Ёстой л нөгөө "Сүрийг үзүүлэв" гэдэг шиг сүр дуулиантайгаар өдрөө товлож, хэдэн хоногийн өмнө хэвлэлийн хурлаар хувиараа танилцуулсан “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадам Хүй долоо худгийн дэнжид өнгөрсөн амралтын хоёр өдөр нэжгэр боллоо. Цамын дуу хангинаж, Гантэгчинлэн хийдийн лам нар улаан орхимжоо намируулан явах нь сүртэй гэж жигтэйхэн. Хур борооны тунадаст газрын өнгө сэргэж, зүлэгт ногоон талын өнгө улам жавхаажжээ.
Дотооддоо бол сонин содон, сонирхол татам зүйл ховор. Гэхдээ л шашин номын хүрээнийхний үйл хэрэг илүүтэй ордог болохоор ач холбогдол өгч, зорьж ирэх нь ч бий аж. Улсын баяр наадам ч тэр, даншигийн баяр наадамд мөн ижил анзаарагдсан зүйл нь хүнээсээ их машин. Ер уулын энгэрээр үзэсгэлэн мэт эгнэх машин л холоос харахад сүр бараатай. Харин наадамчид нь баланд цугласан зөгий шиг наадмын асартаа орох нь орж, гадна талаас нь үзэх нь үзээд шавсан харагдана. Товчхондоо бид ингэж л нааддаг болсон. Харин хурдлах морьд нь ердөө хоёр гүвээ даваад л байрлах бөгөөд эл хуль, нам жим. Хүй мандлын дэнжид өрнөх Хүрээ цам-Даншиг наадмын хоёр өдрийг манай сурвалжлах баг ийн буулгав.

Жуулчдыг татахад, анхаарлын гол нь оршиж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам аялал жуулчлалын үзэсгэлэнгээр эхэлсэн. Хамгийн эрхэм зочид болох жуулчдын сонор мэлмийг баясгах, сонирхлыг татах үзэсгэлэнгээ дэлгээд, араас нь монгол уламжлалаараа сур харвааны тэмцээнээ эхлүүлж, мэргэн харваачид эхний нумаа тавьж, цэцээ шалгасан. За, ингээд албан ёсоор нээлтээ эхэлж, зохион байгуулагчид, урьж, тэргүүлсэн зочид үгээ хэлснээр наадам албан ёсоор өндөр үүдээ дэлгэлээ. Эхний өдрийн хамгийн гол үйл ажиллагааны нэг бол өндөр гэгээний дүрд мандал өргөх ёслол. Шашин, ёслын наадмын заавал үйлдэх ёстой эл заншлаар наадмын дэнж дэх үйл явдал өрнөж, наадамчин олон болон гадаадын зочдын сонирхолт үйл явдлын нэг болсон. Энэ зуурт ширүүн бороо бууж, наадамчдыг норгож, асрын дор түр хоргодуулсан.
За тэгээд л араас нь гийнгоон дуутай жороо морьдын уралдаан эхэлж, наадамчдын хийморь лундааг сэргээнэ.
Тэгээд бөхийн барилдааны нэгийн даваа зүүн, баруун жигүүрээс өнгөлөн гарч ирсэн. Үндсэндээ эхний өдрийн үйл ажиллагаа ийм болсон. Харин зохион байгуулалтын хувьд айхтар дэг, журам, соёлыг бий болгоогүй ч эрхгүй гадаадын зочид голдуу болохоор нүүр түлэхээргүй болсон нь илт байв. Мэдээж илүү ач холбогдол өгч, анхаарсан байх. Наадмын асраас бага зэрэг зайтай байрлах ариун цэврийн газартай, хойноо айраг, хуушуур зарах гэр эгнэсэн нь харьцангуй эмх замбараатай харагдсан.

Наадмын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс тодруулахад “2015 онд “Найрсаг-Улаанбаатар” хөтөлбөрийг батлагдаж, гарснаас хойш, аялал жуулчлалыг хөгжүүлэх, шашин, соёлоор дамжуулан аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болох, ялангуяа наадмаас хойш томоохон үйл ажиллагааг үүсгэх зорилгоор зургаа дахь удаагаа зохион байгуулж байна. Жуулчдын хувьд урилгаар ирсэн болон бие даагаад аялаж байгаа жуулчид байна. 150 жуулчны тухайд урьдчилан захиалга өгсөн жуулчдын талаар ярьсан байх. Аялал жуулчлалаа хөгжүүлэхэд дэлхийн бүх улс өөрсдийн өв соёл, бусдаас онцлог байх чанараа харуулсан баяр наадам, цэнгээн зохион байгуулдаг. Ингэснээрээ тухайн улсыг сонирхож, сонирхогч, жуулчдын тоо нэмэгдэж байдаг. Даншиг наадмын хувьд урлаг соёл, шашны үзүүлбэр, үзэж, харах зүйл арай илүү болдог гэдгээрээ арай онцлогтой. Мөн хүрээ цам гэх дэлхийд ховор шашны зан үйлийг гол нь харуулж байгаагаараа онцлогтой” гэв. Харин Хүрээ цамын үйл буюу шашин, соёлын талаас Гантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалтай ярилцахад “Даншиг наадам-Хүрээ цам” бол монголын өв уламжлалыг шингээснээрээ онцлог. Монголд анх зохион байгуулагдснаас хойш 300 жил болж байгаа. Орчин цагт 2015 оноос хойш сэргээгдсэн. Энэ жилийн наадам эхний өдрөө цамынхаа зан үлийг хийгээд, хоёр дахь өдрөө Очирваанийн тахилга болсон байсан. Тэгээд байт сурын харваа, лам нарын тэмцээнд онцлог зүйлс бий” гэв.
Ийнхүү хүй мандлын дэнж хур бороотой, сэрүүн салхитайгаар наадмын эхний өдрөө өндөрлөсөн нь энэ. Наадмын эхний өдрийн төгсгөлд өгүүлэхэд, эл наадмын сул талтай гэмээр зүйл нь нээлт болоод үйл ажиллагааны хувьд сунжирсан, уйтгартай байсан нь зарим наадамчдын залхууг хүргэсэн байх. Шашин, соёлын наадам учраас ахмадууд голдуу цугласан нь ерөнхий уур амьсгал нэг тийм дүнсгэр байв уу гэлтэй харагдсныг энд мөн дурдах нь зүйтэй болов уу.
Шинэ өглөөний нар тусаж, зүлэгт ногоон талд шүүдрийн дуслууд бөнжгөнөн харагдах нь урьд өдөр бороо орсны тэмдэг гэлтэй. Даншиг наадмын хоёр дахь өдөр тунгалагхан эхэллээ. Их насны морьдын хийморь шингэсэн уралдаанаар наадам үргэлжилнэ. Наадмын асарт суух зочдын ихэнх нь ахмад. Ер жилийн жилд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг ахмадууд жуулчдаас дутахгүй хүлээж, зорьж ирдэг гэхэд буруудахгүй байх. Хойморт байрлах асрын өмнө ягаан дээлтэй шаливхан биетэй буурай суух нь нүдэнд тусна. Ер ажваас өглөө эрт иржээ. Асрын сандал дээр ч биш, аяны сандал дээр тухлан наадам үзэх нь эрхгүй анхаарал татаж, эмээтэй мэнд мэдэн, цөөн хором ярилцлаа. Тэр бол өдгөө 83 нас хүрч буй В.Намжилмаа. Тэрбээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул бөгөөд анх удаа даншиг наадам үзэхээр ирсэн тухайгаа ярьж байв.
В.Намжилмаа буурай ”Даншиг наадам-Хүрээ цам” наадам их сайхан болдог юм байна. Өглөө эхний морьд гараа руу гаа явж байхад л ирсэн. Эгч нь насаараа мал маллахын хажуугаар 14 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Хүүхдүүд маань цөм мэргэжил боловсролтой болсон. Зарим нь малчин болсон. Анх 17 настай айлын бэр болж байлаа. Залуу байхад ядрахыг мэддэггүй байв. Одоо харин жаахан өвчин хэлэх гээд байдаг болоод байна. Өнөөдөр хүүхдүүд маань, лам нартай том наакдам болно гээд Даншиг дээр аваад ирсэн. Тэгээд үзээд сууж байна. Их сайхан наадам болж байна. Манай Завхан аймгийн Алдархааны Л.Лха-очир бөх барилдаж байна. Нутгийн бөхөө дэмжээд сууж байна” гэв. Нас хэдийн ная давсан энэ буурай нь яриа, дүр төрх ануухан гэж жигтэйхэн байх бөгөөд ярьж байх зууртаа үе үехэн инээх нь хүүхэд шиг л харагдаж байсан. Эмээгийн дараа бид мөн л наадмыг зорихоор ирсэн буурай өвөөгийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Энэ жил анх удаа Даншиг наадам үзэж байна. Хэдэн жилийн өмнө Хүй долоо худагт болж, байсныг нь үзэж байна. Шашин, соёлын зан үйлийг үзүүлж, эрийн гурван наадмаараа ийм сайхан наадаж байгаа нь сайхан байна. Хүрээ цам гэдэг бол бидний мөн нэгэн уламжлал, түгээн дэлгэрүүлж, үзүүлэх ёстой зүйл юм. Энэ хүрээнд наадам болгоод зохион байгуулж байгаад сэтгэл өндөр байна” гэв.
Ийнхүү наадамчдын голд ахмадууд их байх бөгөөд эрхгүй даншиг наадмын нэгэн чимэг нь тэд байв.

Наадам ийнхүү наадамчин олны уухайн түрэлтээр үргэлжилж байх зуурт хоёр ч насны морьд хэдийн уралджээ. Хязаалан насанд түрүүлсэн морины уяач нь залуухан харагдана. Ер залуухан сайхан уяачид төрж байгаа бололтой. Энэ нь даншиг наадмын нэгэн өнгө төрхийг тодруулж байв. Дараа нь харин наадамчин олныг шуугиулж, суудлаас нь өндөлзүүлсэн бөхийн барилдаан халуухан өрнөж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Л.Лха-Очир Даншгийн арслангаар тодорсон юм. Залуу бөх, залуу уяач гээд Даншиг наадмын өнгө залуу сайхан үеэр тодорч, наадамчид гэрийн зүг буцсаар өндөрлөсөн юм. Улсын баяр наадам дуусахаар монголчууд “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гээд гунигтайхан буцдаг. Тэгвэл баярын дараа болох Даншиг наадам үзэгч, наадамчдаар улам тэлж, Даншиг наадмаар жилийн баяр наадмаа өндөрлөдөг болжээ. Наадамчид нь буцсан хүй мандлын дэнж одоо харин нам гүм байгаа даа.

| НАР, ХУР ТЭГШИРСЭН ДАНШИГ НААДМЫН ХОЁР ӨДӨР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |