Сүхбаатарын талбайн дунд хэсэгт ходоод ажиллуулсан төрөл бүрийн хоолны үнэр ханхална. Талбай руу зүглэн алхах гэр бүл, найзуудаараа найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Ub food festival"-ийг зорьж байгаа нь энэ. Олон үндэстний хоол нэг дороос амтлах боломжийг олгодог тус өдөрлөг энэ жил төв талбайд зохион байгуулагдаж байгаа нь олон хүний талархлыг хүртэж байгаа ажээ.
Нийт 30 гаруй аж ахуй, хоолны үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа тус өдөрлөг өнгөрсөн жил цар тахалтай холбогдуулан цахимаар нэвтрүүлэг болон үзэгчдэд хүрч байв. Талбайд дөрвөлжлөн асар босгож дунд нь худалдан авсан хоолоо зооглох ширээ засжээ. Мөн хажууханд нь зассан тайзан дээр тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулагдана. Байнга шахуу тоглогдох амьд хөгжмийн хамтлагийн дууг сонсох зуураа хоол идэх нь тухайн хоолны амтыг илүү нэмэх мэт. Цагаан асруудын дээр ямар рестораны хоолыг худалдан авч байгааг илэрхийлсэн тус ААН-ийн нэр болон лого хадаатай. Харин асар дотор 3-5 тогооч хоол хийнэ. Асрын үүдэнд ширээ тавьж урьдаас бэлдсэн сав, бэлэн болсон хоолнуудаа өржээ.
Тайзны хажуугаар хоолны явуулын машинууд зогсох бөгөөд Солонгос түргэн хоол, хот-дог, халуун уух зүйлсээр үйлчлэнэ. Эдгээр машин дунд “Hello ketty”-гийн зурагтай, ягаан өнгөтэй машин багачуудын дунд “од” болж байлаа. Төрөл бүрийн амттан, хөөсөн чихэр, зайрмаг зарах тус машины дотор залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хөлсөө гартал амттан савлаж, хоол хийх бол гадна талд нь үйлчлүүлэгчдээс арай өндөрлөг хэсэгт зогсох залуу хүүхдүүдээс юу авахыг нь асууж эелдгээр үйлчилнэ. Асруудыг тойроход бидний сайн мэдэх “Намастэ” энэтхэг хоолны ресторан, “Mongolian lamb” ресторан, “Black burger” түргэн хоолны ресторанууд эгнэн байрлажээ. “Намастэ” рестораны ажилчид бусдаас ялгарах энэтхэг үндэсний хувцас өмссөн байлаа. Үйл ажиллагаа эхэлсэн цагаас хоол идэх гэж иргэд оочирлож, захиалсан хоолыг нь хурдан өгөх гэсэн тогооч нар хөлсөө гартал ажиллана.
(2).jpg)
Хурсан олон асар дамжин хоол амталж байх зуур хөтөлбөрийн дагуу тэмцээн эхэлж иргэдийн анхаарал тайз руу төвлөрлөө. Эхлээд зургаан нас хүртэлх хүүхдүүдийн дунд "Зайрмаг хэн хурдан идэх вэ" тэмцээн болов. Тайзан дээр гарсан хүүхдүүд цаасан хайрцагтай, цэнхэр өнгийн зайрмагийг том томоор нь халбагадан амруугаа хийнэ. Харин эцэг эхчүүд нь тайзны урд гар усаараа дүрс бичлэг хийж, зураг дарсаар хүүхдүүдээ дэмжинэ. Хэтэрхий хурдан идсэндээ ам нь хүйт даасан хүүхдүүд амаа дарж хэсэг зогсоно. Таван хүүхдийн дунд болсон уралдааны ялагчаар Э.Энхтүвшин хүү шалгарлаа. Өөрөө идэж дуусчхаад бусад хүүхдүүдийн аяга руу харах нь өөрийгөө баттай ялсан эсэхээ шалгаж байгаа хэрэг ажээ. Бяцхан хүү ялсандаа томоор инээмсэглэн хөтлөгчийн сэтгэгдэл ямар байгааг асуусан асуултад “Төрсөн өдрөөрөө зайрмагийн тэмцээнд ороод түрүүлсэндээ баяртай байна. Шагналынхаа эрхийн бичгээр эгч, дүү нартаа зайрмаг авч өгнө” гэсээр шагналаа аваад тайзнаас буулаа. Дараагийн удаа эрчүүдийн дунд бургер хурдан идэх тэмцээн зохиогдох гэнэ.

Хоолны өдөрлөг үргэлжилж иргэдийн хөл хөдөлгөөн улам нэмэгдэнэ. Асруудын голд байрлуулсан ширээн дээр иргэд авсан хоолоо амтархан иднэ. Олон төрлийн хоолноос сонголтоо хийж чадахгүй байгаа иргэд ширээнд суусан нэгнээсээ ямар хоол идэж байгаа, хэр амттай байгаа талаар асууна. Харин аль хэдийн сонголтоо хийсэн иргэд амт чанар ямар байгаа хаанаас авсан гэдгээ түүртэлгүй хэлж байлаа. Хоолны ширээнд тухлаад удаагүй байгаа Х.Эрдэнэбүрэнээс хоолны өдөрлөгийн талаар асуухад “Хүүхдүүдийнхээ хичээлийг эхлэхээс өмнө хамт парк орж тоглохоор гарсан юм. Гэхдээ замдаа энд хоолны өдөрлөг болж байгааг сонсоод ирлээ. Олон төрлийн хоолыг нэг доороос авах боломжтой байгаа нь таалагдаж байна. Эхнэр хүүхдүүд маань бүгд л өөрсдийн дуртай хоол, амттанаа авлаа. Жаахан удаан оочирлосон нь хэцүү байлаа, тэрнээс бусдаар сайхан болжээ. Хүүхдүүдтэйгээ хамт очих газар цөөхөн шүү дээ иймэрхүү өдөрлөгийг жилд нэг удаа гэхгүйгээр ойр ойрхон зохион байгуулж байвал сайн байна” гэв. Түүний идэж байгаа хоолыг асуувал нэлээн удаан оочирлож авсан Буриад бууз байв. Буриад үндэсний хувцсаараа гоёсон бүсгүй оочирлон зогсох иргэдийн захиалгын хурдтайгаар бичиж авна. “Ангара” хэмээх хаягыг асрын дээр хадсан байх бөгөөд цаана нь “Буриад бууз” гэж бичсэн томхон хаяг харагдана.
(1).jpg)
Тус рестораны захирал М.Цэрэнханд хоол хийх зуураа “Манай ресторан энэ жил анх удаа хоолны өдөрлөгт оролцож байна. Хүмүүст “Буриад бууз” гэдгээрээ онцлог байх шиг байна, худалдан авч байгаа хүмүүс ч ам сайтай байна. Буриад буузанд гахай, үхрийн мах ордгоороо их онцлог. Манай байнгын үйлчлүүлэгчид зорьж ирж байна. Манайх үйл ажиллагаа явуулаад найман жил болжээ. Бид хоолны өдөрлөгд Буриад бууз, хуушуураар оролцож байна. Гэхдээ хүмүүс ихэвчлэн бууз авч байгаа. Зохион байгуулалт сайн байгаа ч цахилгааны асуудал жаахан хэцүү юм. Жигнүүр унтраад хэд хэдэн удаа бууз түүхийрлээ” гэв.
(1).jpg)
Аль газарт нь оочирлоод байгааг нь мэдэгдэхгүй болтол хөл хөдлөөн ихсэж байлаа. Хүмүүсийн нүдийг хужирласан нэгэн хоолны үзүүлбэр нь томхон тогоонд хоол хийх тогооч байв. Өнөөдрийн өдөрлөгт амтат пловоор хүмүүсийг дайлсан тогооч Ж.Отгонпүрэв “Би тогооч болоод 27 жил болсон байна. Бид 500 литрийн багтаамжтай 350-400 хүний хоол хийх хүчин чадалтай тогоонд плов гэдэг хоол хийлээ. Өмнө нь энэ тогоонд хорхог, цуйван хийж байлаа. Хоол хийсэн тогоог маань олон хүн сонирхлоо. Эрт үед цэргүүд хоолоо хийж иддэг байсан түүхтэй “хонин тогоо” гэж нэрлэдэг юм. Энд уур амьсгал сайхан байна. Тогооч хүний хамгийн сайхан зүйл хоолтой таваг үйлчлүүлэгчээс ирэхдээ хоосон байх, хүмүүс миний хийсэн хоолыг идсэн хүмүүсээс "амттай байна" гэдэг үг сонсох л юм даа. Хүмүүст энэ төрлийн хоолны өдөрлөг их дутагдаж байгаа нь мэдрэгдэж байна. Ер нь аялал жуулчлалыг хамгийн их хөгжүүлдэг зүйл нь үндэсний хоол, хоолны гудамж шүү дээ” гэсээр инээлээ.
(3).jpg)
Биднийг ийн ярилцах зуур "Хэн хурдан бургер идэх вэ" тэмцээн эрчүүдийн дунд зохион байгуулагдлаа. Тайзан дээр гарсан таван эрчүүд “Black Burger”-ийн нэрийн бургер барьсаар “эхэл” гэсэн командыг хүлээнэ. Тэмцээн эхэлж үзэгчид сонгосон оролцогчдоо дэмжинэ. Үзэгчид дунд "Тэр туранхай залуу арай идэж амжихгүй байх харин тэр захад зогсож байгаа залуу бадируун юм, тэр л магадлалтайдаа" хэмээн хувь хувьдаа таамаг дэвшүүлцгээнэ. Харин үзэгчдийн таамгийг эвдэж голд зогссон туранхай залуу түрүүлснээр хүмүүсийн дэмжих дуу улам ихсэв.
Олон төрлийн хоол, амттан, урлаг соёлын үзүүлбэр гээд бүгдийг нэг дор байлгахаар зохион байгуулахыг хичээсэн зохион байгууллагуудын төлөөлөл Нийслэлийн захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Х.Содномдэмбэрэлээс “UB food festival”-ийн зохион байгуулалтын талаар хэсэг ярилцлаа. Тэрбээр “Өнөөдрийн өдөрлөгт 30 гаруй байгуулга, хувь хүн оролцож байна. Эхэлснээсээ хойш хүний хөл хөдөлгөөн тасарсангүй. Энэ өдөрлөгөөр цар тахлын үед унаад байсан хоол үйлдвэрлэлийн салбарыг бага ч гэсэн сэргээж таниулсан байх. Бид зөвшөөрөл авсан байгууллагууд асар хоолны ширээгээр хангаж ажиллаа. Хоолны чанар дээр СБД-ийн мэргэжлийн хяналтын хоёр байцаагч өдөрлөг эхэлснээс хойш ажиллаж байна. Хоолны чанар орчинд хяналт тавьж ажиллана. Төсөөлснөөс илүү олон хүн ирлээ, сайхан болж байна” гэв. Мөн “Artger” –ийн үүсгэн байгуулагч, захирал Р.Жавхлантөгс “Нэвтрүүлэг дүрс бичлэг дээр хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил өргөн хүрээтэй зохион байгуулагдаж чадаагүй учраас энэ жил сонирхол ирэх дотоод, гадаадын иргэд их байна. Төв талбай дээрээ зохиогдсон нь сайхан байна. Гол нь зүгээр хоол идээд байх биш тайзан дээрээ дуу хөгжимтэй, үзэгчдийг уйдаахгүй хөтөлбөртэй байгаа нь таалагдлаа” гэв.
(2).jpg)
Найман жилийн турш зохион байгуулагдаж байгаа уг өдөрлөг энэ жил дуу хууртай, олныг хамарсан сонирхолтой тэмцээн, үзэгчдийн нүдийг хужирласан хоолны үзүүлбэртэй, хамгийн гол нь иргэдийн идэх дуртай амтат хоолны нэг дор халуун тогооноос нь иргэдийн гарт хүргэж чадлаа. Хоол идэхээр ирсэн иргэд ам сайтай, хоол хийсэн тогооч нар орлого дүүрэн буцсан нэгэн өдөр өнгөрлөө.
| АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖМИЙН ДУУТАЙ "UB FOOD FESTIVAL" |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |