Намрын сэрүүн орсон хүйтэн өдөр болоод ч тэр үү “Нарантуул-2”, “Хүчит шонхор” хэмээх нийслэлийн томоохон зах эл хульхан байлаа. Гэхдээ монголчуудын амьдрал, амжиргаа ямар байгаа бодит байдлыг худалдааны захуудын үүднээс л мэдэрч болно. Тухайлбал, нохойны хоол, шулсан яс зарж хоолныхоо мөнгийг олох гэж ядарсан иргэд зам дагуу эгнээд, дуу нь гарахтай үгүйтэй чичирч сууна. Зарим нь олсон хэдэн төгрөгөөрөө цай, хоол авахаасаа илүү шил юманд өгөөд дуусдаг янзтай халамцуухан, гундуухан хүмүүс гудамжаар л нэг харагдана лээ. Манай улсад 14 хоног шатахуун хомсдож, иргэдийн бухимдал туйлдаа хүрсэн.Тэд шатахуун авах гэж урт дараалал үүсгэж зогсохоос гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ нэмэгдчихлээ. “Атар” талх гэхэд 1500 төгрөг болсон хэмээн халаглаж байлаа. Томоохон худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
"Нарантуул-2" худалдааны төвд, хонины ястай мах нэг килограмм нь 8500 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 9500 төгрөгийн ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь махны үнэ хэвийн байгаа хэмээн худалдагчид ярилаа. Махны лангуу бусад лангуутай харьцуулахад хөл хөдөлгөөн багатай байв.
Мах аваад гарч буй иргэнээс махны үнэ наймдугаар сарынхаас нэмэгдсэн эсэх талаар асуулаа. Тэрбээр энэ тухай ярихдаа "Би 20 мянган төгрөгт тааруулж үхрийн мах авлаа. Би ойрд мах аваагүй болохоор сайн мэдэхгүй байна. “Хархорин”, "Хүчит шонхор” захад махны үнэ ганц, хоёр мянган төгрөгөөр хямд байдаг. Харин “Саруул”, “Их наяд” худалдааны төвд үнэтэй. Би “Нарантуул” захын хажууд амьдардаг мөртлөө “Хүчит шонхор”, “Нарантуул-2” орж мах авдаг. Өнөөдөр (өчигдөр) хөл хөдөлгөөн багатай байна. Сиймхийг нь тааруулаад ирвэл 140-150 мянган төгрөгт бүтэн хонь авч болохоор байна” гэсэн юм.

Худалдааны захуудад мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөөгүй хэвийн байлаа. Харин иргэдээс ШӨХТГ-т үнэ ханшийн талаар гомдол ирсэн эсэх өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн эсэх талаар ШӨХТГ-ын мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт "Хүчитшонхор" захад үхрийн махны бөөний үнэ 7000-9000, цул мах 11000-12000, хонины мах 6000-7400, цул нь 8500-9500 төгрөгийн ханштай байжээ. Нийлүүлэлт хэвийн, 90.9 тонн мах ирсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 113.3 тонн мах нийлүүлсэн байна. Үхрийн мах 200-300 төгрөгөөр нэмэгдсэн бол хонины мах 100-200 төгрөгөөр буурсан байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор махны үнэ нэмэгдээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэж иргэдээс ямар нэгэн санал, гомдол ирээгүй” хэмээлээ.
Мөн хурим найрын цагт цагаан идээ ямар үнэтэй байгаа талаар худалдагч нараас тодруулсан юм. Ээзгий, чихэртэй ааруул 18000, тараг 2500, өрөм 12000, аарц 6000, харин үхрийн борц 59 мянган төгрийн ханштай байлаа. Цагаан идээний худалдагч нар “Одоогоор цагаан идээний үнэ хэвийн байна. Их хэмжээгээр авбал, ярьж, тохироод өгч болно. Өвөл цагаан идээний үнэ нэмэгдэх байх” гэлээ.
"Атар" талхны үнэ асуусан иргэн "Ямар муухай үнэтэй юм бэ" гэчихээд авалгүй яваад өгөв. Харин иргэдийн хамгийн их авдаг "Атар" талхны үнэ 1200-1540 болж нэмэгджээ. Харин “Алтан тариа” савласан дээд зэргийн нэг кг 1500-1800 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1300-1600, хоёрдугаар зэргийнх 969-1100 төгрөг байна. Харин “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1540 төгрөгийн үнэтэй. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлчүүдийн махнаас илүүтэй худалдан авдаг бараа бол хүнсний ногоо. Намрын налгар өдрүүдэд тариаланчдийн буянаар хүнсний ногоо хямдардаг. Харин өвөл үнэ нэмэгдэж, бүр нарийн ногооны хомсдолд орох үе ч бий. Харин одоогоор монгол төмс 700, лууван 1000-2100, байцаа 1000, сармис кг нь 30.000, манжин 1800, өргөст хэмх 6000 төгрөгийн үнэтэй байна. Иргэд хүнсний ногоо бусад бараанаас илүү худалдан авч, хоолтойгоо залгадаг аж.“Өдөрт хоёр төмсөөр хоол хийвэл дараагийн цалин хүргэх байх даа. Мянган төгрөгт таараалууд төмс авъя” гээд задгай мөнгө тоолоод худалдагч руу хандаж буй эмэгтэй монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл аж. Бид ийнхүү л амьдарч, амь зогоож байна даа.

| Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |