоор болжээ. Хэрэв нэг сая төгрөгөөс дээш үнээр доллар худалдаж авах бол албан хүсэлт өгөх шаардлагыг тавьсан байна. Үүнээс үүдэн дахин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт үүсэх, импортоор бараа бүтээгдэхүүн худалдан авч чадахгүйд хүрэх юм.
.png)
Сиймхий гарвал үнээ нэмж байдаг томоохон бөөний төвүүд үнэ нэмж эхэлсэн талаар иргэд ийн ярилаа. “Дахиад л доллар хомстсон гэх мэдээлэл гарлаа. Үүнийг дагаад шатахууны үнэ өснө. Шатахууны үнэ өсөхөд бүх зүйлийн үнэ дагаад өсдөг шүү дээ. Сарын цалингаа арай ядан хүргэдэг бид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үнэндээ зүрхшээж байна. Нэг нэмэгдсэн үнэ эргэж буурдаггүй шүү дээ” гэв.
.png)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Монгол Банкны ам.долларын нөөц багасаж, арилжааны газрууд эзгүйрчээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |