• Өнөөдөр 2024-05-17

ЭМЭЭЛТ ЗАХ: Бод мал 700-900, бог мал 80-160 мянган төгрөгийн үнэтэй байна

2020-11-05,   1579

Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед хот, суурийн газрын иргэд өвлийн идшээ базаахаар шүдлэн үхэр, сувай үнээ, нас гүйцсэн шар, адуу, хонь, ямаа зэрэг бод, бог малын үнэ ханшийг сураглаж буй. Улаанбаатар хотод малыг хөлөөр нь зарах зөвшөөрөлтэй хоёр цэг байдгын нэг нь Эмээлт зах юм. Тус захад хөдөө орон нутгийн малчид амьд малаа худалдаалахаар цуглардаг. Иймд бид өвлийн идэшний үнэ ханш хэдтэй байгааг сурвалжлахаар Эмээлт захыг зорилоо. 
 
Эмээлт захад Архангай, Булган, Өвөрхангай зэрэг аймгийн малчид малаа борлуулахаар цуглажээ. Тэнд эм хонь 110-140, эр хонь 150-160 мянган төгрөг, харин ямаа 60-80 мянган төгрөгийн ханштай байгаа бол бод мал буюу үхэр 700-800 мянга, сувай гүү 900 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. 
 


ЭМЭЭЛТ ЗАХ: Бод мал 700-900, бог мал 80-160 мянган төгрөгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188