Өнөө нийгмийн баян, ядуу гэх ойлголтыг эдийн засгийнх нь утгаар буюу хэтэвчнийх нь нимгэн, зузаанаар шууд авч үзвэл манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу, таван хүн тутмын нэг нь баян гэх статистик бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 905 мянган иргэн ядуу амьдарч байна. Тэдний 378 мянган нь нийслэл хотыг, тэр тусмаа гэр хорооллын захыг бараадан, бор хоногийг өнгөрүүлж байна.
Тэгвэл ядуу иргэн гэж хэн бэ. Ядуурлын шугамнаас доош амьдарч байгаа иргэдийг ийн нэрлэдэг. Манай улсын нэг иргэний сардаа авах ёстой 2100 калорийн илчлэг бүхий хоол хүнс, наад захын хэрэгцээний бараа, үйлчилгээ худалдан авахад шаардлагатай зардлын хэмжээг ядуурлын шугам гэх бөгөөд энэ шугамыг 166 580 төгрөгөөр тогтоосон байдаг. Сарын дундаж хэрэглээ нь энэ дүнгээс бага бол ядуу ангилалд багтана гэсэн үг. Ядуу өрхийн сарын хэрэглээ чинээлэг өрхийн сарын хэрэглээнээс 5.2 дахин бага байгаа нь өнөөгийн Монголын баян, ядуугийн ялгаа хэр алсарч байгааг илтгэнэ.
Ядуу ангилал нь дотроо боломжийн, нэн ядуу гэж хуваагдана. Ядуу гурван иргэн тутмын нэг нь нэн ядуу буюу нийгмээс орхигдож, хаягдсан хэсэг.
Бид ядуу дундаа нэн ядуу гэх зүүж, төр засагтаа хаягдан, чинээлэг, бас дунджийн нийгмээс үл харагдах заагаар тусгаарлагдан, хэнд ч гомдохгүй, хэнд ч гай болохгүйгээр чимээгүйхэн амьдарч байгаа иргэдээс дөрвөн иргэнийг түүвэрлэн сонгож, орлого зарлага, амьдралын нөхцлийг нь харуулж байна. Гэхдээ орон гэргүй, бүрэн архины хамааралтай иргэд багтаагүйг хэлэх нь зүйтэй.
Тухайлбал, “Хүчиншонхор” захаас яс, дотор гэдэс цуглуулж, түүнийгээ зарж амьдардаг Чингэлтэй дүүргийн иргэн Э, “Улаанчулуут” хогийн цэгээс хог түүж, түүнийгээ зарж амь зуудаг гэр бүл Э, Б, амьдралын боломжгүйгээс хүүхдүүдээ цэцэрлэгт явуулж чадахгүй, өөрөө асарч байгаа дөрвөн хүүхдийн ээж Ч, өрх толгойлсон ээж Х нар хоосон хонохгүй юм сан гэх ганцхан зорилготой.
| ХАР&ЦАГААН: Хоосон хонохгүй юм сан гэх ганц зорилготой дөрвөн өрх |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |