Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл гараа цуцтал, нуруугаа бөхийтөл ажиллах ТҮК-ийн 40 орчим ажилтантай “Охь мандал” ХХК-ийн ажилтай танилцахаар тэдний ажлын нэг өдрийг сурвалжиллаа. ТҮК-ийн ажилчид та биднийг тав тухтай эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай амьдруулахын тулд 05:00 цагт ажлаа эхлүүлж, хамгийн эртдээ 17:00 цагт тардаг гэнэ. “Хөдөлмөрийн тухай хууль”-д хүн өдөрт найман цаг ажиллах ёстой байдаг. Харин тэдэнд илүү цагаар ажиллах үе өвлийн улиралд түгээмэл гардаг байна. Цас, бороо орж, шуурсны дараа ТҮК-ийнхний ажил ундарч, зам, гудамж, талбай цэвэрлэх нь амаргүй болдог ч тэд ажирдаггүй.
04:30 цаг
Цас бударсан шинэхэн өглөө. Цэлгэр өргөн гудамж, цэцэгт ногоон талбай, цэгцтэй төлөвлөсөн хорооллуудтай амар тайван Улаанбаатарын өнгө төрхийг нэмэхэд халуун сэтгэлээ зориулдаг ТҮК-нийнхний ажил эхэллээ. Биднийг 05:00 цагт Нисэхийн аюулгүйн тойрог дээр очиход ажилчид хувийн бэлтгэлээ хангаж, шүүрээ барьж, хогийн саваа түрсээр цэвэрлэх зам талбайгаа хуваарилаж байв. Тухайн ажлын хэсэгт 11 хүн хуваарилагдаж Нисэхийн аюулгүйн тойргоос Шувуун фабрик хүртэл 27 км зам талбайг цэвэрлэдэг байна. Нийслэлийн зам талбайн хогийг цэвэрлэж, хотын хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө халуунд халж, хүйтэнд хөрж “өөрийгөө умартан” ажилладаг ТҮК-ийн ажилчдын ажил амьдрал, жаргал зовлонг хуваалцахаар тэдэнтэй цөөн хором хөөрөлдөв. “Охь мандал” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Энхболд “Би хот тохижилтын салбарт 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өмнөх жилүүдийнхийг бодоход ТҮК-ийнхэн зам талбайг олноор хариуцан ажиллаж байна. Өглөө 05:00 цагаас ажил эхэлдэг учир нь иргэдийг ажилдаа явахаас өмнө автобусны буудал болон ойролцоо гудамж цэвэрлэж тэднийг цэмцгэр орчинд байлгах, цас орсон үед жолооч нарыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах үндсэн зорилготой. Өглөө эрт замын хөдөлгөөний ачаалал багатай үед цэвэрлэх нь амар байдаг. Өвөл цас орохгүй бол ердийн хуваарийн дагуу ажилладаг. Иргэдээс хогоо хогийн саванд заавал хийж байгаарай гэж хүсэх байна” гэв. Харин “Охь мандал” ХХК-ийн Зам талбай хариуцсан бригадын дарга Н.Гантулга “Хайрганы машин, барилгын хог ачсан машин замын голоор хог, шороо асгах нь их. Асгарсан шороо, хогийг цэвэрлэхээр замын дунд хавьд очихоос аргагүй ч цэвэрлэх явцдаа машинд дайруулчих гээд хэцүү байдаг. Иргэд тамхины иш, амны хаалт, ундааны сав, архины шил, чихрийн цаас гээд ахуйн хог их хаядаг. Бид өөрсдийгөө тоос, шорооноос сэргийлж амны хаалт хэрэглэх, салхи шорооноос нүдээ хамгаалахын тулд нүдний шил зүүх гэх мэтээр аюулгүй байдлаа дор бүрдээ хангах ёстой. Байгууллагын зүгээс өвөл, зуны хувцсаар хангаж, цалингаа хугацаандаа өгч, ажилчдыг байр, хоолоор бүрэн хангадаг. Манай ажилчид сар 700 мянгаас дээш төгрөгийн цалин авдаг” гэв. Ажлын хэсгийн ахлагч ажилчдыг дуудан, цуглуулж хамт зураг даруулав. Хэдэн зураг дарсаны дараа ахлагч дор бүрт нь үүрэгт ажлаа биелүүлэхийг даатгаж, ажилдаа шамдан орохыг үүрэгдсэн юм. Харин бид ажилчдын амрах байранд очлоо.
06:00 цаг
Дөрвөн давхар саарал байрны үүдэнд машинаа байрлуулж тавиад ажилчдын амрах байранд зочлов. Хурал хийх өрөө, ажилчдын амрах өрөө, ариун цэврийн өрөө, гал тогоо гээд тохиолог дөрвөн өрөөтэй юм. Ахлагч, жолооч хоёр “Эгч, ээ сайхан амарсан уу” гэсээр шууд л гал тогооны өрөөны хаалгыг татлаа. Тогооч эгч биднийг уриалгахнаар хүлээн авч “Их даарав уу, кофе уу хэмээн бэлтгэж өгөв. “Би үүрийн гурван цагт ирсэн, өнөөдөр банштай ногоотой шөл хийнэ” хэмээн хүүрнэх зуураа сонгино хэрчинэ. Ажилчдын байрнаас гараад бид Богд хааны ордон музейг зорив.10500 м2 ногоон байгууламж, 253 нарс мод, голт бор, яргай зэрэг нарийн ургамалтай шинээр тохижуулсан гоёмсог, тухтай цэцэрлэгт хүрээлэнгийн зам цасны хялмаанд дарагдсаныг цэцэрэгт хүрээлэн хариуцаж буй гэр бүлийн хоёр цэвэрлэв.
08:00 цаг
“Охь мандал” компанийн тохижуулсан дөрвөн замын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх ногоон байгууламж бүхий талбайн нөхөн сэргээлт, арчилгаа цэвэрлэгээг гурван ажилтан хариуцан цэвэрлэж байв. Тус хэсэгт 66 ширхэг улиас, 157 ширхэг нарс, бусад төрлийн бут сөөгөөр тохижилтыг баяжуулан зохион байгуулжээ. Харин Ард Аюушийн өргөн чөлөөний гудамжийг ганган ногоон гацуур модоор чимэглэж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр тохижуулсан байлаа. Мөн троссон хашлагын эвдрэл гэмтлийг шалгаж, тасарсан болон шон нь далийсан хэсгийг сольж, харагдах байдлыг сайжруулж байв. Хашлагын эвдрэл, гэмтэл хариуцсан ажилтан Б.Балжиннямаас эвдрэл, хорогдол хэр гардаг талаар тодруулахад “Ногоон байгууламжийг битүү хашаагаар хашиж болох ч мод, ургамлыг бүрэн харагдуулах зорилгоор троссон хашлага хийдэг. Мөн санхүүд хэмнэлттэй байдаг. Троссон хашлага дээгүүр иргэд давах, машинаараа мөргөж унагаах зэрэг гэмтэл их гардаг. Тухай бүрт нь засаж бүтэн болгодог” хэмээв. Ерөнхий инженер “Охь мандал” ХХК-ийн тохижуулсан болон арчилгаа, үйлчилгээг хариуцдаг бүх зам талбай, ногоон байгууламжид ажиллаж буй хүмүүст заавар зөвлөгөө өгч, ажлын бүтээмжийг шалгаж, тодорхой чиглэл өгдөг байна. Мөн тус компанийн хариуцаж буй хуучин нисэх онгоцны буудлаас шинэ нисэх онгоцны буудал хүртэлх шинээр суулгасан нарс модыг бордоот усалгаагаар услах сүүлийн өдөр байв. Бид усалгаа дээр очиж хэрхэн усладаг талаар тодрууллаа. Мод услагч “Нэг тогоонд 80-100 литр ус ордог. Одоо усласан мод хөлдөж унтдаг. Харин хавар дулаан ороход мод сэргэж, ургалт нь нэмэгддэг. Мөн гандаж, гундсан модонд тусал хийж сэргээдэг” хэмээн дараагийн мод услахаар шаланкаа шилжүүлэв.
12:00
Ажилчдын өдрийн цайны цаг эхэллээ. Биднийг байрны үүдэнд очиход ажилчид ирчихсэн байлаа. Ажилчид өдрийн цайндаа орж хоорондоо яриа дэлгэн зуухдаа “Нэг хамт олон болсон хойно хөгжилтэй зүйлс олон тохиолдоно. Он солигдох үед бид хогоо шүүрдээд, хотоо цэвэрлээд л зогсож байдаг. Бусадтай адил баяр тэмдэглэж чаддаггүй, завгүй хүмүүс энд ажилладаг даа” хэмээнэ. “Охь мандал” ХХК-ийн хамт олон гэр бүлийн гишүүд шиг бие биедээ тустай, дэмтэй халуун дулаан уур амьсгал бүрдсэн сайхан хамт олон байлаа. Ажилчид ундалж дууссан даруйдаа ажилдаа гарч шөнө ажиллаж магадгүй хэмээн өөрсдийн сэтгэл зүйгээ бэлдэцгээ хэмээн хоорондоо ярилцана. Ийнхүү бид “Охь мандал” ХХК-ийн төв оффис дээр ирж ерөнхий захиралтай нь уулзлаа. Б.Жавзан захирал “Энэ өвөл хатуу, хахир өвөл болж магадгүй. Бид цас ороход санаа зовдог. Халтиргаа гулгаа үүсээд, хүн амьтан бэртчихгүй байгаа даа, хогоо шүүрдээд зогсож байгаа нэгнийг согтуу жолооч шүргээд явчих вий гээд нойргүй шахам хонодог. Энэ бүхний цаана хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байдаг” гэв.
.jpg)
| Сэтгэлтэй хүмүүсийн зүтгэлийг сурвалжилсан нь |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |