Лангуу түрээслэх хэдэн төгрөгөө хоногийнхоо хоолд хадгалж, хурууны өндгийг хатган байж оёсон монгол цамц, дээлээ гудамжны төмөр сараалжинд өлгөчихөөд дүн хүйтэн өдөр гараа атгаж, үлээн зогсоо эмэгтэйтэй таарлаа. “Эгч нь цагаан сардаа бэлдэх гээд л хүйтэн өдрийн турш энд зогсож байна даа. Юу юугүй л шинийн нэгэн болох гээд байхад тавгийн идээгээ ч авч чадаагүй л явна. Гэхдээ оёсон хэдэн дээлээ өнөөдөр авч гарч ирснийх түмнийхээ хүчинд тавгийн идээний мөнгөө болгочихоод л байж байна” гээд инээмсэглэн зогсох аж.
М.Сувд “Би монгол цамцаа аль чадахаараа хичээж, оёж хийсэн. Эрэгтэй загварыг нь 50 мянга, эмэгтэйг нь 45 мянган төгрөгөөр зарж байна. Гэтэл “Хүннү” брэнд гэж яг ижилхэн материал, загвартай цамц хийгээд түүнийг “брэнд” гээд 250 мянган төгрөгөөр зарж байгаа сурагтай. “Брэнд”-ээр түрий барьсан улс л цагаан сараар иргэдээ шулдаг байх” хэмээн учирлаж байлаа.

Хотын төвд үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” худалдааны төвөөр оров. Сар шинийн баяр ч ойртож, хувцасны тасгийнх нь лангуу бүрт л монгол цамц, гоёлын дээл харагдана. “Баяраар аав, ээжийндээ очиж золгоно доо” хэмээн утсаар ярьж явсан хосууд хос дээл сонирхож, худалдагчаас үнийг нь асуух аж. “Чандмань” төвийн үндэсний хувцасны тасагт хос дээл 250-350 мянган төгрөгний үнэтэй байна. Давхар дээл 150-250 мянган төгрөгний үнэтэй байх аж. Үйлчлүүлэгчид нь дээлний үнийг багасгахыг ахин дахин хүсэх ч, таван мянган төгрөгөөр л үнийг нь буулгаж, “Авбал ав. Авахгүй бол өөр дуртай газраасаа авахгүй юу” гэх нь тэр.


Баянзүрх дүүрэгт худалдаа эрхэлдэг “Соёлын урлал” дэлгүүрээр орлоо. Бэлэн зарж байгаа цөөн гоёлын давхар дээлээ хажуудаа дэлгэсэн оёдолчин “Захиалга авахгүй байгаа. Энэ сард их захиалга аваад одоо хугацаанаасаа өмнө дуусгах гээд амсхийх завгүй л сууж байна” гэв. Ойролцоох оёдолчны газар руу орвол мөн л захиалга нь овоорсон аж. Харин бэлэн цөөн хэдэн дээлнийх нь үнийг асуувал таван мянга, 10 мянгаар үнийг буулгаж, цагаан сар болж, дээлний эрэлт буурахаас өмнө зарахыг хичээж байгаа харагдана.


Энэ өвөл куртикэн загвартай дээл эрэлттэй байна. “Нарантуул” худалдааны захад куртикэн загвартай дээл, хантааз өмссөн худалдагч нар олон байлаа. Тус захаар үйлчлүүлж байгаа иргэдийн ярианаас анзаарахад энэ сар шинийн баяраар монгол цамц, хантаазаар гангарах хүн олон.

Жилийн жилд иргэдийн сонирхох, өмсөх дуртай хурган дээл “Нарантуул” захад ховорхон харагдах. Лангуун дээр бэлэн байгаа нь эрэгтэй, эмэгтэй загвар, хэмжээнээс хамаарч, 600 мянган төгрөгөөс нэг сая хүрэх аж. Хурган дотортой дээл сонирхож худалдагч дээр нь ирэх хүн олон байгаа харагдах ч үнийг нь асуухаас хэтрэхгүй байлаа.

“Бөмбөгөр” худалдааны төв болон түүний ойролцоох жижиг худалдаа төв, дэлгүүрүүдээр үйлчлүүлж яваа хүн олон байв. Шинэ загварын хурган дотортой дээл 400 мянга болон түүнээс үнэтэй. Харин цөөн хэдэн лангуу ажиллуулж байгаа худалдаа эрхлэгч дээлний эрэлт буурч, сар шинийн баяр болохоос өмнө дээл худалдан авбал эмэгтэй бүс үнэгүй дагалдуулж, эрэгтэй бүс хямдруулах “уралдаан” зарласан байна.

| СУРВАЛЖИЛГА: Дээлний эрэлт ихсэж, оёдолчдын захиалга дүүрчээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |