Даарч, хөрөхгүйн тулд юу ч түлэхээс буцахгүй болжээ. Айлуудын түлшний авдарт гялгар цаас, ундааны сав, сонин сэтгүүл, модны төрлийн хог байх ч ихэнх нь хоосон байлаа. Бор толгод, шар хөндий, хөл эцэж цуцам жалга, суваг, энгэр бэлийн өвөрт багтаж ядан буусан гэр хорооллынхны хаалга, үүд дэлгээстэй. Намар гадаа дулаан ч гэр хүйтэн гэдэг дээ. Гэртээ галгүй суугаа иргэд байгалийн гэрлээр дулаацаж, өдрийн талыг барж байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг өмнө нь шахмал түлш борлуулах цэгт түлшээ хүлээгээд зогсож буй иргэдийн нөхцөл байдал, бүтэн 10 цаг хүлээж байж хагас дутуу нүүрсээ авдаг талаар сурвалжилсан билээ. Шахмал түлш борлуулах цэгт дугаарлан зогсож буй бөнжигнөтөл чичирсэн иргэд ядарч, даарч, өлсөж, туйлдаж, уйлах нь холгүй хэзээ ирэх нь тодорхойгүй түлшээ хүлээгээд зогсох нь сэтгэл өвтгөм байсан. Тэд “Арга ядахдаа мод, нүүрснээс гадна шатах боломжтой бүхнийг түлж байна. Харин хүйтний эрч нэмэгдэж, цас ороход юу түлэхээ мэдэхгүй. Ийм байдалтай түлшээ хүлээгээд өдөр, шөнөгүй дугаарлаж тэсэхгүй байх” хэмээн хуучилсан юм. Үүний дагуу бид намрын сэрүүн орсон цагт гал алдахгүйн тулд иргэд юу түлж, яаж дулаацаж байгаа бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороог зорьсон юм.

17:30 цаг. Бидний эхний очсон газар бол эмнэлэг, галын машин ч олж очихооргүй “задгай” хэмээн нэрлэгддэг хаягжилтгүй айлууд байлаа. Хашаагүй, айлын газар түрээсэлж амьдардаг түүнийг П.Одгэрэл гэдэг. 2011 онд хань нь бурхан болж, түүнээс хойш ганцаараа амьдарч буй нэгэн. Тэрбээр “Би ойрд шахмал түлш, мод худалдан авч түлээгүй. Цагаан давааны хогийн цэгээс модны хэлтэрхий, хулдаас, цаас авчирч түлж байгаа. Өглөө, оройдоо галлахгүй бол хүйтэн болсон байна. Одоохондоо түлш борлуулах цэгт дэмий дугаарлаж байхаар гадуур модны өөдөс түүж, түлж байна. Удахгүй шахмал түлш борлуулах цэг нэмэгдэнэ гэх яриа бий. Тэр үед нь шахмал түлш авах бодолтой байна. Мөнгөний боломж гарвал мод худалдаж авна. Гэхдээ худалдааны модонд буулгасан барилгын элчгүй мод байдаг. Манай баруун талын замаар мод ачсан том оврын автомашин явдаг. Зам дагуу унасан мод түүгээд зарим өдөр болгочихдог юм” гэлээ.

.jpg)
Харин бидний очсон дараагийн айл бол Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Батдоржийнх. Хүүхдүүд нь цамцныхаа малгайг өмсчихсөн галаа тойроод зогсох аж. Тэднийх хоёр цагийн өмнө гал түлсэн гэнэ. Яндан, зуухны таг нь бүлээхэн байлаа. Гэрийн эзэн ажилдаа яваад эзгүй байв. Харин эхнэр нь дөрвөн хүүхдээ дааруулгүйн тулд галаа тохируулж түлэхээс өөр аргагүй. Тэрбээр “Манайх шахмал түлшээ авч чадаагүй, модоор аргалаад сууж байна. Түлш авах ойрхон газар байхгүй болохоор би хүүхдүүдээ орхиод өдөржин түлш хүлээгээд зогсож чадахгүй юм. Очих бүрд түлш ирээгүй мөртлөө хүмүүс битүү дугаарласан байна лээ. Хэзээ, яаж түлштэй болдог юм билээ. Шахмал түлш түлэхгүй бол хүүхдүүд минь даараад байх юм. Мод шатаад л дуусна, ямар ч илчгүй шүү дээ. Бид дөрвөн хүүхэдтэй, бага нь нэг настай. Манайх өмнө нь хашааны банз, хар цаас, дугуй түлж байсан. Гэхдээ хар утаа саагьж, муухай үнэртдэг. Нялх хүүхдүүдтэй болохоор одоохондоо түлж чадахгүй байна" хэмээсэн юм.

Мөн тэрбээр модны үнэ нэмэгдсэн талаар хуучилсан юм. Тухайлбал, өнгөрсөн жил мод 5000-5500, жижиг шуудайтай нь 3500-4000 төгрөгөөр зарагдаж байсан. Харин энэ жил 2000-2500 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Энэ хавиар хар цаас, хуванцар сав түлж байгаа айл зөндөө бий” гэлээ.
18:10 цаг. Бидний дараагийн очсон айл бол Батбаярынх. Тэдний түлээний хайрцагт түлээ, түлш гэхээс илүүтэйгээр сонины цаас, гялгар уут, шахмал хавтан байх аж. Тэднийх гэдэс чанаж байгаа боловч олигтой галгүй учир буцлахгүй, тогоотой хоол нь буцлаагүй байв. Гэрийнх нь үүдэнд 10-аадхан модноос өөр юу ч үгүй байв. Гэрийн эзэн энэ тухай ярихдаа "Одоохондоо хогийн цэгээс мод, шахмал хавтан түлж байна. Идэр ес эхлэхээр модны төрлийн зүйл хомс болно. Тэгэхээр олдсоныг нь түлнэ дээ. Гурван охиноо дааруулахгүй юм сан гэж хичээх юм. Гэвч эхнэр бид хоёр хөдөлмөрийн чадваргүй болсон. Эхнэр минь хоёр удаа тал харвасан. Том охин минь 20 настай, галд хийх юм олж ирэхээр Цагаан даваа руу явдаг. Шахмал хавтан түлэхээр хар утаа гардаг юм билээ. Хоёр хоног нүүрс авч чадсангүй. Автомашинтай иргэд өдөр, шөнөгүй дугаарлаж байж түлшээ авч байгаа харагдсан. Манайх хэзээ түлштэйгээ залгах юм мэдэхгүй. Өнгөрсөн хавар картаа дахин баталгаажуулсан. Хажуу талын айл өдөр, шөнөгүй зогсож байгаад хоёр шуудай нүүрс авсан байна лээ. Өглөө, оройд гал түлэхгүй бол маш хүйтэн байна. Гэрээ дулаахан байлгахгүй бол хүүхдүүд ханиад томуу хүрэх вий гэж айх юм. Шахмал түлш түлэхүй бол данхтай цай хүртэл хөлдөөд тухгүй шүү дээ" хэмээлээ.


Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагч: Бэлэн мөнгөнд түлш авч, шахмал түлшний цэг нээдэг болохоор цэг нэмэгдэхгүй байна
Бид гэр хорооллынхон юу түлж, ямар нөхцөл байдалтай аж төрж байгаа сурвалжилж явахдаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагчтай таарсан юм. Тэрбээр ард иргэдээ эргэж тойронгоо шахмал түлш авах картаа хэрхэн яаж идэвхжүүлэх зөвлөгөө мэдээлэл өгч, утаа мэдрэгч тарааж байв. Хэсгийн ахлагчаас тус хороо хэчнээн шахмал түлш борлуулах цэгтэй болохыг тодруулахад "Манай хороо шахмал түлш борлуулах 24 цэгтэй. Зарим нь ажиллахгүй байна. Шахмал түлш борлуулах цэг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа ч "Шинэ цэг ажиллуулах хүн олдохгүй байна" хэмээн "Таван толгой" ХХК-ынхан хэлсэн. Учир нь бэлэн мөнгөнд таван тонн түлш авч, борлуулаад түүнийхээ 10 хувиар нь цалинждаг. Тийм учраас иргэд бэлэн мөнгөнд түлш авч борлуулах чадамжгүй" байгаа гэсэн юм.
.jpg)
Нийслэлийн гэр хороололд амьдардаг иргэдийн амьдрал хэцүү. Түлшний цэг нь хоосон байхад, түлээний авдраа юугаар дүүргэх билээ.Амьдрахын төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэхдээ хог түлж байна шүү дээ, монголчууд. Түлшний цэг нэмэгдүүлж, түлээг нь цагт нь буулгаж, иргэдээ дааруулж, бухимдуулахгүйхэн шиг уялдаа холбоотой, сэтгэлтэйхэн шиг ажилласан бол арай өөр байх байсан болов уу.
| Түлшний цэг, түлээний хайрцаг нь хоосорсон иргэд гал алдахгүйн тулд хог түлж эхэлжээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |