Үнэ нь “Тэнгэрт тулсан” махнаас татгалзаж, арай хямд үнэтэй мах идэх боломж нийслэлчүүдэд хавар тохиодог. Гэхдээ хоёр дахь сонголт болж ирсэн нөөцийн мах нь амтгүй, шимгүй гэх мэт хэл ам дагуулсаар ирснийг хэлэх хэрэгтэй. Энэ жилийн нөөцийн махны худалдаа гуравдугаар сарын 25-наас эхэлж, үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг, ямааны ястай мах килограмм нь 7100 төгрөгөөр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр борлуулагдаж байна. Тэгвэл бид нөөцийн махны үнэ, хүрэлцээ, амт чанар болон иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг албан ёсны цэгүүдээр явж сурвалжиллаа.
Бид эхлээд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах нөөцийн мах худалдан борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүрт нөөцийн мах хоёр хоногийн өмнө ирсэн ч биднийг очиход том цэнхэр хөлдөөгч дотор "Нөөцийн мах" гэсэн бичигтэй нэг уут хонины мах үлдсэн байлаа. Дэлгүүрт хэсэг саатахад орж ирсэн иргэд нөөцийн мах байгаа эсэхийг хөлдөөгч рүү тонгойн үзэхээс гадна худалдагчаас мах дахиж ирэх эсэхийг лавлаж байлаа. Худалдагч хариуд нь “Нэг дэх өдөр ирнэ. Ирэх үед нь авбал сонголт сайтай байна даа” гэж хариулангаа касс дээр нь ирсэн өөр үйлчлүүлэгчийн барааг бичиж эхэллээ. Мөн иргэд “Утасныхаа дугаарыг орхивол ирснийг нь мэдэгдэж болох уу”, “Үхрийн мах нь ёстой олдохгүй юм. Надад нэгийг хадгалаад өгөөч” гэх мэтээр худалдагчийг царайчилж байлаа.

Тэндээсээ бид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бидний хэлж заншсанаар Дарь-Эхийн шинэ эцсийн буудалд байрлах хүнсний дэлгүүрт орлоо. Энд нөөцийн мах хөлдөөгчний нэг сагс дүүрэн байв. Гэхдээ ямааны мах түлхүү байх бол хонины мах гурван уут үлджээ. “Нөөцийн мах авч байгаа иргэд ихэвчлэн үхрийн мах авдаг. Үхрийн мах байхгүй бол хонины мах авдаг” гэж худалдагч бүсгүй ууттай нөөцийн махаа өрж янзлангаа хэллээ. Нөөцийн мах үзэж байсан настайвтар эхнэр, нөхөр хоёр ууттай махнуудаа нааш цааш нь болгож, эргүүлж тойруулж үзэцгээнэ. Энэ нь авах гэж байгаа махныхаа өөх, ястай эсэхийг шинжиж байгаа хэрэг бололтой. Хосууд хоорондоо “Энэ хоёр ууттай махны аль нэгийг л авъя. Дээрийн авсан махыг бодвол өнгө нь зүгээр, бор мах ихтэй юм байна. Харин дотор яс нь хэр байгаа бол” хэмээн ярилцана. Эхнэр нь “Нөөцийн мах гарснаас хойш одоо гурав дахь уутаа авах гэж байна. Эхний удаа нөөцийн мах авахдаа сайн үзээгүй, яараад авчихсан чинь өөх, яс ихтэй мах авч мөнгөөрөө “шатсан”. Харин дараагийн авсан нь амт нь дажгүй байсан болохоор дахиад авч байна” гэлээ. Хосууд олон дэлгүүрээр явсан ч иргэд худалдагчдын ам сайтай байгаа үхрийн махыг авч чадаагүй байгаагаа хэлсэн юм.

Дараагийн дэлгүүрт ороход махны худалдагч нь хөргөгчнийхөө хажууд сууж “Хонь, ямааны мах байгаа. Үхрийн мах дууссан. Хэд хоногоос л ирэх байх. Хонины мах килограмм нь 8300 төгрөг. Гурван килограммаар савласан нь 24900 төгрөг, ямааны мах 7100 төгрөг гурван килограмм нь 21300 төгрөг болно” гэсээр нөөцийн мах авахаар ирсэн хүн бүрд амны уншлага мэт түүртэлгүй хэлж байлаа. Нөөцийн мах авахаар ирсэн иргэд үхрийн мах л асууж сураглана. Нөөцийн махны нийлүүлэлт хэр байгаа талаар худалдагчаас асуухад “Мах дуусах үед дараагийн нөөцийн мах захиалдаг. Нэг удаа авахдаа 50 килограммыг л авдаг. Тэндээс арван уут нь үхрийн мах ирдэг. Ирээд 1-3 цагийн дотор үхрийн, тэгээд өөх, яс багатай хонь, ямааны мах дуусдаг” гэсэн юм.

Гадна ханан дээрээ бусад дэлгүүрийн адилаар нөөцийн мах зарж байгааг илтгэж, томоо гэгч хулдаасан хэвлэл дээр бичсэн хаяг хадсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний дэлгүүрт нөөцийн мах авахаар зогсож буй залуу худалдагчтай хамт хөргөгчин дотор бараг орчихов уу гэмээр юм эрнэ. Энэ нь яс, өөх багатай нөөцийн мах хайж байгаа хэрэг ажээ. “Нөөцийн мах үнэ хямд байгаа ч авсан махны тал хувийг нь яс, өөх эзэлчихээр энгийн үнээр килограмм мах авсантай адилхан болчихоод байгаа. Ингэж авснаас худалдааны махаа авсан нь бараг дээр ч байж мэднэ. Гэхдээ мах ирсэн даруйд үзвэл цул мах олдож юуны магад юм. Түүнээс сонголт бол маш тааруу махнууд ирж байна даа” гэж нөөцийн мах "эрсэн" залуу хэллээ.

Нөөцийн махны уут нь ихэвчлэн онгорхой эсвэл тойруулан скочоор ороосон байлаа. Энэ талаар худалдагчаас тодруулбал “Хүмүүс хөлдүү ууттай махыг татаж, чангаасаар байгаад уут нь дийлэхгүй урагдчихдаг. Тэгээд онгорхой ууттай махыг хүн авахгүй учраас дор дор нь скочоор наадаг” гэсэн юм.

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ИРГЭД НӨӨЦИЙН МАХНААС МАХ "ХАЙЖ", ЭНЭ ХАВРЫНХ ӨӨХ, ЯС ИХТЭЙД БУХИМДАЖ БАЙВ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |