• Өнөөдөр 2024-05-07

Хүнсгүй, хувцасгүй өдрүүд айсуй

2021-10-18,   11480

БНХАУ ХИЛЭЭ ХААЖ, МОНГОЛЧУУД ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ, ИДЭХ НАРИЙН НОГОО, ЖИМС, ХҮНСГҮЙ БОЛЛОО-

         Монголчууд мах, гурил, будаанаас өөр хүнсгүй болох өдөр тун ойрхон байна. Лангуун дээр нь өнгийн бараа алаглаж, элдэв амттан шимтэн өрөгдөж байсан цаг ард хоцорч, картын бараандаа шилжих нь ээ, хэзээ мөдгүй. Урд хөрш хилээ хаалаа хүнсгүй, хувцасгүй. Хойд хөрш хилээ хаалаа шатахуунгүй болдог болжээ.

       БНХАУ коронавирусийн халдвартай холбоотойгоор нэг л өглөө тодорхойгүй хугацаагаар хилээ хаахад монголчууд энд өлдөж сууна. Үйлдвэрлэгч бус, худалдан авагч орны “зовлон” иргэдийг ч туйлдуулах нь. Эрээн хотын иргэдээс гурван удаагийн давтан шинжилгээ авч байж хилээ хэзээ нээх нь тодорхой болох гэнэ. Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас тодруулахад “БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн.Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авна. Тиймээс цаг хугацаа орох нөхцөл байдалтай байна. Бид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн мэдээлэл өгөөд байна" гэсэн юм.

       Хил хэр удаан хаалттай байхыг хэн ч таашгүй болж байна. Хэрэв Эрээн хотын шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрч, тохиолдол нэмэгдвэл энэ байдал удаан хугацаанд үргэлжилж болзошгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хомсдол үүсэж, эрэлт ихсэх нь тодорхой болсон. Бид нөхцөл байдал ямар байгааг дараах сурвалжилгаар хүргэж байна.

      Иргэд “Хил хаалаа” гэхтэй зэрэгцээд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэнэ. Тэд “Өмнөх өдөр нь 170 мянган төгрөгөөр вакум цонх захиалтал маргааш нь 200 мянган болчихсон байсан. Хил хаасан учраас түүхий эд байхгүй гэж тайлбарлаж байна лээ. Нарийн ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Чоно борооноор гэгчээр хил хаалаа гэхтэй зэрэгцээд өмнө нь хямд үнээр авсан бараа, бүтээгдэхүүнээ үнэ нэмж зарж байгаад шалгалт хийх хэрэгтэй. Иргэдээ туйлдуулж байна шүү дээ” гэв.

НАРИЙН НОГОО, ЖИМСНИЙ НӨӨЦГҮЙ БОЛЖЭЭ

      Өнгөрсөн баасан гарагаас “Барс” худалдааны төвд хүн зоны бөөгнөрөл үүсжээ. Нарийн ногоо, жимс авахаар иргэд дугаарлаж, 20 мянган төгрөгт л хүнс жимс, ногоо авч байгаа аж. Лангуунуудад төмс, лууван, манжин, байцайнаас өөр зүйлгүй байна. Жимс, нарийн ногооны лангууны хөргөгч, лангуу хоосорчээ. Бөөний худалдааны лангуунууд их хэмжээгээр жимс, ногоо худалдахгүй байгаа аж.

     “Барс” захын жимс, нарийн ногооны лангууны худалдагч “Нөхцөл байдал маш хүнд байна. Жимс, ногоогоо татаагүй олон хүн байгаа. Хил хаасан өдрөөс эрэлт ихсэж, үнэ нэмэгдсэн. Лангуунууд хоосорч, нэг хүнд 20 мянган төгрөгөөс дээш жимс, ногоо зарахгүй байгаа. Яг л картын бараанд дуугаралдаг байсан шиг нөхцөл байдалтай байна. Манай захын 70-80 нь Эрээнээс бараагаа татдаг байсан. Хүнсний ногоо бол хангалттай худалдаалж байна. Харин нарийн ногоо дууссан. Монголынхоо хөрсөнд ургасан нарийн ногоог заралгүй яах вэ. Харамсалтай нь хүмүүсийнхээ хэрэглээг хангаж чадахгүй байна шүү дээ. Дотоодын нийлүүлэгч худалдан авагчдын нэг өдрийн хэрэглээг ч хангахад бэрх. Бараагаа татаад, хил дээр авчирсан ченжүүд бий. Зориулалтын хөргүүртэй учраас тийм ч амархан муудахгүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл алдагдал хүлээнэ. Одоогийн байдлаар хил дээр бараа нь гацсан байгаа эсэхийг мэдэхгүй байна. Аж ахуйн нэгжийн дотоод журамд энэ бүхэн нууцлалтай байдаг байх” гэв.

       Харин өөр нэгэн худалдагч “Худалдан авалт, эрэлт ихэссэн. Жижиглэнгээр зарж байгаа. Бөөний худалдан авагч нартаа жимс, ногоогоо нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Хэрэв нийлүүлж чадахгүй байвал энэ олон цайны, зоогийн газар, ресторанууд нарийн ногоогоор хоол хийж чадахгүй болно гэсэн үг шүү дээ. Хаа хаанаа л хэцүү нөхцөл байдал ирж байна. Хил нээсэн ч алдагдал хүлээнэ” гэв. Худалдагч нарын хэлж буйгаар хил нээсэн ч бид ойрын хэд хоногтоо бид нарийн ногоо, жимс идэхгүй нь.

ХИЛ ДЭЭР БАРАА Ч, МӨНГӨ Ч ГАЦЛАА

      “Нарантуул” захын бэлэн хувцасны лангууны худалдагч “Манай лангуу 7-10 хоног зарах гадуур хувцсаа захиалж, тал нь ирээд байсан. Харин тал нь хилээр орж ирж чадалгүй гацсан. Ингээд бидний бараа ч, мөнгө ч хил дээр гацлаа гэсэн үг. Эрээний дэлгүүрийн худалдагч нарын хэлж буйгаар энэ байдал 10 хоног үргэлжилнэ гэнэ. Хамгийн багадаа 10 хоног хил хаалттай байлаа гэж үзэхэд бид бараагаа 30 хоногийн дараа авна гэсэн үг. Өмнө нь бараагаа ачуулаад өнжөөд ирдэг байсан бол ковидын улмаас хил дээр маш олон хоног гацдаг болсон. Дугаарлалт, ариутгал халдваргүйжтэл гээд олон хоног алдаж байна. “Нарантуул” захын лангуунууд дөнгөж өвлийн хувцас бууж байсан. Бараагаа авч чадаагүй, өвлийн хувцасгүй лангуу олон байна. Захын 90 хувь нь БНХАУ-аас бараагаа татаж авчирдаг. Үлдсэн цөөн хувь нь Турк болон бусад орноос бараа авчирдаг юм. Мөн монголчууд өөрсдөө оёод хувцсаа зардаг болсон. Гэсэн ч түүхий эдээ БНХАУ-аас авдаг учраас мөн л тасалдахад хүрлээ. Хэдийгээр хил хаалттай ч худалдан авалт тун тааруу байна. “Хил хаачихлаа” гээд худалдан авагч нар олноороо ирээд худалдан авалт хийгээд байгаа юм алга. Монголын эдийн засаг үнэхээр мууджээ. Энгийн үеийнхээс хоёр дахин муудсан байна” гэлээ.

     Монголчууд удахгүй дотуур хувцас ч үгүй болж мэдэх нь. Хэдийгээр дотуур хувцас, амны хаалтаа дотооддоо үйлдвэрлэсэн ч түүхий эдээ урдаас авах учраас хомсдол үүсэж болзошгүй байдал бий боллоо.  

ОНЛАЙН ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЗАРИМЫНХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСЖЭЭ

           Иргэд онлайнаар бэлэн хувцас, гэр ахуйн бараа захиалах нь нэмэгдсэн. Цаг хугацааг дагаад цахимжиж байгаа энэ үед онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа зогслоо. Захиалга хаагдаж, үйл ажиллагаагаа хил нээгдтэл хаасан гэсэн үг. Энэ талаар “Gerel” онлайн дэлгүүрийн эзнээс тодруулахад “Өнгөрсөн баасан гарагаас эхлээд бараа захиалга хүлээж авахгүй байгаа. Хил хаасан учраас захиалга авбал тооцоолсноос ч удаан ирэх магадлалтай. Мөн Эрээний үйлдвэр, дэлгүүр ажиллахгүй байгаа учраас захиалга өгөх газар байхгүй. Ковид гарснаас хойш ачаа, бараа маш удаж байж ирдэг болсон. Захиалсан газраасаа гараад хил дээр гацаж байна. Тэгэхээр захиалагч нар уурлаж, мөнгөө буцааж авъя гэдэг. Аль аль талдаа хүндрэлтэй байгаа учраас үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хүндрэлтэй байна. Ганцхан манайх ч гэлтгүй бидэнтэй адилхан үйл ажиллагаа явуулдаг газруудад ийм төрлийн бэрхшээл тулгарч байгаа байх. Өмнө нь захиалсан бараа маань хил дээр байгаа” гэлээ.

САНГИЙН МАТЕРИАЛГҮЙ БОЛБОЛ БИД “ДУУСНА” ГЭСЭН ҮГ

    Бид хадаасаа ч үйлдвэрлэж чадахгүй улс. Барилгын материалын захаас эрэлт хэр байгаа талаар тодруулав. Галлагааны улирал ихсэж, халаагуур, дулаалгын хөвөн материалын эрэлт ихэсжээ.  

    100 айл барилгын материалын лангууны худалдагч “Манайх хил хаахаас хоёр хоногийн өмнө бараагаа татсан байсан. Бидний татсан бараа 14 хоног л иргэдийн хэрэглээг хангана. Бараагаа татаж амжаагүй лангуунууд ажиллахгүй байгаа. Учир нь, одоо байгаа бараагаараа хэдий хэр хугацаанд амь залгуулахаа мэдэхгүй байна шүү дээ. Дээрээс нь, хилээ удахгүй нээж, бараа таталт хэвийн явагдаж эхэлсэн барилгын материалын үнэ нэмэгдээд ирнэ. Тэгэхээр чинь хүмүүс байгаа бараагаа хямд үнээр зарахыг хүсэхгүй гэсэн үг. Өнгөрсөн оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл барилгын материалын үнэ таван удаа нэмэгдсэн. Хэдийгээр барих гэж хичээсэн ч яах аргагүй нэмж байгаа. Иргэдийн хамгийн их авдаг зүйл нь сангийн материал. Ариун цэврийн өрөөний холигч, төмөр, турбо, эрэг боолт эрэлт ихтэй байдаг. Сангийн материал дууслаа гэхэд монголчууд “дуусна” гэсэн үг. Мөн дээрээс нь барилгын дотор заслын материалууд сайн зарагддаг. Хэрэв энэ бүгд дуусвал лангуун дээр минь юу ч үлдэхгүй” гэлээ.

ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ  ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН БОДЛОГО БАРИМТАЛДАГГҮЙ УЧРААС ДОТООДДОО ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГГҮЙ

            БНХАУ-ын Эрээн хотын жолооч нараас коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомсдож,  үнийн хөөрөгдөл бий болж байгаа энэ үе удаан хугацаанд үргэлжилбэл Монголын эдийн засаг хэрхэх. Мөн эдийн засгийн хямралаас гарч, дотооддоо үйлдвэртэй болох ямар боломж байгаа талаар эдийн засагч Х.Батсууриас тодрууллаа.

Тэрбээр Дотоодын үйлдвэрээ гарцаагүй хөгжүүлэх цаг болжээ. Манай улсад үнэ өсөөгүй бараа бүтээгдэхүүн алга. Намрын цагт хүнсний ногоо, махны үнэ буурдаг байтал энэ жил өссөн. Төмс 200-300 төгрөгөөр зарагддаг байсан бол 2-3 дахин нэмэгдсэн байна. Энэ бол хил хаасантай холбоотой. Эдийн засагт шууд нөлөөлж байна. БНХАУ жилд 2-3 удаа бодит болон бодит бусаар хил хааж, тоглолт” хийдэг боллоо. Манай орон хоёр хөршөөс эдийн засаг болон улс төрийн 100 хувь хараат болчихсон байна шүү дээ. Энэ тоглолт”-оос гарахын тулд дотооддоо үйлдвэртэй болох ёстой гэдгийг би сүүлийн 10 жил ярьж байгаа. Одоо болтол дорвитой зүйл хийгээгүй байгаа. Манай улс Хятадаас эдийн засгийн 70 хувийн хараат байгааҮүний цаад шалтгааныг судалж үзэхэд, коронавирусийн халдвараас болоогүй. Ганц хүн коронавирусийн халдвар тусахад хил хааж болохгүй шүү дээ. Манай улс Хятад, Орос хоёроос олон жил хараат байгаа учраас цар тахлын үед бидэнд сануулга өгч байгаа юм. Өргөн хэрэглээний болон үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэггүй гол  шалтгаан бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хөгжлийн стратегийн бодлого байдаггүйн шинж. Дотоодын үйлдвэр гэх хаяг, шошготой бүтээгдэхүүнүүд ч хил хаахаар байхгүй болчихдог. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол цаашид биднийг юу хүлээж байгааг мэдэхгүй. Манай Хятадын манай улсад тулгаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрнэ шүү дээ. Тиймээс  шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ асуудалд цэг тавих ажлыг эхлүүлсэн байх гэж найдаж байна хэмээлээ.

Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.ОТГОНБАЯР: Эрээн хотын иргэдээс шинжилгээ авч дууссаны дараа хил хэд хоног хаах албан бичиг ирнэ

БНХАУ хилээ хэзээ нээх, хаахыг албаныхнаас мэдсэн хүн нэг ч алга. Бид Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяртой холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад Хэчнээн хоног хил хаах тухай албан бичиг манайд ирээгүй байна. Эрээн хотын нийт иргэнээс коронавирусийн шинжилгээ авч дуустал тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоож байгаа гэсэн. Үүний дараа хэд хоног хил хаах тухай албан бичиг ирнэ. Манай сум коронавирусийн халдварын улаан бүс болчихсон байна гэв.

                Харин Замын-Үүд Боомтын зөвлөлийн дарга З.Намхайнямбуугаас тодруулахад Эрээнд гацсан хүнс, нарийн ногоонд хяналт тавих боломжгүй. Эрээний тал үүнд хяналт тавьж ажиллах боломжтой. Хилийн цаана хэчнээн автомашин гацсан байгааг хэлж мэдэхгүй байна гэлээ.

       Эрээн хотоос ирэх албан бичгийг хүлээсэн хүмүүс дээр, дооргүй байгаа бололтой. Албан бичиг ирж байж иргэддээ мэдээлэл өгөх гэнэ. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэдийн хувь заяа урд, хойд хөршийн “ааш”-наас шууд хамаарч байгааг өнгөрч буй хоёр жилийн үйл явцуудаас тодорхой анзаарч болохоор байна.

 

 


Хүнсгүй, хувцасгүй өдрүүд айсуй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 59
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-25 09:58:55
    Баагий: Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих л асуудал шүүдээ. Наймаачид худалдаачид минээ та нарын зөөж авчир ч байгаа хужаагийн хогнууд чинь үндэсний үйлдвэрлэлийг хааж хятадаас эдийн засаг эд зүйлсийн хараат болгож байгааг ойлгооч. Авах бараагаа авалгүйл яахав. Хүнс хувцасгүй болтлоо хараат болно гэж юу байсан юм бээ. Дээр доргүй бодох л асуудал шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 20:49:04
    MONGOLCHUUD: SAIHAN AMIDARNAA .HUNSNII HORGUI BOLLOO. HYATAD HOR ******** ID!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 20:44:31
    Mongol hun: Uursduu hiigeed uildverleed bolgonoo MONGOL mah nogoo guriltai baihad saihan amidarnaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 20:41:29
    Zochin: Hyatad hunsnii horoor yadag yum urd ni bolood bsan ireeduid ch bolno bur haaval taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 18:35:50
    Эсрэг хүн: Хятад хилээ хаалаа гээд бид хувцасгүй бна гэж юу хуцаад бгм бид нар өөрсдөө үйлдвэрлэж болно тэднээс гадна ноднин өвлийн бараа бараг зарагдаагүй бас л бга Турк орос Солонгос гээд зөндөө бна шүдээ жимс ч гэсэн хүнс бол хойноос бас эх оронд минь бна мах гурилаа идсэн ч чадна харин муусайн ногоо иддэг хужаа нар л өлсөж үхэх биз энийг сурвалжилсан та нар л шалдан гүйж өлсгөлөн амьдаарай мэдвүү муу новшнууд чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 15:35:04
    зочин: Сулиарооо мах, төмс хүнсний ногоо, гурил байхад амьдарч л таараа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 12:53:20
    11111111111: Хүнсгүй хувцасгүй өдрүүд айсуй ч гэх шиг. Чи л өөрөө шалдарч турж үх. Муу ёрын амтай хужаагийн... вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-21 11:27:25
    Болд: Тэр нарийн ногоо иддэг гарууд хужаагийн шээс байгаа биз хөдсөн дээлээ өмсөөд ч хамаагүй хөлдөж үхэхгүй давж л таараа хужаатай хужаагүй амьдрах л болно харин хэдэн хужаа хэцүүдэх бол хог зарж мөнгө орж ирэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 19:25:36
    Ррр: Нэг гацаанаа с хамрах юммонгол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 12:36:49
    Ииргэд олон түмэн: Хятад хилээ хаалаа монголчууд идэх хоол өмсөх хувцасгүй боллоо гэдэг бол шал худлаа олны сэтгэлийг гонсойлгосон энэ худлаа мэдээгээ авч хая,энэ бол үнэн байдлаас ангид хятадын гар хөл болсон хужаагын эрлийзүүдийн үг яриа явууллага.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 10:30:04
    Туяа: Хятадгүй амьдарч болноо. Мах,гурил,гол ногоо бна. Нарийн ногоо,жимсээ хойноос,Корей с авч болноо.Боломжтой хүмүүс нь авна биз. ЖДУ н зээлээ нарийн ногоо үйлдвэрлэгчдэд өгье.тэгвэл хямдрана биз дээ?! Бид өлсөтлөө өдий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 08:53:59
    Зочин : Эдийн засгийн түрэмгийлэлээс салах нь хамгийн чухал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 07:56:22
    Монгол: Төмөр зам ажиллаж байхад санаа зоволтгүй дээ, арай л сүржигнэчихэж!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 04:58:00
    Хуугий нь кк: Сайхан шаах юмдаа. Мах нэхий мод (мод нь бараг бхгүй) будаа ногоо өвсөөр 21 зуунд яаж амьдрахы чинь харах юмсан. Гутлаа ч наах юмгүй бж. 200н жилийн өмнөхөөрөө амьдарч чадах у залуусаа. Картын барааны үед аваачаад 7 хонуулчих юмсан. Зүгээр л зүрхээрээ мэдэр үр хүүдийнхээ хойшдын амьдралыг. Юу хийснээ харцгаа хорсолоор дүүрцгээ. ядаж хараагаад бгаа хятад шигээ муугын муу төртэй болцгоо. Эрхэм сонгогчоо. Шууд утгаараа танайх бол банди шүү л гэжээн. Төр нь биш ардууд нь шүү хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-20 01:33:07
    Зочин : Битгий олон юм хуцаад юмны үнэ хөөрөгдөөд бай малаа чи л өвс идэж амьдардаг юм бга биз монголчууд дээлээ өмсөөд махаа идээд амьдарчих л байлгүй харин ч бүр мөсөн хаавал монгол үйлдвэр хөгжинө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 23:37:07
    Боогий: Бусдын захиалгаар зохиомол хомсдол үүсгэх сүржин юм бичдэгээ больмоор юм. Үүний хор уршигаар юмны үнэ тэнгэрт хадаж бна штэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 23:30:24
    зочин: Харин ч дотооддоо огурцы, помидор, сармис, нарийн ногоогг хүлэмжинд хангалттай тарьж сурах биш үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 23:27:51
    зочин: Банана, киви, саладны навч, хаш зэрэг жимс ногоогүй байж болно. Байцаа, төмс, лууван, сонгино байна. Маяглачих юм. Угаасаа "дундаж "1 сая төгрөгний цалинтайнууд, баячууд л авдаг биздээ. Мөнгөтэй хүн тийм олон юм байхдаа? Тэтгэврийн хүмүүс угаасаа тэр үнэтэй нарийн ногоо, жимс авдаггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 23:22:52
    зочин: Монгол огурцы 1кг 18000-20000, хямд нь 14000төг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 23:06:18
    Мөнхөө: Харин ч зөв бид хэн нь хэн гэдгээ харуулах болно. Хогын бараа нь хэнд хэрэггүй. Манайхыг баларна гэж бодож байган хол хэвтэнэ. Монгол даравч далдайна. Булавч бултайна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 22:25:04
    Зочин: Өө монголчууд өөрсдөө хичээгээд хүчирхэг улс гэдгээ харуулах боломж гарлаа бид чаднаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 22:25:02
    Зочин: Өө монголчууд өөрсдөө хичээгээд хүчирхэг улс гэдгээ харуулах боломж гарлаа бид чаднаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 22:24:30
    Зочин: Өө монголчууд өөрсдөө хичээгээд хүчирхэг улс гэдгээ харуулах боломж гарлаа бид чаднаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 20:36:25
    Teneg: Энэ сайт өөрөө зүгээр л хятад руугаа зайл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 20:08:39
    Ядмаа: хятад хилээ хаалаа гээд өмсөх хувцас идэх хоолгүй болно гэж горьдсоны гарз халхын буян заяа амьд хүн аргатай хилээ хаасан нь сайн юм боллоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 19:27:26
    Удвал: Монголчууд мах гурилаа Хятадаас авдаг юмуу! Харин ч нохой хамартаа хүрэхээр усч гэдэг ардын үг бий шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 18:21:06
    Зочин: Бидний Монголчууд өөрсдөө хоолтой хувцастай болоод байсан бусуу. Харин ч хил хааж байгаа ни зөв одоо дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ Бид нар өлсөхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 14:21:13
    Зочин: Хятадын тал монголын талаас юу чгүй боллоо бараг л авраач гэж гуйна гэж бодож бгаа байх.... гэвч тэд ч бас монголоос орох хөрөнгө мөнгөө бас алдаж байгаа ..... ямартай ч монголчууд өлсөөд үхэхгүй нь мэдээж ........ түрүүлж царай алдаж гуйхгүй л юмсан...... харж л байя ........... тэвчээртэй байна аа ..... тэднээс хараат гэдгээ баталж гуйж гувших хэрэггүй байх оо....... ийм явдал цаашд ч гарч болох тул дотооддоо бид бүх зүйлээ хүн бүр хичээж хийх л чухал бна...... мөн 3 дах хөрштэй агаараар, төмөр замаар харьцах өөр гарц хайсан дээр......Төр засаг ч ард иргэд, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөж гарц олох хэрэгтэй .,,,,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 09:37:57
    Нано: Юун сайн юм харин ч хаавал манай улсад ашигтай. Эхэндээ хятадын гар хараад 30 жилийг үдсэн монголчуудад тиймэрхүү байх ч яваандаа эрүүл зөв хоолоо идээд дээл хувцасаа хийж өмсөж сураад үйлдвэр уурхайгаа өөрсдөө эзэмшиж хөгжих хэрэгтэй гоё2. Толгой сайтай удирдагч байвал одоо л зөв хөдлөх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 09:15:10
    и: БИД ОДОО 100 ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН МОНГОЛЧУУДЫНХАА АМЬДРАЛААР АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 09:04:43
    Zochin: Turiin tolgoi atgadag hed ee!!! Odoo ulsaa uildverlegch uls bolgo aliin bolgon gadnii erhsheeld baih gd bgam be????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 09:01:12
    Zochin. : Harin ch sain yum bolloo. ******** hor orj irehgui saihaan saihan Ereenii ******** nar dampuurah vii de. Iveen tetgechid ni hiliin ard bgad bdg kkk. Bvten jileer haagaasai. Mongolchuud alzahguee. Ulsuj osgoj ********l gj bhgui shv harin ch eruuljine.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 07:58:50
    Zochin : Bid nogoogoo budaa gurilaa dotoodoo hangaad bga yum busuu makh n bna oor yu heregtei yum nariin nogoo jims himsgene l gene omsson huvtsasaaaraa bie bieniihee deer garah gedeg bodloo hayj shan mongol huvtsasaaraa gangartsgaay bid chin zovhi n oodoo mongolchuud shuu de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 07:58:49
    Zochin : Bid nogoogoo budaa gurilaa dotoodoo hangaad bga yum busuu makh n bna oor yu heregtei yum nariin nogoo jims himsgene l gene omsson huvtsasaaaraa bie bieniihee deer garah gedeg bodloo hayj shan mongol huvtsasaaraa gangartsgaay bid chin zovhi n oodoo mongolchuud shuu de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 01:34:04
    Амьсгаа: Ажилгүй амьсгаанууд муугаа ч үзэх цаг ирлээдээ!!! Базарваань
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 21:40:54
    Иргэн Лаззат: Дотоодын үйлдвэрүүдийн ажлыг идэвхжүүлж дотооддоо чадах чинээгээрээ үйлдвэрлэх юм бишүү.өөр улс орнуудаас бас орж ирдэг шүү дээ.жимсийн хувьд.нарийн ногоогоо өвлийн теплицид өөрсдөө ургуулах юм бишүү.хүний гар харж суудаг бэлэнчлэх сэтгэлгээнээс салах цаг болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 21:32:26
    Иргэн: Туркээс бараагаа татчих ккккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 21:31:47
    Уран: Бүүр ч амар юм биш үү. Бид хийдэг л бсан. Монголчууд хөдөлмөрч ард түмэн бсан. Харин урьд хил нээснээс хойш ард түмэн бэлжн юманд дуртай болоод ажил аийдэг хүн ыагасаад, хоронд дурласан. Харин одоо засаж болох юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 20:43:47
    Mongol hun : Eviidee songuulias songuuliin hoorond amidrah iim l bna daa 30 jiliin omno Ereen ymar bailaa medej bgaa bizdee getel bid ******** ******** geseer bgaad buurin deeree gatsaad uldlee dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 20:30:39
    Demzlr: Манайхан өөрсдөө бүгдийг хияэ чадна эрүүл байхад болно хятадаас бүү ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 20:30:14
    Demnjz: Манайхан өөрсдөө бүгдийг хияэ чадна эрүүл байхад болно хятадаас бүү ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 20:30:06
    Demnjz: Манайхан өөрсдөө бүгдийг хияэ чадна эрүүл байхад болно хятадаас бүү ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 20:30:05
    Demnjz: Манайхан өөрсдөө бүгдийг хияэ чадна эрүүл байхад болно хятадаас бүү ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 20:23:47
    Jadamba maitsetseg: Oorsdoo hiij bvteeh heregtei bid bvgdii chadna Mai geed ogdoggvimaa gehed ergeed ogoh zeelii n uyan hatan bolgood zamiig mini neegeed ogchvvl mongold min chadvargvi hvn gej bhgvi shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 20:19:06
    [email protected]: Гадуур бензин тасрах нь гэдэг шиг зохиомол хямрал үүсгэж бна. Би өдөржин гадуур явлаа. Хаана ч хэн ч хямраад баларсан юм алга. Өөрийгөө гаргаж ирэх гэсэн арчаагүй үйлдэл бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 19:52:18
    Зочин: Одоо тэгээд бүсээ чангалж, өөрсдөө юмаа хийдэг болмоор байна. Ажлын аль биед амар байдлыг хайдаг залхуу Монголчуудад нэг ийм өдөр ирэх болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 19:42:49
    zochin: bitgii hilee neegeesei.10 jil ih deed surguuli tsetserleg kollejee karentilaachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 19:34:09
    иргэн: энэ байдал Эрээнд халдвар гарсаниай ч холбоотой биш байх , МАН ЗГ-ын Хөрш зэргэлдээ Улс орнуудтайгаа Хэл амаа ололцож чадахгүй байгаа байдал, мөн Төр засгийн тогтворгүй Шийдвэр, Хэлж ярьсан даа байж чадаггүй , Төрийн өндөр Албан тушаалтангуудаасаа авахуулаад Төрийн байгууллагуудын Албан тушаалтангууд хүртэл Авилгалд идэгдсэн байгаа үед ямарч Улс орнууд манайхантай Харьцахаасаа илүү Зайгаа барьж эхэлж байна шүү дээ, ОХУ, Хятад улсууд Автлгачид , Гэмт хэрэгтэнгүүдтэй маш ширүүн тэмцэл явуулж манайд яаж байна Хэлмэгдсэн энэ тэр гээд Шоронгоос гаргажчмхаж байна шүү дээ, одоо энэ Балиар тогтолцоогооо өөрчлахгүй л юм бол ОХУ, Хятад болон бусад Улс орнууд манайхаас улам л зайгаа барьж ямар нэг шалтаг шалтгаан хэлээд Хилээ хаагаад байхаа мэднэ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 19:04:42
    hun: nehii arisaa umsiye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 18:59:32
    zochin: Mongolchuudiin undsen hoolnii hereglee mah, guril, nemelteer nogoogoo dotroosoo hangachih bh. Tegeheer uur busad Hyatad ene teriin nogoonuud hereggui..... Tee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 17:15:43
    zochin: Mongolchuudiin undsen hoolnii hereglee mah, guril, nemelteer nogoogoo dotroosoo hangachih bh. Tegeheer uur busad Hyatad ene teriin nogoonuud hereggui..... Tee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 17:13:20
    Э.УРТНАСАН: Mah guril mons baihad boloh bailgvi dee huvtas bol yaj igeel b9lno shvv dee vndesnii vildveree sain demjih tsag boljee hvmvvs mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 16:36:53
    Uuree: Mah guril 2 maani BHD bolnoo hu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 16:34:50
    Soyombo: Mah guril baihad bolno doo deelee ums
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 13:41:10
    эрдэнэ: эрээнд консул гээд юм байдаг биз дээ хийх ажилгүй юмнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 13:03:40
    Zochin: Delhii ter chigeeree ******** baraa heregledeg.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 12:26:17
    Irgen: Oorsdoo yumaa hiij bmaar bna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 10:56:19
    иргэн: яанадаа монголчууд минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 10:50:13
    Togos: Ereeni naimaachid hurtel hezuudene
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188