Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл явагдаж дууссан талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ. Харин хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 10-нд явагдах аж. Үүнтэй холбоотой иргэдэд тулгарсан асуудал ар араасаа ундарч, санал гомдол тасрахгүй байгаа бололтой. Буруу хуваарилалт, системийн давтамжтай алдаанаас болж зарим иргэн хүүхдээ цэцэрлэгт хамруулах эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн байна. Энэ талаар бид албаны эх сурвалжууд болон иргэдээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Энэ жил цахим бүртгэлээр 2527 хүүхэд, уламжлалт элсэлтээр 1932 хүүхэд бүртгэлд хамрагдсан байна. Бүртгэлд хамрагдсан зарим хүүхдүүдийн дунд өрнөөд байгаа гол асуудлын нэг бол “Үндсэн” болон “Түр оршин суугч” гэсэн байдлаар иргэдийг хувааж байгаа аж. Тухайлбал, тухайн дүүрэгт “Түр оршин суугаа иргэд”-ийн хүүхдүүдийг, “Үндсэн” оршин суудаг иргэдийн хүүхдийн хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах боломжтой гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ нь хэрэв сул суудал гарахгүй бол таны хүүхэд цэцэрлэгт явахгүй гэх далд ойлголтыг иргэдэд төрүүлж, “Илт ялгаварлан гадуурхаж байна" гэж иргэдийн зүгээс үзжээ. Тэгвэл, Баянзүрх дүүргийн 26-р хороонд түр оршин суугч Ц.Энхчимэг хоёр хүүхдээ цэцэрлэгт хамруулахаар E-Мongolia төрийн цахим системээр хүсэлт илгээсэн ч хүүхдүүдээ цэцэрлэгт хамрагдуулж чадаагүй байна. Тэрбээр “ Би хоёр болон дөрвөн насны хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ төрийн цахим системээр цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээсэн ч цэцэрлэгт хамрагдуулж чадсангүй.
Одоо амьдрахын тулд хоёр хүүхдээ түгжиж явъя гэсэн ч үнэхээр зүрх хүрэхгүй хэцүү байдалтай болчихлоо
Холбогдох хүмүүст учраа хэлтэл “Хоёр, гурав дахь хүсэлтийг явуулж болно. Гэхдээ сул юм олдох нь тодорхойгүй. Олдвол яахав хамрагдуулаад өгье” гэх тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй хариултыг надад өглөө. Гэтэл албан ёсны цахим хуудсаараа “Хүсэлт илгээсэн бүх хүүхдээ цэцэрлэгт хуваарилаж дууслаа” гэх мэдээг оруулсан байна. Дан ганц би биш цөөнгүй хүн ийм асуудалтай тулгараад байна” гэв. Албаны эх сурвалжаас “Хүсэлт илгээсний дараа ямар нэгэн хариу гар утсанд тань илгээгдэж очоогүй бол e-mongolia систем дэх төлөвийг дахин нягтлахыг анхааруулж байна" гэсэн юм.
(6).jpg)
Энэ жил нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл төрийн цахим систем e-mongolia-гаар явагдсан. Гэтэл цахимаар бүртгүүлсэн зарим
иргэдийн хүүхдийг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан байсан нь тэднийг бухимдахад хүргэв. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр “Систем автомат хуваарилалт хийхдээ таван настай хүүхдээс эхэлж цэцэрлэгт хуваарилсан учраас нэг айлын хүүхдүүдийг ялгаж таниагүй болно. Тиймээс хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан, өргөдөл гаргана уу. Цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг нэгж дээр шийдвэрлэнэ” гэв. Гэтэл иргэд энэ талаар цэцэрлэгийн бүртгэлийн мэдээлэл зөвлөгөө өгөх дүүрэг хариуцсан хүмүүс рүү удаа дараа хандах боловч “Бид сайн мэдэхгүй” гэх хариултыг өгөх бөгөөд зарим дүүрэг утсаа авахгүй байгаад иргэд гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Сүхбаатар дүүргийн иргэн Золбаяр Хувийн цэцэрлэг рүү хуваарилагдсан хүүхдийнхээ гэрээг байгуулахаар цэцэрлэг дээр очход “Бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй. Тэгээд ч нэмж хүүхэд авахгүй” гэжээ. Төр болон хувийн хэвшлүүд хоорондоо ойлголцож ч амжаагүй байгаа нь иргэдийг ихээр төөрөгдүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэг ангид 40-с хэтрэхгүй хүүхэд суралцахаар зохицуулалт хийжээ. Хувийн зарим цэцэрлэгүүд төлбөр нэхэж байна гэх асуудлаар албаны эх сурвалжууд “ Цэцэрлэг бүр харилцан адилгүй төлбөртэй. Төрөөс хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгон, хоолны мөнгө нэмэлтээр өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийн дараа тухайн цэцэрлэгийн төлбөрт зөрүү гарвал эцэг, эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож зөрүүг тооцож авахаар зохицуулалт хийсэн” гэлээ.
Харин иргэдийн зүгээс хувийн цэцэрлэгүүд төлбөрөө 50-100% нэмсэн гэх хардалт ч явж байв
Сүхбаатар дүүргийн 34-р хорооны иргэн Д.Нямсүрэн “ Манай дүүргийн Гоёхондоо цэцэрлэг “Есдүгээр сарын 20-ноос хойш тодорхой болно. Одоогийн байдлаар улстай ямар ч гэрээ хийгээгүй байна” гэх хариултыг өгсөн. Гэтэл Боловсролын яамнаас есдүгээр сарын 10-ны дотор эхний ээлжийн хуваарилагдсан хүүхдүүд баталгаажуулалт, гэрээгээ хийж байна гэж мэдээлсэн. Одоо яах ёстойгоо мэдэхгүй байна” гэв.

Төрийн нэгдсэн цахим системд ачаалал үүсэж буй шалтгаан нь иргэдийн хуурамч хаяг, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж байгаа аж. Ингэснээр зарим ачаалалтай дүүрэгт алдаа гарч, хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдаж байгаа гэнэ. Төрийн зүгээс хяналт, шалгалт явуулж шийдвэрлэх арга хэмжээг авч эхэлжээ. Мөн төрөөс зарим хүүхдийг хувийн цэцэрлэг рүү хуваарилаж байгаа нь төрийн өмчит цэцэрлэгүүд багтаамжгүйгээс болдог гэнэ. Харин нийслэлийн хэмжээнд 140 мянга 904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгожээ. Тухайлбал:
-Түрээсийн байр 14 мянга 133
-Байгууллагын цэцэрлэг 2 мянга 527 байна. Үүнээс:
-Баянзүрх дүүрэг 35 мянга 100
-Сонгинохайрхан дүүрэг 31 мянга 718
-Баянгол дүүрэг 21 мянга 447
-Хан-Уул дүүрэг 20 мянга 891
-Чингэлтэй дүүрэг 13 мянга 345
-Сүхбаатар дүүрэг 12 мянга 316
-Налайх дүүрэг 3 мянга 472
-Багануур дүүрэг 2 мянга 340
-Багахангай дүүрэг 275
Нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байгаа аж. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орж, үлдсэн 30 хувь нь үе шаттайгаар ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авна гэжээ. Нийслэлийн цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл есдүгээр сарын 10-нд зохион байгуулагдана. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой гэнэ.
| ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ БАРЖ БАЙНА ГЭВ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |