
.png)

Солонгос улсад 19 жил амьдарч буй М.Мөнхчимэгтэй холбогдсон юм.Тэрбээр “Монголд нөхөртэйгөө танилцаж, хамтдаа амьдрахаар шийдээд , 2003 онд Солонгос улсад ирсэн. Манай нөхөр Солонгос хүн. Одоо би цагаачлалаар Солонгос улсад амьдардаг. Анх ирчхээд гэрээ их санаж байсан. Намайг ирэх үед Монголчууд Солонгос руу явах хандлага дэлгэрч байсан үе юм билээ. Би хэдийн амьдрахаар шийдээд ирсэн тул буцах сонголт байсангүй. Соёл, орчин, харилцаа хандлагын хувьд эрс ялгаатай орчинд дасан зохицно гэдэг хүнээс олон зүйлийг шаарддаг юм билээ. Яагаад Солонгос улсад амьдрахаар шийдсэн бэ гэвэл, орчны хувьд Монгол улстай харьцуулшгүй, ялгаатай зүйл их байсан. Хамгийн ойрын жишээ гэвэл ажлын үнэлэмж сайн, эрүүл мэндийн салбар нь хүн төвтэй гэх зэрэг олон шалтгаанууд байдаг.
Би ирсэн цагаасаа хойш хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зэрэг Монголд гологдохоор ажлууд хийдэг байсан. Хэрэв эх орондоо мэргэжлээрээ ажиллавал цэвэрлэгчээс дор цалин авна гэж бодохоор хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг байсан үе олон бий.
19 жил Солонгост амьдрах хугацаанд олон Монгол хүнтэй уулзаж байсан. Монголчууд энд ирэхдээ бүх зүйл нь сайхан мэтээр төсөөлж ирдэг. Гэтэл бодит байдал дээр эерэг, сөрөг хоёр тал бий. Эд сурах насан дээрээ энд ирээд доод төвшний ажил хийхийг хэн хүсэх билээ дээ. Гэтэл яалтачгүй нөхцөл байдал нь залуу гэлтгүй Монголчуудыг Солонгос улсыг зорихоос өөр сонголтгүй болгож байна. Анх ирж монголчуудад адилхан л монгол хүн юм чинь дээ гээд туслахаар урам хугалах, худлаа ярих, хуурах үйлдлүүд байнга гаргадаг нь ажиглагддаг. Хамгийн харамсалтай зүйл нь ирээд жаахан мөнгө олчихлоороо, ирсэн зорилгоо умартаж, архи уух, асуудалд орох тохиолдол их бий. Энэ бол хувь хүний суурь зан чанартай холбоотой байх. Гэхдээ үнэхээр өөрийн зорилгоо биелүүлэх гэж Солонгост сурахын хажуугаар бүх зүйлээ амжуулаад сайн явж буй Монгол залуус цөөнгүй.
Монгол хүн эх орондоо сайхан амьдрах боломжгүй учраас гаднын улсад өөрийн хүслээр боолын ажил хийхийг хүсдэг болж байна.
Монгол хүн эх орондоо сайхан амьдрах боломжгүй учраас гаднын улсад өөрийн хүслээр боолын ажил хийхийг хүсдэг болж байна. Энэ бол үнэхээр харамсалтай санагддаг. Би ирсэн цагаасаа хойш хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зэрэг Монголд гологдохоор ажлууд хийдэг байсан. Хэрэв эх орондоо мэргэжлээрээ ажиллавал цэвэрлэгчээс дор цалин авна гэж бодохоор хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг байсан үе олон бий. Сүүлийн үед нийтлэг анзаарагдаж буй зүйл нь эх орноосоо өөр газарт л очиж сайхан амьдаръя гэх залуус олон болсон. Миний хувьд гадаадад амьдарна гэдэг байж болох хамгийн сүүлийн сонголт нь байгаасай гэж хүсдэг” гэв.

Зүгээр л энгийн жишээ гэвэл Солонгос, Англи хэлний сургалтын төвүүдээр дүүрэн залуучууд. Бүгдээрээ, болж л өгвөл гадагшаа явах хүсэлтэйгээр тэнд сууж байна шүү дээ. Эх орондоо ажилж, эрүүл, аюулгүй, сайхан амьдрах баталгаа байхгүй болохоор бүгд гадагшаа ажиллаж, амьдрахыг хүсэх болсон юм шиг санагддаг.

Яагаад заавал Солонгос улс вэ гэвэл амьдрахад хамгийн тухтай аюулгүй, бусад улстай харьцуулахад гадаад оюутнуудад ээлтэй. Чанартай боловсролын систем, оюутнуудын хичээлийн цагт нь тохирсон ажил олдоц, ихтэй хэрэглээний зардал, сургалтын төлбөрөө өөрөө олж болохын зэрэгцээ уур амьсгалын хувьд ч манай улстай төстэй.
Сургуулиа төгсөөд Монголдоо ажиллаж амьдрахыг мөрөөддөг.

Эдгээр залуус өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, аюулгүй орчинд, чанартай боловсрол эзэмшихийн тулд Солонгос улсыг зорьсон талаар ярьсан юм. Монгол хүн болж төрснийх заавал гадаадад чанартай боловсрол эзэмшиж, аюулгүй амьдрах ёстой гэж үү. Төрийн эрх баригчид чанартай боловсролыг хүртээмжтэй болгох асуудлыг дорвитой шийдэлгүй, хойш суух зуур залуусын тэвчээрийн хязгаар тасарсаар. Эх орондоо сайхан амьдрах боломжийг бий болгож, тордохгүй бол мундаг залуус чинь харийн улсыг зорих хүсэлдээ автаж, зугтахыг мөрөөдөж байна. “Монголд л биш бол хаана ч амьдарсан яахав” гэх сэтгэлгээг төлөвшүүлэх бус Монголдоо сайхан амьдарч, ихийг бүтээгч иргэн болно гэж хэлэх хүүхдүүд олон болоосой. Монголын ирээдүй болсон залуус харийн газарт барлаг болж амьдрах ёсгүй.
| Монголд амьдрах арга алга, Солонгост л амьдрал өрнөж байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |