Жимс, хүнсний ногооны үнэ болоод иргэдийн худалдан авах чадвар сайн хэр байгаа талаар сурвалжлахаар “Барс” хүнсний захыг зорилоо.

Зам даган эгнэн зогссон ачааны машин, өчигдөр орсон цас олон хүний хөдөлгөөнд хайлж шавар шавхай болсон энэ нарийн зам дагуу хоёр давхар саарал байшинд “Барс” зах байрладаг. Хажуугаар өнгөрөх хүмүүс жимсний хайрцаг давхарлан зөөцгөөнө. Алхам тутамд жимс жимсгэнэ, нарийн ногоо худалдаа гэсэн өнгөлөг хаяг нүдэнд тусна. Барс зах дотор санасныг бодвол хүний хөдөлгөөн бага байлаа. Хаа нэг тааралдах хүмүүс гартаа багахан өргөн хэрэглээний хүнс барьжээ. Тус захын эхний хаалгаар орж дараагийн хаалга хүртэл лангуун дундуур алхлаа. Жимс хүнсний ногоог төрөл төрлөөр нь ангилан цэвэрхэн гэгч нь өржээ. Лангуунуудын дунд хүнсний болон нарийн ногоо зарж буй цагаан малгай цагаан хантаазтай эгч “Энд наймаа эрхлээд удаж байна. Гэхдээ ийм муу борлуулалттай жил үзсэнгүй. Хүмүүс хүнсний өргөн хэрэглээний лууван, төмс сонгиноос хэтрэхгүй байгаа” гэж худалдан авагчид ууттай төмсийг нь өгч байх хоорондоо хэллээ. Энд ногоон өргөс хэмх 6000-8000 төгрөг, салатны навч 12000-15000 төгрөгийн үнэтэй худалдаалагдана.


АЛИМ НЭГ КИЛОГРАММ НЬ 6000—8000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Дараагийн эгнээ өмнөх эгнээг бодвол урд урдаасаа харсан лангуунуудын дунд хүмүүс явах зай бага байлаа. Үйлчлүүлэгч байхгүй учир наймаачид утсаа оролдох. Наймаачин эгч "Карт уншихгүй шүү" гэж хэлсээр хүнгүй үеийг ашиглан бараагаа уутална. Тэрбээр “Манай бараа Оросоос орж ирж байгаа хэвээрээ учраас барааны үнэ буугаагүй усан үзэм 15000, алим 6000-8000, жүрж 12000 төгрөгийн үнэтэй байна” гэлээ.

.jpg)
Энэ эгнээнд наймаачид бөөндөө нийлэн хөзөр тоглон сууна. Хүнгүй лангуун дунд өнгө өнгөөр ялгарах олон төрлийн жимс харагдаж байлаа. Хоёр лангууны нэг нь хаалттай бөгөөд хаагдаад удсаныг нь нотлох мэт хажуу лангууны эгч өөрийн барааг дэлгэж тавиад хажууханд нь утсаа оролдон сууна. Худалдан авагч, наймаа эрхлэгч хоёрын дунд өрнөх яриа товч бөгөөд тодорхой. Иргэд үнэ асууна худалдагч асуусан жимснийх нь үнийг хэлнэ, үнэтэй байна өөр газраас үзье гэсэн иргэн олон байлаа.
.jpg)

ОРОС УЛСААС ОРУУЛЖ ИРСЭН ЖИМСНИЙ ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ӨНДӨР УЧРААС ҮНЭ НЭМЭГДСЭН
Барс захын түшиглээд ойр хавьд нь жимсний олон дэлгүүр, бөөний төвтэй. Бидний орсон дэлгүүрийн бараа бууж байгаатай таарсан учир олон давхар хайрцаг өргөсөн залуучууд хурдтай гэгч нь сүлжилдэн алхана. Наймаачид захиалсан бараагаа тоолоод завгүй. Энэ зах дотор 25 жил наймаа эрхэлсэн Ц.Батжаргал “Хятад Улсын хил хаагдахад Орос Улсын хил нээлттэй байсан учраас бараа их тасалдаагүй. Гэхдээ Оросоос ирж байгаа бараа тээврийн зардал өндөр байдаг тул барааны үнэ өссөн. Орос Улсаас оруулж ирсэн өргөст хэмхийг килограммыг нь 12000 төгрөгөөр зарж байсан бол Хятадаас авчирсан нь 6000 төгрөгийн үнэтэй байна. Дэлгүүрүүд, жимс зардаг хувь хүмүүс л их авч байна. Манай бөөний төвд алим 5000-6000, мандарин 9000 төгрөгийн үнэтэй зарагддаг” гэлээ. Бид хоёрыг хэсэг ярилцах зуур орж ирсэн хүмүүс зөвхөн үнэ асуугаад гарч байлаа.

ДӨРВӨН ХҮҮХДЭДЭЭ ТУС БҮР НЭГ АЛИМ
Бяцхан охин хичээлийн цүнх, дүрэмт хувцастайгаа ээжийгээ даган явна. Түүний ээж “Гэр ойрхон учраас зах орж хүнсээ цуглуулдаг, дэлгүүрүүдийг бодвол үнэ нь хямд байдаг. Жилийн өмнө нь ч 20000 төгрөгт овоо олон жимс төрөл бүрээс нь холиод авч хүрдэг байсан. Одоо харин нэг килограмм мандарин, хэдхэн ширхэг алим авч байна. Нарийн ногоо авахад 20000 төгрөг бол хүрэхээ больсон” гэдгийг хэллээ.

Захаас гараад автобусны буудлын ард байрлах жимсний мухлаг руу орлоо. Энд жижигхэн зайнд бүх төрлийн жимс, жимсний шүүс, самар байрлуулжээ. Мөн адил хүн багатай цагийг ашиглан самар савлан зогсоно. “Худалдан авагч цөөтэй байна. Дэлгүүрүүд эндээс бөөний үнээр нь аваад илүү үнэтэй зарж байгаа. Би ногоон алимыг килограммыг нь 8000 төгрөгөөр зардаг дэлгүүрүүд 14000 төгрөгөөр зарж, үнэ хөөрөгдөж байна. Саяхан манай лангуу 4500 төгрөгөөр зарж байсан алимаа Орос Улсаас бараа ирэхгүй болохоор дотоодоосоо үнэтэй авч байгаа учраас 6000 болгож үнээ нэмсэн” гэв. Худалдагч эгч яриагаа дуусгаад удаагүй байтал дэлгүүрт гартаа өндөг барьсан эмээ орж ирлээ. “Алим хэд вэ, хүүхээ” гэсээр өрж тавьсан алим руу гар сунгав. Худалдагч эгч 6000-8000 төгрөгийн хооронд үнэтэй байгааг хэлэхэд хэсэг харж зогссон эмээ дөрвөн ач зээдээ авах гэж байгаа тухайгаа дурдаад нэг, нэг алим аваад, дэлгүүрээс гарч, автобусанд амжин суулаа.



О.Эрдэнэтунгалаг
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Жимс, жимсгэнэ, нарийн ногооны үнэ өссөөр байна |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |