Нарнаас өөрийгөө хамгаалахаар эрээн алаг шүхэр барьсан америк эр “Найман шарга”-ын валют худалдаалах бүх газраар орчуулагчтайгаа хамт орж, гарч байв. Тэд дундаа цүнхтэй ам.доллар дамжлаад явж буй бололтой. Мөн гадаад валютыг жижиглэнгээр буюу задгайгаар худалддаг ченжүүд замын хоёр талаар гартаа мөнгө сарвалзуулан зогсоно. Ченжүүд “Ам.доллар 3250 төгрөгөөр авна. Евро 3315, юань 45, рубль 48 төгрөгөөр тус тус худалдан авна” хэмээн нэг, нэгнээсээ өрсөлдөн хашхирч байв. Аялал зуучлалаар яваа болон гадаадад ажил хийж гэрийнхэндээ мөнгө явуулж, түүнийг нь гэрийнхэн нь төгрөг болгохоор “Найман шарга”-ыг зорьдог.
Гадаад улс орнууд хилийн хоригоо тавьж, аялал жуулчлал сэргэж эхэлснээр монголчууд ч гадагшаа явах нь ихэссэн гэх мэдээлэл бий боловч яг үнэндээ валютын өсөлтөөс хамаараад эсрэгээрээ багассан бололтой
Тиймээс өдөр бүр олны хөлөөр тасардаггүй тус газар есдүгээр сарын 11-ны өдрийн байдлаар нам гүмхэн байлаа. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорио тавигдсан ч “Найман шарга” захын худалдаа бага байгаа бололтой. Гадаад улс орнууд хилийн хоригоо тавьж, аялал жуулчлал сэргэж эхэлснээр монголчууд ч гадагшаа явах нь ихэссэн гэх мэдээлэл бий боловч яг үнэндээ валютын өсөлтөөс хамаараад эсрэгээрээ багассан бололтой. Үүнээс гадна биднийг “Найман шарга” захад очиход маск зүүсэн, тэвхийсэн валют атгасан 40-50 насны эмэгтэйчүүд “За юу солиулах уу, хэдийг солиулах уу” хэмээн угтан авлаа. Тэдний ярьж буйгаар “Иргэдийн хувьд ам.долларын ханш чангарч байгаа нь хүнс, бараа, шатахуун зэрэг бүх зүйлд нөлөөлж байна. Ялангуяа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хил хаагдсан гэх шалтгаанаар орон сууц, автомашины үнэ огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад ч тэр үү валют өсөж, иргэд валют солиулах нь эрс буурсан. Өнөөдрийн байдлаар доллар 3250 төгрөг байна. Харин валют авдаг төвүүдээр 3265 төгрөгтэй байгаа. Зургадугаар сард валют нэлээд тогтворжих янзтай байсан. Гэвч бага багаар нэмэгдсээр өнөөдрийн байдалд хүрлээ” гэв. Түрүүхэн л орчуулагчаа дагуулан валют солих төвүүдээр орж, гарч явсан америк эр бидний дэргэдүүр өнгөрч гарлаа. Энэ үед ченж эмэгтэйчүүд “Ам.доллароо солиулсан уу” хэмээн асуув. Гэтэл орчуулагч эмэгтэй “Үгүй ээ. Маргааш банканд хандаж солихоор боллоо” хэмээгээд явлаа.
Биднийг “Найман шарга” захын валют солилцооны төв рүү ороход лангууны дэргэд 50 гаруй насны эр мөнгөө рубль болгон солиулж байв. Харин тус газрын үйлчлэгч эр гар утсаар ашиг орлого муутай байгаа талаар ярьж, бухимдлаа илэрхийлж байв.

Өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд Монголбанкнаас зарласан валютын ханшаар ам.доллар 3,220.86 төгрөг, евро 3,252.42 төгрөг, рубль 53.17 төгрөг, юань 465.39 төгрөгийн үнэтэй байсан. Үүнийг Монголбанкны өнгөрсөн сарын дундаж гадаад валютын ханштай харьцуулж үзвэл ам.доллар, евро, рубль өсөж, юанийн үнэ тогтвортой байгаа юм.
Харин “Найман шарга” захад ам.доллар 3250-3265 төгрөг, евро 3325-3350 төгрөг, рубль 50.80-53.17 төгрөг, юань 465-475 төгрөгийн үнэтэй буюу Монголбанкаас зарласан ханшнаас харьцангуй үнэтэй байв. “Найман шарга” захын лангуунууд дахь гадаад валютын дундаж үнэ өнгөрсөн сарынхтай харьцуулбал өсөлттэй байгаа аж.

Өдөр бүхэн олны хөлд дарагдаж байдаг “Найман шарга” зах эл хулхан байна. Лангуу болгон нь л дүүрэн шахуу хүнтэй байдаг тус газар үйлчлүүлэх хүнгүйгээс болоод хоосрох шахуу болжээ. Уг нь бол чихэлдэж ядсандаа үнэ харж зогссон нэгнээ “Чи зүгээр үнэ харж байгаа юм бол хойшоо зогсчихооч. Ажил төрөл хэцүүдлээ” гээд л нэгнийгээ түлхэж байдаг байлаа.
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш сүүлийн жилүүдэд огцом биш ч бага багаар суларсаар. Харин бид ам.долларын ханшийн өсөлтийг хэвийн зүйл мэт хүлээн авч байгаа нь нууц биш. Төгрөгийн ханш сулрах нь иргэдийн амьжиргааны түвшин, цалин, тэтгэврийн үнэ цэнийг бууруулах нэг шалтгаан болдог. Нөгөөтээгүүр инфляц өндөр байгаа энэ үед иргэд төгрөгөө үнэгүйдүүлэхгүйн тулд валютад шилжүүлж буй талаар ч мэдээлэл бий. Гадаад валют энэ мэтчилэн өсөөд байвал “Найман шарга” зах үйлчлүүлэгчгүй болж дампуурахад хүрээд байна. Үүнийг дагаад монголчуудын амьдрал, амьжиргааны түвшин ямар байгааг мэдэж болох. Тиймээс валютыг буруулдаггүй юм гэхэд тогтвортой байлгах тал дээр анхаарал хандуулмаар байна.
| МОНГОЛ УЛСЫН АМ.ДОЛЛАРЫН НӨӨЦ ДУУСАЖ "НАЙМАН ШАРГА" ЭЗГҮЙРЧЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |