Хичээлийн шинэ жилийн эхний өдөр автозамын хөдөлгөөн эрс нэмэгджээ. Хотын төвийн сургуулийг тойрсон автозам ачаалал ихтэй учир хурдтай явах гэсэн машинууд эгнээ сүлжиж дохиогоо хангинуулцгаана. Сургуулийн өмнөх явган хүний гарц дээр бага ангийн гурван хөвгүүн зуны турш юу хийснээ ярилцаж, хэн нь илүү өндөр болсноо мэдэх гэж шуугилдацгаана. Ногоон гэрэл асаж тусгай хонх дуугарч эхэлсэнд жаалууд шуугилдахаа больж, зам гарахаар зэхлээ. Ногоон гэрэл удалгүй улаанаар солигдохыг сануулах хонх дуу улам түгшүүртэй дуугарна. Замын голд алхаж явсан хөвгүүд огцом хөдөлж гүйхтэй зэрэгцэн улаан гэрэл асаж, явах зөвшөөрөл авсан автомашин хөөцөлдөн гүйж байсан гурван хүүгийн нэгийг мөргөх шахав. Яарсандаа хүүхэд гэмтээх шахсан жолооч бухимдаж, машинд дайруулах шахсан хүү уйлж хэсэгхэн замын голд үймээн болов. Нийслэлийн зам тээврийн ачаалал хамгийн их идэвхэждэг үе нэгэнт эхлэлээ. Энэ үеэр бага ангийн сурагчид автомашины осолд орж хүнд, хөнгөн бэртэл авцгаадаг. Тэр дундаас харамсалтай бурхны орон зорьсон нь ч цөөнгүй.
.jpg)
Шинэ хичээлийн жил эхлэхэд энэ төрлийн зам тээврийн осол нэмэгддэг. Хичээл сургууль нь тарсан багачууд зорьсон газартаа хүрэх гэж доод тал нь 2-3 автозамаар гарах ёстой болдог гэнэ. Гэхдээ зунжин сэлүүхэн автозам дээр давхисан жолоочид хурдаа хасахгүй явсаар зам хөндлөн гарч буй багачуудыг гэмтээх эрсдэл нэмэгдэнэ.
.jpg)
Нийслэлийн нэгдүгээр сургуулийг тойроод автомашины хөдөлгөөн ихтэй. Хотын төв хэсэг болоод ч тэр үү машин тасралтгүй давхилдана. Бага ангийн хичээл тарахтай зэрэгцэн очиход сургуулийн урд автозам түгжирч харин зам гарах гэсэн иргэд гарцан дээровоорно. Ногоон гэрэл ассан ч машин замын хөдөлгөөн удааширсан уу гэхээс явган зоригчдод зам тавьж өгсөнгүй. Гарцаар гарч байгаа нэгэн рүү сагнаалдаж, алхах завдал өгөлгүй машинаа урагшлуулна. Зам хөндлөн гарч байгаа иргэд гарцан дээр зогсох машиныг тойрон гарна. Сахилгагүй жаал ээжийнхээ хөтөлсөн гарыг тавиулж машин зам руу гүйчих гээд ээжийгээ сандаргана. Сургуулийн хашаанаас гарч ирсэн хүүхэд бүр гартаа шаар атгана. Зам гарахаар зогссон хүүхдүүдийн нэгний гараас шаар мултрахад охин шаараа авах гэсэндээ машин зам руу ухас хийхэд гараас нь атган зогссон аав нь амжиж хойш татав. Охин түүнийг чиглэн ирж буй машиныг анзаараагүй нь энэ. Нөгөө гартаа охиныхоо цүнхийг барьж байсан аав охиндоо цүнхийг нь үүрүүлээд, эрсдэлээс сэргийлж охиноо тэвэрсээр зам гарлаа.

Сургуулийн өмнөх хүн ихтэй төв замаас гадна аалзны тор шиг огцом эргэлттэй байрны дундуурх туслах зам ч аюултай. Байрны дундаас хүүхдүүд гэнэт гарч ирдэг тохиолдол байдаг талаар иргэн Ж.Золзаяа хэлж байлаа. Тэрбээр “Манай хажууд нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургууль байрладаг. Ард нь орон сууц ихтэй учраас туслах зам дээр илүү анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа өвөл халтиргаатай үед харанхуйд хүүхдүүд гүйгээд гараад ирдэг. Манай гэр хүртэл 2-3 хурд сааруулагч дээгүүр гардаг. Гэхдээ булангаа гэнэт хүүхэд гараад ирвэл зогсож чадахгүй шүү дээ. Заримдаа хүүхдүүд ганцаараа биш эцэг эхтэйгээ хамт замаар гүйгээд гараад ирдэг” гэв. Биднийг ярилцан зогсоход тоглоомын талбайгаас гарч замын цаана байрлах дэлгүүр рүү хөөцөлдөн гүйнэ. Тэдний аль нь ч хоёр тал руугаа машин ирж байгаа сэхийг шалгаж харсангүй. Харин туслах замаар явах жолоочид хүүхэд гарч ирэх эрсдэлийг тооцохгүй байгаа бололтой хурдаа сааруулсангүй.
.jpg)
Харин хүүхдүүдийн бэртэл гэмтлийн талаар тодруулахаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдийн замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Энэ жилийх дөрөвдүгээр арын байдлаар 14 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай мэдээ би. Арван жилийн сурагчдын явганаар замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгддэг учраас сургуулийн ойролцоо зам дээр хурдаа хасаж явах хуулийн заалттай байдаг.Хүүхдүүд тээврийн хэрэгслийг бүрэн зогсоогүй байхад явах, хоёр машины дундуур гарахдаа гэмтдэг. Хүүхдүүд нэгдүгээр эгнээний автомашин зогсоход зам гарах гэж гүйж байгаад хоёр,гуравдугаар эгнээний машин хурдаа сааруулаагүй машинд мөргүүлэх тохиолдол гардаг. Хуулийн заалтад зэрэгцсэн эгнээний жолооч хурдаа сааруулж гарцад дөхвөл хажуугийн автомашин дагаж хурдаа хасаж гаргах ёстой талаар хэлсэн байдаг. Ер нь 0-10 насны хүүхдүүдийг харгалзах том хүнтэй хөдөлгөөнд оруулах хэрэгтэй" гэв.

Хүрэх газар руугаа яарсан жолооч хурдаа хасалгүй явж, хөөрсөн хүүхдүүд бодлогогүй гүйснээсээ болж зам тээврийн осол гарч байна. Түгжрэл дунд ч энэ болох эрсдэлтэй, зайгаа шахаж бага багаар урагшлах автомашины голоор сүлжин гарахдаа тэд гэмтдэг. Тиймээс хэдхэн минутын өмнө очих гэж яарахдаа нэгэн бяцхан эрдэнийн төлөө хурдаа хасаж анхааралтай яваарай, жолооч нараа.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд байгаа шүү хурдаа хасаарай, жолооч нар аа |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |