Хаа сайгүй хөглөрөх мах, цусны толбыг дарж шороо шуурч байх Эмээлт захын иргэн тойронд портер, портероор нь мал ачсан малчид дүүрэн байна. Малчид ачиж яваа малаа өндөр үнээр борлуулчих санаатай, нэг нэгнээсээ өрсөлдөн “Хонь аваарай” хэмээн хашхирна. Үүнээс гадна “Эмээлт” захын мал нядалгааны газрын ихэнх нь хаалгаа барьжээ. Тиймээс амьд мал худалдаалдаг хэсэгт худалдаачид дүүрсэн байгаа нь энэ. Учир байдлыг тодруулбал өнгөрсөн хавар гарсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” компани манай улсын шилдэг хүнсний үйлдвэрүүдийн нэг “Мах Импекс” ХХК-ийнхантай хамтран өмхийрч муудсан их хэмжээний маханд химийн бодис хольсон, түүнийгээ боловсруулж, лаазалсан болон хиам тэргүүтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байсантай холбоотой аж. Тухайлбал, энэхүү үйл явдлаас болоод иргэд мах худалдаалдаг захуудаас худалдан авалт хийх нь багассан байна. Харин амьд мал худалдан авч хажууд зогсож байгаад гаргуулдаг болжээ.
Хоёр эмэгтэй цүнхээ ухаж, түрүүвчээ гаргаж ирээд бэлэн өгөөд хоёр туранхай төлөг авч, тэргэн дээр түрээд явж өглөө.

Тус захад эр хонь 220, шүдлэн хонь 170, эр ямаа 130 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Мөн Архангай, Булган, Өвөрхангай,Баянхонгор, Дундговь, Төв аймгийн малчид зонхилон мал зарж буй юм. Тиймээс Өвөрхангай аймгаас мал зарахаар ирсэн малчнаас тодруулбал “Би өглөө ирсэн. Оройдоо малаа зарж дуусгачихаад буцах санаатай байна. Махны үнэ өнгөрсөн хаврыг бодвол буужээ. Тиймээс махны ченжүүдэд малаа худалдвал хямдхан үнээр өгчихнө. Тэгэхгүйн тулд өөрөө зогсоод хонь, ямаагаа зарж байна. Намайг өмнө нь энд мах зарахаар ирэхэд худалдаачид цөөхөн байсан. Харин худалдан авагч олонтой байв. Тиймээс малаа хурдхан шиг л борлуулж дууссан” гэв. Мал ачсан портеруудын дэргэдүүр явж байгаад хүн тоож авах уу гэмээр туранхай төлөг борлуулахаар зогсож буй малчинтай таарлаа. Тус малчин “Би Баянхонгор аймгаас ирсэн. Энэ муусайн сарниасан хэдэн төлгийг нь хүн авахгүй байх гэж байтал харин эсрэгээрээ аваад байна шүү. Ер нь хүмүүс өөх багатай гэхээр л аваад байна. Энэ жил манай аймагт хамар хатгах өвсгүй байгаа тиймээс хэдэн малаа хямдхан ч гэсэн зараад мөнгө болгочих санаатай зогсож байна. Ийш, тийшээ отор нүүдэл хийнэ гэдэг хэцүү болсон цаг шүү дээ” гэлээ. Ийнхүү зогсож байтал гуч гаруй насны хоёр эмэгтэй ирээд “Хонь хэд вэ” хэмээн асуув. Нөгөө малчин “120 мянга гэж байгаа. Хөөх байхгүй” гэлээ.
Архангай, Булган, Өвөрхангай,Баянхонгор, Дундговь, Төв аймгийн малчид зонхилон мал зарж буй юм

“Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газрууд 17:00 цагаас эхлэн үйл ажиллагаа явуулдаг тухай малчдаас сонслоо. Зарим малчид нядалгааны газар онгойхоор малаа гаргуулж, “Дэнжийн мянга” захад өглөө эрт худалдаана хэмээн ярина. Тиймээс бид 17:00 цагийн орчимд нядалгааны газрыг зорилоо. Ихэнх онгоогүй байх бөгөөд өнгөрсөн хавар химийн хортой мах боловсруулж хэрэглэгчдэд хүргэсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод байсан “Эм Ди Си Пи” компани хажуу хашаанд үйл ажиллагаагаа явуулдаг “Өлзийт” мал нядалгааны газар онгорхой байв. Явж орвол бионы хашаагаар дүүрэн ямаа байлаа. Тус газар хонь, ямааг уламжлалт аргаар нядалдаггүй байна. Тухайлбал ямааг хоёр эвэрхийнх нь голд цохиж унагаад, нугас руу нь хутга зоож, буцалсан халуун усанд хийдэг ажээ.
-“НААД ЯМАА ЧИНЬ ҮХЭЭХГҮЙ БАЙНА. ЯАДАГ ЮМ БЭЭ. УСАНД БУЦАЛЖ БАЙХДАА ҮХНЭ”-

“Өлзийт” мал нядалгааны газар эрүүл ахуйн шаардлага огт хангаагүй аж. Хаа сайгүй өмхийрсөн сэвс байх бөгөөд түүн дээр нь ялаа шумуул овоорно. Мөн мал нядалдаг байшинд нь цус, махны тасархай, ус, үс холилдон хөглөрнө. Хүн битгий бүү хэл сүнс, сүүдэр явахааргүй гэмээр. Гэтэл тус газар малчид олноороо малаа нядлуулдаг байна. Мөн ямаагаа цохиж унагаагаад эврийг нь хуга цохиж, сэвстэй хамт 200-гийн цэнхэр поошги руу хийнэ. Үүнээс гадна тус газрын ажилчдын ихэнх насанд хүрээгүй гэлтэй. Дандаа 15-17 насны хүүхдүүд болов уу. Тэд ямааны эвэр дунд алахаар цохиж, нугасанд нь хутга зооно. Тэгээд хоёр талаас дамжилж буцалж буй халуун усруу шиднэ. Үүнээс гадна “Өлзийт” мал нядалгааны газар өдөрт 300 гаруй ямаа нядалдаг гэнэ. Үүнийгээ зумлагаа гэж нэрийдэх аж. Буцалсан халуун усанд ямааны үс шалзран унаж, мөлчийсөн цагаан юм болоод гараад ирнэ. Дараа нь зарим нэг үс үлдсэнийг нь сахлын татуурга шиг зүйлээр зусах юм. Үүнийхээ дараа гэдэг дотрыг нь гаргах дамжлага руу явуулна. Энэхүү дамжлагыг харж зогстол “Ахаа наад ямаа чинь үхээгүй байна. Дахиад нугасанд нь хутга зоох уу” гэтэл “Яах юм бэ. Усанд буцалцаж байхдаа үхнэ. Алив хурдан шид” хэмээнэ.
Ямар ч эрүүл ахуй шаардлага хангаагүй дээр нь амьдаар нь ямааг халуун усанд буцалгаж буй үйл явдлыг харахад нүд хальтмаар. Монгол уламжлалт аргаар мал гаргаж, боловсруулдаг нядалгааны газар “Эмээлт” захад л лав байхгүй бололтой. Тухайлбал малчдын хэлж буйгаар уламжлалт мал нядалгааны газрууд бохир, заваан, өт хорхойтой холилдон байдаг гэнэ. Мөн түүнийгээ өглөө эрт “Дэнжийн мянга” зах руу худалдаалахаар ачаад явдаг байна. Ер нь монголд эрүүл ахуй шаардлага хангасан. Зөв зохистой мах боловсруулах үйлдвэр байдаггүй бололтой.


| "Эмээлт зах"-ын шороо тоос, бохир заваан нь хэрээс хэтэрлээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |