Тариаланчид хавраас намар хүртэл хөдөлмөрлөж, тариалж, усалж, арчилсан будаагаа тонн тонноор нь хашаандаа хураачихсан сууна. Учир нь ОХУ-аас оруулж ирсэн будаанд “цадсан” томоохон гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын тариа, будааг “Хайрагдсан” гэсэн ганцхан үгээр шалтаглан авахгүй байгаа аж. Үүнээс үүдэн шинэ ургацын тариа будаа тариаланчдын агуулах болон хашаанд хучлагад дарагджээ. Харийн орноос бүхнээ авдаг манайх улс өөрийн газрын хөрсөнд ургасан тариа будаагаа “голж”, тариаланчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн нь даанч харамсмаар. Тэгээд бүр ийм хүнд нөхцөлд орсон энэ салбарт хэн ч анхаарал тавихгүй байна гэдэг бүр ч уйтай. Ингээд бид зарим аймаг, сумдын тариаланчидтай холбогдож нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Манай улсын газар тариалангийн гол бүсийн нэг бол Төв аймаг, ялангуяа Угтаал цайдам сум. Гэтэл эндэхийн тариаланчид өдгөө хураасан тариагаа хашаандаа хурааж, хаашаа ч зарах аргагүй болжээ. Энэ талаар Угтаал цайдам сумын тариаланч Б.Мэндбаяр “ Хавар Хөдөө аж ахуйн сангаас үр аваад тариалалтаа хийсэн. Намар ургацаа ч сайн авсан. Гэтэл тушааж чадахгүй, өчнөөн олон тонн будаагаа хураачихаад сууж байна. Ер нь цаашид газар тариалан эрхлэх аргагүй болж байна. Хавар нь нэг тонн үрийг сая төгрөгөөр худалдаж авна. Зундаа хамаг хүч хөдөлмөрөө шавхаж, хашаа хороо барьж, тарьснаасаа илүү өртөг гаргадаг. Ургацаа хураахад нэг хүнийг өдрийн 50-60 мянган төгрөгөөр ажиллуулдаг. Бас өчнөөн олон техник, үнэтэй түлшээр ашиглаж хурааж байна. Тэгсэн мөртлөө будаа нь үнэд ордоггүй, эргээд борлогдохгүй байна. Иймээс цаашид улаан буудай тариалахаа больж, Хятадууд худалдаж авах ургамал тарьсан нь арай ашигтай санагдаж байна. Манай Угтаал болон Жаргалант сумын айлуудад ийм асуудал л тулгарч байна. Тухайлбал, манай суманд 20 гаруй аж ахуйн нэгж байдаг. Хувиараа тариалан эрхэлдэг мөн хорь гаруй хүн бий. Цөм будаагаа борлуулж чадахгүй байдалд байна. Уг нь бол сум орон нутгийнхаа иргэдийг ажилтай, орлоготой болгодог хүмүүс шүү дээ” гэлээ.
Төв аймгийн Угтаал цайдам сумын тариаланч, “Нэмүү боломж” ХХК-ны захирал Д.Батхуяг мөн л ижил зовлон ярьж байлаа. Тэрбээр “Энэ жилийн тухайд манай будааны чанар сайн гарсан. Тухайлбал, цавуулаг болон чийг нь 23, натур нь 740-тэй гарсан. Ганцхан "Хайрагдалт ихтэй" гэдэг шалтгаанаар тэнцээгүй. Үүний улмаас 200 тонн будаа хашаандаа байж байна. Урьд нь хайрагдалт гэх зүйл байгаагүй. Энэ жил шинээр гарч ирсэн нэршил. Ямар учраас ийм зүйл яриад байгааг огт ойлгохгүй байна. Мөнгөний нугалаа хийх гээд байна уу, үнэ буулгах гэсэн санаархал уу, мэдэхгүй байна. Өнөөдөр тариаланчдын дээр гурилын үйлдвэрүүд ноёрхож байна. Намрын ургац хураалтаас өмнө үйлдвэрүүд ОХУ-аас будаа ахиухан татсан юм шиг байгаа юм. Тэгээд хангалт ихтэй болохоор дотоодын будаагаа голж, үнийг нь буулгах гээд байгаа юм болов уу гэж бодож байна. Насаараа агрономич хийсэн хүмүүс ч гайхаад, учрыг нь олохгүй байна. Үнэндээ бидний хувьд их л хүнд байна. Тосны ургамлыг хүртэл сайн, муу гэхгүй авч байхад будаа бүр муудлаа гэхэд малын тэжээлд ч хэрэгтэй шүү дээ. Насаараа тариалан эрхэлсэн бид будааныхаа сайн мууг мэднэ ээ” гэв. Ийнхүү Төв аймаг гэлтгүй тариалан эрхлэгчдийн нөхцөл байдал хүнд байгаа аж. Тэд цөм өөрсдийн хөлс, хүчээ зориулж тариалж, хураасан будаагаа үйлдвэрүүдэд борлуулж чадахгүй, арга мухардаж байна. Сүүлийн жилүүдэд гантай байснаас ургац хураалт нь муу байсан. Харин энэ жил бороо хуртай байж, намар нь ахиу ургац хураалаа гэж баярлацгаасан боловч ийнхүү дотоодын үйлдвэрүүдэд будаа нь гологджээ.
Бид үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын тариаланч С.Отгонбаяраас нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Энэ намар манай сумын тариаланчид технологийн цагтаа ажлаа хийж чадахгүй ургац алдахад хүрсэн. Тэгээд арай гэж үр тариагаа хураатал, авах газар олдохгүй байна. Хашаа, агуулах гээд бүх сав суулга нь дүүрсэн. Үйлдвэрүүд тариа будаа огт хэрэггүй мэт хариу өгч байна. Уг нь хуучин цагт үйлдвэрүүд будаагаа өгөөч гэж гуйж, булаацалдаад авдаг байсан. Гэтэл одоо гурилын үйлдвэрүүд дотоодын тариалан эрхлэгчдийнхээ тариа будааг голж, тариаланчдаа хөсөр хаяж байна. Бид цаашид энэ асуудлаар нэгдэн, шийдэх газар нь хандана гэж бодож байна” гэв.
Ийнхүү хавраас намар хүртэл тариан талбайдаа амрах завгүй ажиллаж, ширхэг арвайг ч чин сэтгэлээсээ ургуулсан тариаланчдын хөдөлмөр үнэгүйджээ. Тэгэхдээ бүр эх орны хөрсөнд ургасан тариа будааг дотооод үйлдвэрүүд нь худалдаж авахгүй, эсрэгээрээ урд, хойд хөршөөсөө будаа зөөж байгаа нь харамсалтай.
ОХУ-аас улаан буудай оруулж ирснээс үүдэн тариа будаа авахгүй байна гэдгийг тариаланчид дуу нэгтэйгээр хэлж буй. Энэ талаар тариаланч Л.Цанадэлэгээс мөн зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Энэ жил их урт намар болж, тариаланчид бид чамгүй тариа будаагаа хураалаа. Гэвч Хөдөө аж ахуйн яам бодлоггүй хандаж ОХУ-аас 800-900 мянган төгрөгөөр улаан буудай оруулж ирснээр бүх гурилын үйлдвэрийн сав суулга дүүрч, дотоодын тариаланчдын будааг авах газаргүй боллоо. Ерөөс тариаланчдынхаа тарьсан тариаг мартсан. Бид гаднаас бүх зүйлээ авдаг. Одоо бүр тариагаа авч, дотоодынхоо хэдэн тариаланчдыг орхиж байна. Гаднаас тариа будаа оруулж ирж болно. Гэхдээ дотоодынхоо тариаланчдыг мөн бодож, алсын хараатайгаар бодлого шийдвэрээ гаргах ёстой байсан. Одоо тэгээд Хөдөө аж ахуйн яамнаас шийдвэрлэнэ гээд арваннэгдүгээр сар гарч, будаагаа борлуулж амжаагүй байхад тариаланчдын банкны зээл нэхэгдэж эхлэх нь. Өнөөдөр гурилын үйлдвэр гэж таван гэр бүлийн л эзэмшлийн хэдэн компани байна. Тэгэхээр энэ байдал тариаланч бидэнд хүнд тусаж, цаашид газар тариалан эрхлэн нөхцөлгүй болж байна" гэсэн юм.

Бид дотоодын гурилын үйлдвэрүүд тариаланчдын буудайг яагаад авахгүй байгаа болон импортоор хэдий хэмжээний улаан буудай оруулж ирсэн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодруулахад шаардлагад нийцсэн буудайг худалдан авч байгаа гэх тайлбар өглөө. Тодруулбал "Энэ жил 150 мянган тонн улаан буудай ОХУ-аас оруулж ирсэн. Манай дотоодын улаанбуудайн жилийн хэрэглээ 308 мянган тонн байдаг. Энэ утгаараа тариаланчдаасаа буудайгаа аваад нөөцлөх бүрэн боломж бий. Үнийн хувьд Алтан тариа, Улаанбаатар гурил үйлдвэрүүд тонн буудайг 630-690 төгрөгөөр авч байгаа бол Хөдөө аж ахуйг дэмжих сан 700-750 мянган төгрөгөөр авч байгаа" гэв.
| Тариаланчдын хөдөлмөр үнэгүйдэж, хураасан ургац нь хашаандаа байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |