Баяр наадам ч хаяанд ирээд автомашины борлуулалт оргилдоо цэгтээ хүрдэг үе ирж байна даа. Үндэсний баяр наадамтай холбоотойгоор автомашины үнийн өөрчлөлт, эрэлтийн талаар сурвалжлахаар "Да хүрээ" төвийг зорьж очив.

Автомашины худалдан авахаар зорих ирэх хүмүүсийн тоо цөөрч, үнэ ханш өссөн талаар "Да хүрээ"-д тэвштэй автомашины худалдаа эрхэлдэг 50 орчим насны эрэгтэйгээс асуухад тэрбээр “Портер үйлдвэрлэсэн оноосоо хамаараад янз бүрийн л үнэтэй байна даа. Манайх энэ жил 1999-2005 онд үйлдвэрлэгдсэн автомашинуудыг худалдаалж байна. Энэ портер гэхэд 1999 оных 14 сая төгрөгөөр зарагдаж байгаа" гээд хажуудах автомашинаа зааж байна. Тэрбээр үргэлжлүүлэн "Автомашин оноосоо шалтгаалж, үнийн хувьд 500-800 мянган төгрөгийн зөрүүтэй байдаг. Урьд нь ч наадмын өмнөх хэдэн өдөр хүний хөл хөдөлгөөн тасардаггүй, орлого ч сайн байсан. Харин энэ жилийн хувьд худалдан авалт эрс муу байна. Тээвэрлэлтийн зардал өссөний улмаас нэг автомашин үнэ гэхэд л 1-1.5 сая төгрөг нэмэгдсэн. Өссөн үнэ нь зөвхн тээврийн зардлын өртөг. Түүнээс бус худалдаачид зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэсэн зүйл байхгүй.

Би 18 жил автомашин борлуулахдаа энэ жил шиг бага борлуулалттай байж үзээгүй. Өнгөрсөн жил манай ойр орчмын хашаанууд бараг л хоосорсон. Гэтэл одоо хашаа дүүрэн автомашин нь зарагдахгүй болчихлоо. Уг нь наадмын өмнө малчид ноос ноолуураа аваад бэлэн мөнгөтэй болчихсон наадмын дараа хадландаа гарахдаа унах шинэ портер авахаар хотод ирж сайн гэснийг шилж унаад явдаг. сан Гэтэл энэ жил баруун аймгуудын ноос ноолуур оройтож эхэлж хотыг зорин ирэх малчид ч багасаж байна даа” гэлээ.
Олны хэлдгээр Монгол Улсад өөрт таалагдсан автомашинаа шууд л бэлэн мөнгө тоолж өгөөд унаж гарах бэл бэлчинтэй хүн цөөн. Тиймээс ч иргэд автомашины урьдчилгаа, лизингэд 3-5 сая төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг ББСБ-аар дамжуулан олон жилийн хугацаа, хүүтэй хуваан төлөх нөхцөлтэй зээл авч, автомашинтай болох нь олширсон. Гэсэн ч иргэдийн "хөл дүүжлэх" ганц арга, ББСБ-ууд өнгөрсөн зургадугаар сараас автомашины зээл олгохоо больжээ.

Энэ талаар "Да хүрээ" худалдаа төвийн мэргэжилтэн Г.Ууганбаяраас тодруулахад "Энэ жил машин авах иргэдийн тоо эрс буурсан. Худалдагч авагчид дотроо Улаанбаатар хотын оршин суугчид ББСБ-аар дамжуулан зээл авах нь олон байдаг. Харин өнгөрсөн зургадугаар сараас ББСБ-ууд автомашины зээл олгохоо зогсоосон. Үүнээс шалтгаалан автомашин худалдан авагчдын тоо буурсан гэж үзэж байгаа. Харин хаа нэг орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр худалдан авч байна" гэсэн юм.
"Да хүрээ" төвийн хашаан дотор "Ямар машин сонирхож байна", "Сайн яриад өгнө шүү" гэсэн олон ченж угтаж байна. Нэг нэгнээсээ ам "уралдаж", хариу хэлээгүй байхад нь л машин руугаа оруулж, суулгачих гээд л зогсож байх. Тус төвөөс сүүлийн жилүүдэд иргэдийн түлхүү сонирхох болсон "Aqua", "Prius-20", "Prius-30", "Harrier" зэрэг автомашины үнийг сонирхвол
“Aqua” 14-19 сая төгрөг

“Toyoto Harrier” 47-88 сая төгрөг
![]()
“Toyota Pruis 20” 17-23 сая төгрөг
![]()
“Toyota Pruis 30” 25-28 сая төгрөгийн үнэтэй байв.

"Да хүрээ" төвд бүтэн өдөр болоход автомашин худалдаж аваад гарч байгаа хүн ховор байх. Тэгсэн жил дараалан орон нутгаас ирж автомашины үнэ сонирхоод хоёр дахь жилдээ худалдан авч чадалгүй гарч байгаа нэг хүн байна. Түүнийг Х.Баатар гэнэ. Тэрбээр "Өнгөрсөн жил бас л автомашин худалдаж авахаар орон нутгаас орж ирсэн. Гэтэл хил, гааль хаалттай гээд автомашины үнээ 2-3 сая төгрөгөөр нэмчихсэн байсан. Энэ жил автомашины урьдчилгаагаа олоод иртэл үнэ нь дахиад л нэмэгдчихжээ. Хажуугаар нь ББСБ-ын зээл гарахгүй гээд дахиад л автомашин авч чадахгүй хоцорлоо доо. Одоо эргээд нутаг руугаа замын унаагаар л явах боллоо" хэмээн учирлаж байв.
| СУРВАЛЖИЛГА: Автомашины үнэ 2-8 сая төгрөгөөр өсжээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |