“Гялгар уут гэдэг юм чинь ховрын бараа болсон шүү дээ” гээд мар мар инээх худалдагч эрийг сонсож зогссон үйлчлүүлэгч нь багтахыг нь халаасалж, үлдсэнийг нь тэврээд гарч байна. Тэвэрсэн хайрцагтай печениэ унагачихаад авахаар доош тонгойхдоо жүржээ унагасаар гарч явлаа.
Супермаркет, өргөн хэрэглээний барааны “Үнийг нь асуухаараа л уулга алддаг” гээд хоёр эмэгтэй хоорондоо ярьж яваа харагдана. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг хэд хэдэн ч дэлгүүрээр орсон үнийг нь гайхсан улс тасрахгүй. Иргэдийн ярьж байгаагаар хэзээнээс л үнийг нь гайхширч, муулж байдаг ч, энэ удаад “янших”-аас өөр аргагүй байгаа гэнэ. Өдөр тутмын, өргөн хэрэглээний мах, ногоо, гурил, будаа зэргээс авахуулаад үнэ нь 100-1100 төгрөгөөр нэмэгдсэн аж.

Замын-Үүд, Эрээний боомт хаалттай байгаа нь хүнсний дэлгүүрүүдэд зарим бараа тасарчээ. Мөн үнийн хөөрөгдлийг дагаж, өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдсэн байна. Нийслэлийн Статистикийн газраас гаргасан үнийн судалгаанд 2022 он гарснаас хойш мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, нарийн ногооны үнэ огцом өсжээ. Тодруулбал,
.jpg)
“Сансар”, “И-март”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүрт халдвар хамгааллын дэглэм баримтлах нь бага байна. Тооцоо хийхээр ар араасаа оочерлож, нэгнээ түлхэж байгаа харагдах аж. Шаардлага тавьсан нэгэн рүүгээ бухимдан хараалын үг урсгаж байхыг ч харлаа.
Томоохон супермаркетууд “жижиг” хүнсний дэлгүүрүүдээс ялгаатай нь тасалдаж байгаа бараа цөөн гэнэ. Дэлгүүрүүдэд хамгийн их тасарч байгаа нь нэг удаагийн гялгар уут. Гялгар уут нь тасарсан учир худалдагчид нь үйлчлүүлэгчдээ бараагаа тэврээд явахыг зөвлөж байх.
Дэлгүүрийн лангуу тойрч тойрч, хүссэн бараагаа “тэнгэрт хадсан” үнээр авсан иргэд багтахыг нь халаасалж, үлдсэнийг нь тэврээд гарч байлаа.

Хэдэн өдрийн өмнө нь “Урд хөршийн хил хаалттай байгаатай холбоотойгоор модны шуудай тасарсан” тухай цахим сүлжээгээр шуугиж байлаа. Тэгвэл бодит байдал дээр дэлгүүр, худалдааны төвүүдэд тасарсан бараа нь гялгар уут, шуудайгаар тогтохгүй байна. Жишээлбэл,
Хүүхдийн витамин
Томоохон худалдааны төв, дэлгүүрүүдэд хүүхдийн витамины нөөц асуудалтай, зарим нь тасарсан байна. Хүүхдийн дархлаа дэмжих витамин тасарч, нярай хүүхдийг угждаг сүү, сүү орлуулагчийн нөөц бага байгаагаас үнэ нь 15 мянган төгрөгөөр нэмэгдэж, 79,990 төгрөг болсон талаар эцэг, эхчүүд учирлаж байв.
Бичгийн хэрэгсэл
Хотын төв орчимд худалдаа эрхэлдэг бичиг хэрэгслийн хэд хэдэн дэлгүүрт өнгөрсөн сараас эхэлж, бичгийн хэрэгсэл тасарчээ. Үүнд иргэдийн өргөнөөр хэрэглэдэг А4 бичгийн цаас, дэвтэр, үзэг, сав, баглаа боодол багтаж байгаа юм. Бичгийн хэрэгсэл тасарч, лангуунууд нь “хоосроод” удаж байгаа дэлгүүрийн худалдагчаас оюутан, сурагчид үзэг, дэвтэр асуухад “Цахим үндэстэнд бичгийн хэрэгсэл хэрэггүй шүү дээ” гээд инээх аж.
Тэжээвэр амьтны хоол
Жижиг амьтны дэлгүүрээс эхлүүлээд тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг том худалдааны төвд ч тэжээвэр амьтны хоол тасарчээ. Тодруулбал, урд хөршөөс импортолдог олонх тэжээвэр амьтны хоол, тэжээл тасарсан. “Нохой, мууранд өгдөг хуурай хоол тасарч, бага савлагаатайг нь хадгалсан хувь хүн, дэлгүүр үнийг нь нугалж зарж байгаа” талаар иргэд хэлж байлаа.
Дүрслэх урлагийн хэрэгсэл
Хүний нүднээс хол, тэр бүр анзаарагдаад байдаггүй ч, Монгол Улсад хамгийн их тасарч, “ховрын” бараа болсон зүйл нь дүрслэх урлагийн хэрэгсэл аж. Баянзүрх дүүрэгт байрлах “Бийр” дүрслэх урлагийн дэлгүүрийн лангуунууд нь хэдийнэ хоосорч, хэдхэн бийр, бэх л торойж харагдах. “Бийр” дэлгүүрт 2021 оноос хойш тосон будаг, акрилка, будаг шингэлэгчийн “сураг тасарсан” гэнэ.
| Лангуун дээрээс “алдагдсан" барааны жагсаалт... |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |