Эмнэлгийн коридорт байрлах төмөр сандал дээр хүүхдээ хөхүүлэх эмэгтэй, эмчийн өрөөний хаалга онгойх бүрд өндөлзөн сууна. Юу хүлээж буй нь тодорхойгүй ч эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт ирсэн гэдэг нь ил харагдана. Хүлээх зуур цагаан халаадтай эмнэлгийн ажилчид нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү яарна. Хэзээний л хүн бужигнаж байдаг газарт хөл, хөдөлгөөн тасрахгүй.
Номероор нь дуудахад хэсэг зуур гар дээрээ унтуулсан бяцхан хүүг тэврэн ухас хийнэ босно. Босоод шууд ч эмчийн өрөө рүү яваад орсонгүй. Хүүхдийн тэрэг, гадуур хувцас зэргийг тэнд сууж буй хүмүүсээс харж байхын хүсэв. Тэр хооронд өнөө хүлээлгийн өрөөнөөс гарч ирсэн цагаан халаадтан чанга хоолойгоор хэд, хэдэн удаа дуудна. Байдаг хурдаараа л амжуулаад арай хийж орох гэтэл “Цайны цаг боллоо шүү, хурдал” гэх чимээ сонсогдов. Хүүхэдтэй, хүүхэдгүй, хөгшид, залуучууд тэнд байгаа бүгд л тэвчээр алдарсан харагдана. Энэ бол Улсын эмнэлгүүдийн танил дүр, төрх юм.
.jpg)
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж Эрүүл мэндийн яамнаас тодорхойлжээ. Мэдээж хэрэг өвчин эмгэгийг эрт илрүүлж, оношилгоо авна гэдэг ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулж, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх томоохон үр дүнтэй. Гэсэн хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг, бодитоор зураглавал эмнэлгийн ачаалал, эмчийн хүртээмж, чанартай эмчилгээ хийлгэх боломжгүй байна. “Эрт илрүүлэг” нь зөвхөн үзлэг, оношилгоо, шинжилгээ, зөвлөгөө зэргийг багтаасан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн эмч үзлэгийн нэгдсэн дүн үзүүлэлтийг оношилж, шаардлагатай эмчилгээг бичиж өгөх хүртэлх үйл явцыг төрөөс бүрэн хариуцаж байгаа юм. Эмчийн бичиж өгсөн эмчилгээг хийлгэхэд шаардлагатай зардлыг төлөх “Чадалтай” нь эрүүлжих боломжтой юм шиг. Угтаа бол бүгд эрүүл иргэн байх нь чухал.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн Д.Амарсанаа “Би 42 настай. Уурхайд ажилладаг. Амралтын хэд хоногтоо багтаад эрт илрүүлэх үзлэгтээ ороод явж байна. Жирийн үеэ бодвол үзлэг болохоор ч тэр юм уу хүмүүс арай гайгүй л байна. Гэхдээ эмч нар жаахан ачаалалтай байх шиг байна. Төрөөс эрүүл эсэхийг нь нягталъя гэхэд өөрийгөө ямар байгаагаа үзүүлээд авъя гэж бодоод явж байна. Сүүлийн үед бие жаахан өвдөөд, юу нь мэдэгдэхгүй байсан зүрхний асуудалтай байна гэсэн. Тэгээд мэргэжлийн эмчээр илүү нарийн үзүүлээрэй гэхээр нь цаг авах гэсэн нэг сар гаруй хугацааны дараа л цаг байна гэсэн. Зүрх судасны өвчтэй хүн бол хүлээж байгаад үхэх юм уу, яахын бүү мэд. Уул нь бол үзлэг оношилгоонд ордоггүй над шиг хүмүүст их үр дүнтэй ч гэсэн сарын дараа үзүүлээрэй гэхээр оношлуулсны хэрэг байна уу даа гэж бодсон” гэв.
ВИДЕО:1
Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хүн амын дундаж наслалт”-ын судалгаагаар 1992, 2002, 2012, 2021 онуудад эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт нэмэгдэж буй зүй тогтолд ажиглагдаж байна. Энэ нь амьдралын чанар, хоол хүнс, хотжилт, иргэдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг олон зүйлс нөлөөлсний үр дүн боловч насжилт нэмэгдэхийн хэрээр өвчлөлийн төрөл, өвчлөлд өртөх магадлал нэмэгдэж байна гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолдог.
ГРАФИК:1
.png)
ГРАФИК:2
.png)

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн А.Махбал “Үзлэгтээ маргаашаас хамрагдах санаатай өнөөдөр ирж заавар, зөвлөгөө авлаа. Би 65-тай. Хөгшрөх тусам эмнэлэгтэй ойр болдог юм байна. Үнэ төлбөргүй үзүүлээд авна гэх нь сайхан ч муу юм сонсоод сэтгэл санаагаар уначих вий дээ гээд эргэлзээд л байна. Заримдаа хувийн, улсын эмнэлгийн эмч нар мөнгөө боддог юм уу, яадаг юм бүх юмыг нь л өвчтэй болгоод хэлдэг. Үнэн байж болох ч хөгшин хүн бол их шаналдаг. Үзүүрлэчихвэл яадаг бол гээд л явж байна. Уг нь эртхэн эмчилгээ хийлгээд авчихвал хэрэгтэй л санагдаж байна. Жирийн үед шинжилгээ өгнө гэхээр мөд бүтэхгүй, хэдэн өдөр хөөцөлддөг. Мэдээлэл өгсөн хүний хэлж байгаагаар шуурхай л гэсэн. Иймэрхүү бүрэн шинжилгээнд орж үзээгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ийн дурджээ.Тэрбээр “2022 онд энэхүү хөтөлбөрт 60,8 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог, бүхэлд нь шинэчлэж гүйцэтгэлээр санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үндсэндээ эрүүл мэндийн даатгалын сан үйлчилгээг худалдаж авдаг тогтолцоо руу шилжсэн. Энэ утгаараа 60.8 тэрбум төгрөгөөр улсаас ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаж авч өгөхгүй. Зөвхөн иргэн хүнийг эрт илрүүлэгт оруулж, багц үзлэг, шинжилгээ хийсний төлөө зарцуулагдах ёстой” гэжээ.

Өвдсөн тохиолдолд эмчилгээнд зориулж 11-12 сая төгрөг шаардлагатай болдог бол эрт илрүүлэг, оношилогоонд жилд нэг удаа бүрэн хамрагдаж чадсанаар нэг хүнд 150 мянган төгрөгийг зарцуулснаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэсэн тооцооллыг гаргажээ. Цаг үеэ мэдэрсэн шийдэл ч үр дүн ямар байх тодорхойгүй шийдвэр гэлтэй. 60.8 тэрбум төгрөгийг бүхэлд нь иргэдэд зориулж байгаа эсэх баталгаагүй. Бодитоор хэдэн хувь нь биеллээ олж, хаана, юунд, хэрхэн зарцуулж буй задаргаа тооцооллын мэдээлэл огт байхгүй. Тодруулбал төсөвт тусгагдсан мөнгөн дүнг гүйцэтгэл, үр дүн яг юугаар үнэлэх эсэх нь зөвхөн “Томчууд” мэдэж, жирийн иргэн зөвхөн “Эрт илрүүлэгт” хамрагдах л үүрэгтэй. Гэтэл үзлэг, оношилогоог бий болгоход зарцуулж буй мөнгө нь иргэдийн төлсөн татвараас бүрддэг. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс даяар иргэдийг бүрэн хамруулах үзлэгийг зохион байгуулж байгаагүй бөгөөд энэ нь анх удаагийнх гэхэд хэлсдэхгүй. Зөвхөн насны хязгаар, өвчлөлийн төрөл зүйлээр хэсэгчилсэн байдлаар төсөл, хөтөлбөрүүдийн дэмжлэгээр хийгдсэн үзлэг оношилогоо байдаг байна.
.jpg)
Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэн Ш.Болортуяа “Би 26 настай. Өвчлөл байгаа эсэхийг тодруулахаар үзлэгтээ орж байна. 18-35 насныхан үзүүлэх заалтууд буюу үзлэг нь бага санагдаж байна. Төрөлжсөн байдлаар хийсэн бол илүү үр дүнтэй байх байсан байх. Ерөнхий нь багцлаад үзээд явж байгаа нь хурдан амар хэдий ч нөгөө талаараа жаахан “Хулхитаад” байгаа ч юм шиг. Миний бодлоор үзсэн гэдэг тоо чухал биш хэчнээн хүнийг аюулт өвчнөөс аварсан бэ гэдгийг голчлож байгаа эсэхэд, яг үнэндээ жаахан эргэлзсэн. Нэгэнт л цаг гаргаад ирснийх бүх юмаа л үзүүлмээр байна. Үзлэгийн талаар маш сайн сурталчилж, мэдээлж байна тэр хэрээрээ иргэд идэвхтэй хамрагдах байх. Гэхдээ тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргах нь зөв ч ямар ч шаардлагагүй зүйлд бид нарын төлсөн татварын мөнгийг зарцуулсан ч юм шиг. Эмнэлгийн үүдээр орж ирээд томоо гэгч нь баннер, гарын авлага, жижиг мэдээллийн хэвлэмэл цаас гэх мэт хэнд ч хэрэггүй зүйлс байх жишээний. Яагаад заавал ийм байх ёстой юм бэ. Иргэд хангалттай сайн ойлгож чадахгүй болохоор үнэхээр сайн, хэрэгтэй зүйл болж байна гээд байх шиг байгаа юм. Бид энэ зэргийн үйлчилгээг авдаг байх нь хэвийн зүйл гэж бодож байна” гэв.
Иргэдийг үзлэгт хамруулж өвчлөлтэй эсэхийг тогтоох нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго. Харин үзлэгийн дараа өвчтэй иргэн мэргэжлийн байгууллагад хандаж эмчлүүлэх процесс улсын эмнэлгүүдийн хүртээмж, чанарын асуудал дахин сөхөгдөх юм. Өмнө нь хийгдэж байгаагүй том ажлыг зохион байгуулж буй нь сайшаалтай хэрэг ч эрүүл мэндийн салбарын хувьд бусад улс орнуудаас ямар их “Хоцорч” явааг харуулна. Жишээлбэл иргэдийн хувьд энэ бол төрөөс авах ёстой үйлчилгээ. Учир нь насаараа татвар, шимтгэлээ төлчхөөд нэг ч удаа үнэ төлбөргүй үзлэгт орох боломжоор хангаагүй байна гэдэг харамсалтай. Бодлогын төвшинд том зургаар харж, нэг удаагийн үзлэгээр нөсөр төсөв батлах биш урт хугацааны эрүүл иргэн байх боломжоор хангаж ажилладаг болох нь илүү үр дүнтэй аж.

Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн К.Санчирмаа “Өглөө 10 цагт ирээд, эмчийн үзлэгт ороод дараалаад үзүүлээд явж байна. Хамгийн сүүлд рентгений зураг авахуулаад ерөнхий зөвлөгөөгөө авах юм байна. Очер, дарааллын хүлээлт харьцангуй гайгүй байна. Уг нь нэг өдөрт багтаад үзлэгтээ ороод хариугаа аваад болчих юм болов уу гэсэн амжсангүй. Ходоодны дуранд орох гэж “Хатагтай” эмнэлэг рүү явсан. Наашаа, цаашаа явж байгаа нь жаахан хүндрэлтэй санагдлаа. Би дөрвөн сайхан хүүхэдтэй. Хүүхдүүдээ төрүүлэхдээ үзлэгт орж, эмнэлэг бараадаж байсан. Өмнө нь бүрэн ийм оношилогоонд орж байгаагүй анх удаагийнх. Яахав төлбөр мөнгө төлөхгүйгээр хануулчихъя гэж бодоод л явж байна. Маргааш рентген зургаа авахуулаад ерөнхий дүгнэлтээ аваад, эмч нь эмчилгээ бичиж өгнө гэсэн. Чадвал тэгээд л хийлгэх байх, чадахгүй үнэтэй байвал яаж хийлгэх билээ дээ. Эмнэлгийн дараалал байхгүй болохоор үйлчилгээ авахад ямар байлаа. Нэгдсэн хариу нь гайгүй гараад, эм бичиж өгвөл мөнгөндөө тааруулж худалдан авалт хийж хэрэглэдэг л байх даа гэж бодож байна. Насны ангиллаар зургаан багц гаргасан энэ нь онцлогт нь тухайн насныхан өвчлөх магадлалтай болохоор ямар шинжилгээ өгөхийг шийдсэн байх. Гэхдээ оновчтой эсэх дээр жаахан эргэлзээ төрсөн. Нэгдсэн байдлаар үзэх нь аргагүй л байх, нэмэлтээр суурь өвлөл байгаа гэдгийг шинжилгээгээр тогтоосон бол түүн дээр илүү төвлөрч зөвлөгөө өгвөл дээр санагдаад байна ” гэсэн юм.

Эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэд хамгийн эхний үйлчилгээ авах цэг бол биеийн ерөнхий үзлэгийн өрөө. Насны ангиллаас хамааран ялгаатай шинжилгээ өгөх хэдий ч бүгд л нэг цэгээс эхэлнэ. Бид Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийг зорин очиход 122А гэсэн өрөөний гадна, нэлээн олон хүн бөөгнөрч хүлээсэн янзтай зогсож байв. Сүүлд зогсож буй хүнээс яагаад дараалал үүссэн юм болоо гэхэд “Үзлэгтээ орох гээд зогсож байна” гэсэн юм. Сайн ажиглаад харвал суух сандалгүй, жижигхэн буланд шахагдана зогссон байв. Тэр дунд нэг л хүн сууж харагдана. Ганцаараа алхаж явах боломжгүй, шатаар өгсөж уруудаж чаддаггүй гэх түүнийг М.Бадам гэдэг. Тэр 65 настай, үзлэгт хамрагдах цаг өгөөгүй байхад түрүүлж ирсэн учир хүлээн сууж байна гэдэг учраа тайлбарласан юм.
ВИДЕО:2
.png)
Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн арга зүйч Д.Түвшинболор “Энэ жилийн үзлэгийн онцлог нь өргөн цар хүрээнд зохион байгуулж байна. Цаашид хоёр жил тутамд уламжлан болон хийгдэх юм билээ. 31 дээш насныхан их ирж байна. 18-30 насны залуучууд үзлэгт хамрагдах нь бага байна. Мөн үзлэг хийгдэж буй эмнэлгүүдийн ачааллыг нэмэхгүй тусдаа төлөвлөлтүүдийг дотооддоо хийж ажиллаж байна. Иргэд шууд үзлэгтээ орно гэж ирэхээсээ өмнө өрхийн эмнэлгээс ямар зүйлийг бэлтгэсэн байх ёстой юм. Юу бэлтгэх ёстой юм гэдэг анхан шатны мэдээллээ авч ирэх нь чухал. Одоогийн нөхцөл байдлаар бэлтгэлээ хийгээд ирсэн иргэдийг үзлэгт хамруулж байна. 08:30-17:00 цагийн хооронд үзлэг хийгдэж байна. Энэ оныг дуустал зохион байгуулагдана. Тиймээс төлөвлөсөн цагт ирж, үзлэг шинжилгээндээ орж, эрт эмчлүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна” гэлээ.

“Эрт илрүүлэг”-ийг дэмжих нэгэн байхад үгүйсгэх иргэд ч байгаа нь ярилцах явцад анзаарагдсан юм. Аливаа асуудлын суурь мөн чанарыг олж харалгүйгээр шийдвэр тогтоол гаргаж, төсөв батлахаас илүүтэй иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг болох чухал билээ. 65 настай ч бүрэн оношилогоо, үзлэгт хамрагдаж үзээгүй хэчнээн олон иргэн байгаа бол. Эмч нар цаг наргүй ажиллаад ч ачааллаа дийлэхгүй, шантармаар байсан ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж тэвчсээр байна. Иргэд эмнэлэгт үйлчлүүлэх гэж хүлээхийг төвөгшөөж өөрийгөө эрүүл гэж итгэж, өвдсөн ч эмийн сангаас дур мэдэн эм авч, аргалж байна. Ийм байдлаар үргэлжилсээр л байвал эрүүл монгол хүн үлдэхгүй. Нэг өдөрт эрүүл мэндийн салбарын асуудлыг төгс шийдэх боломжгүй. Харин урт хугацааны тогтвортой, бодитой, үр дүн хүрэхүйц шийдвэр ус, агаар мэт хэрэгтэй байна.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЭРГЭН ТОЙРОНД |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |