Ажлын цаг ид дундаа өрнөж, хаа сайгүй хүмүүс завгүй гүйлдэнэ. Тэдний зарим нь залуус, ахмад настнууд ч байх. Урд замаа
ч үл анзааран утасныхаа дэлгэцийг өндийх сөхөөгүй ширтэнэ. Бүр зарим нь гэрлэн дохион дээр ирээд ногоон гэрлээ хүлээх зуур шууд л утсаа гаргаж ирэн ямар нэг зүйл хийж байгаа харагдана. Гэвч хэсэгхэн зуур ийн анхаарлаа сарниулах хооронд ногоон гэрэл унтарч улаан гэрэл асчихав. Утасныхаа дэлгэцийг ширтэж эхэлсэн цагаас, дэргэд өрнөх үйл явдал, жаргал, зовлонг огтоос анзаарахгүй болж байгаа юм. Автобусны буудал дээр дараагийн автобусыг хүлээх зуур нэгэн эмэгтэй дэргэд зогсоод өөрийн суух автобусыг утсаа ашиглан хаана явж байгааг нь мэдэж байв. Гэх мэтчилэн хүний хэрэгцээ, цаг зав, зарим асуудлыг хэдхэн хоромд шийдчихлээ. TEDY төвийн хоёрт давхарт гарахад хүмүүсийн уур амьсгал, хөл хөдөлгөөн оргил үедээ байлаа. Хүүхдээ хөтөлсөн аав, ээжүүд лангуу болгоныг алгасалгүйгээр шинэ утас сонирхоно. Тэдний зорилго хүүхдэдээ гар утас авч өгөх байсан нь илт байлаа. Лангуун дээрх худалдагчид ээлж нэгээр “Наашаа хүрээд ир, ямар утас юм, энд хямдхан байна" гэхчлэн хүмүүсийг өөртөө татах аж. Бид хойшоо чигээрээ алхсаар нэгэн худалдааны лангуун дээр ирж утасны үнийн талаар мэдээлэл авахаар худалдагч Г.Баярсайхантай уулзлаа. Тэрбээр “ Би энэ лангууг ажиллуулж эхлээд удаагүй байна. Гар утаснууд маань бүгд Солонгос улсаас ирдэг баталгаат утаснууд. Тийм учраас үнийн хувьд ч илүү хямд байдаг.
Жишээ нь Iphone X өмнө оныг бодвол 100 мянган төгрөгөөр хямдарсан бөгөөд 800 мянган төгрөгөөр зарагдаж байна. Мөн iphone 11 загвар нэг сая 100 мянган бол Iphone 12, 12 pro хоёр сая төгрөгөөс дээш үнэтэй. Харин iphone 13 2 саяаас 4 сая төгрөгийн хооронд байгаа.
Эдгээр утаснууд нь бүгд шинэ юм. Хуучин, өмнөх загварын Iphone гар утасны үнэ унадаг шалтгаан нь APPLE компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахад өмнөх загварын үйлдвэрлэлийг албан ёсоор зогсоодог. Тиймдээ ч иргэдийн дунд эрэлт үүсч зарим загварууд үнээ тогтоон барьж чаддаггүй юм. Хуучин ашиглаж байсан утас үүнээс 200 мянган төгрөгөөр хямд бий. Гэхдээ албан ёсны худалдааны лангуунаас авахгүй бол луйварт өртөх магадлалтай” гэв. Бидний хэдийнээ сайн мэдэх өргөн хэрэглэдэг Iphone гар утас нь загвар бүр нь шинэчлэгдэхийн хэрээр иргэдийн дунд эрэлттэй болж эхэлдэг байна.
Бид олон худалдан авагчдын дундуур зөрж алхсаар ээжтэйгээ утас сонирхон зогсох шинэ оюутан Г.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр “Би оюутан болоод Улаанбаатар хотод орж ирээд удаагүй байна. Хамгийн түрүүнд гар утсаа солино доо л гэж бодсон. Ээж, аав минь надад аль хэдийнээс шинэ утас авч өгнө гэж хэлж байсан. Миний сонирхдог утас бол SAMSUNG загвар. Би одоо өөрийн ашиглаж байгаа утсаа гурван жил барьж байгаа. Энэ хугацаанд олон шинэ загвар гарсан. Эргэн тойрныхон маань гоё утас аваад л байсан. Би сүүлдээ бага зэрэг ичмээр санагддаг байсан үе бий. Ядаж л сайн камертай бол зураг дарахад ч гоё байдаг.
Хичээлээ хийхэд ч мөн утас маш их хэрэгтэй.
Сүүлийн үед ингэж найзуудаасаа ичдэг байсан ч одоо шинэ утастай болох гэж байгаа болохоор баярлаж байна” гэлээ. Үр хүүхдийнхээ таатай орчинг бүрдүүлэх, сурч боловсроход нь насан туршдаа хувь нэмэр оруулан хариу нэхэлгүй ирсэн аав, ээж нар үүгээр ч төгсөхгүй, лангуу болгонд харагдаж байв. Олны дунд үр хүүхдээ бусдаас дутаахгүй гэсэн аав ээжүүд ийн явж харагдана. Үүнээс хараад үзэхэд гар утас нь дэвшилтэт технологи хэдий ч хүнийг үнэлэх үнэлэмж болов.

TEDY төвийн хоёр давхарын лангуунууд үйлчлүүлэгчдээр тасрахгүй орлого арвин байгаа бололтой. Хаа сайгүй хүмүүс утастай бүх зүйлээ холбосон нь ил харагдаж байна. Худалдааны төвийн хойд хаалгаар ороод хоёр давхарт гарахад SAMSUNG-ын албан ёсны гэрээт борлуулагчидтай уулзлаа. Солонгосын алдарт энэхүү гар утасны брэнд дэлхий дахинаа өргөн хэрэглэгчидтэй болсоор ирсэн. Манай оронд худалдаалагдаж байгаа энэ загварын утаснууд мөн л Солонгос улсаас орж ирдэг байна. Борлуулагчид карго болон зардлын мөнгийг утасныхаа үнэ дээр тусгадаг байна. Энэ нь ч бас үнийн өсөлттэй холбоотой байдаг байна. Гэрээт борлуулагч Б.Гэрэлтуяа “ Манай дээр борлуулагдаж байгаа утаснуудаас хамгийн үнэтэй загвар буюу SAMSUNG S22 ultra 3 сая 800 мянган төгрөгийн үнэтэй байна . Мөн SAMSUNG A загварууд 300 мянган төгрөгөөс эхэлж байна. Хамгийн хямд нь 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа. SAMSUNG A30 400 мянга гэх мэтчилэн. Мөн хятадын алдарт REDMI утаснууд төрөл төрлөөрөө ирсэн бөгөөд үнийн хувьд хамгийн ихдээ 800 мянган төгрөгийн үнэтэй. Иргэд худалдан авалт энэ сараас сайн болж эхэлж байгаа. Ялангуяа хүүхэд, залуучууд гар утас их авдаг” гэлээ.
Энэ мэтчилэн залуус өдөр тутамдаа гар утасны хэрэглээг илүү түлхүү анхаарч, дэвшилт гарах тусам өөрийн амьдралд шинэ өнгө төрхийг бий болгодог байна.
| СУРВАЛЖИЛГА: ШИНЭ ОЮУТНУУДЫН СУРГААР ГАР УТАСНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |