“Ulaanbaatar Zoo and Aquarium” амьтны хүрээлэнд зүйл бүрийн амьтад байх. Сармагчин, могой, усан гахай, үхэр зараа, гүрвэл, өнгө бүрийн шувуу, зүсэн зүйлийн загаснууд гээд дурдвал олон. Тэдний дундаас бүлтгэр нүд, улаан хошуутай, биеийнх нь дээд хэсэг нь шар, доод хэсэг нь ногоон өнгөтэй, ихэд өвөрмөц шувууг “Тоглоом юм болов уу” гэж сониучирхан харж зогслоо. Гэтэл гэнэт хөдлөхөд нь цочсондоо эгээтэй л дуу алдчихсангүй. Энэ мэт айлгаж, цочоох, хайр татах амьтад энд зөндөө юм.

Бага байхад телевизээр гардаг байсан хүүхэлдэйн киноны дүрүүд нүдэн дээр минь бодитоор амилчихсан шиг, царай төрх, өнгө зүс, гаргаж байгаа авир, үйлдэл нь хүртэл яг л хүүхэлдэйн кинон дээрх шигээ байгааг нь харахад бага насны дурсамж тодрох шиг болсон.
Хоёр жил гаруй хугацаанд хөл хорионы дэглэмд байсан нийслэлийнхэн нүдээ баясгаж, бяцхан үрстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой болжээ. Эцэг эхчүүдийн хувьд бага насны дурсамжаа эргэн санагалзах, харин тэдний балчир үрсийн хувьд зөвхөн телевизээр л хардаг хүүхэлдэйн киноны дүрүүдээ бодитоор харах боломж олдсон нь “Ulaanbaatar Zoo and Aquarium” амьтны хүрээлэн байлаа.
Тус амьтны хүрээлэнгийн үүдээр ормогц л элдэв амьтдын жигтэй содон дуу, чимээ угтан авлаа. Үүдний хэсэгт шилэн лангуу байх бөгөөд хүүхдүүдийн сонирхлыг татах тобот, чихмэл тоглоом, оньсон тоглоом зэрэг олон төрлийн тоглоомуудыг эгнүүлэн тавьсан харагдана .Үүдэнд зогсох залуухан эрэгтэй “Сайн байна уу” хэмээн халуун дотноор үйлчлүүлэгчдээ угтан авч, дотогш оруулна. Цар тахлын үед ажиллаж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг ягштал нь баримталж орж ирсэн үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, дотогш нэвтрүүлж байлаа. Мөн амьтны хүрээлэнд ирсэн үйлчлүүлэгчид амны хаалт, бээлийтэй явж байгаа нь иргэдийн ухамсар ил дээшилснийг илтгэх аж.
Халуунаа хэмжүүлж, вакцины гэрчилгээгээ үзүүлж, цааш нэвтэрсний дараа ер бусын, үлгэрийн гэмээр орчин угтан авна. Өмнө огт харж байгаагүй амьтдаа олж харсан бяцхан жаалууд эрхгүй дуу алдацгаах нь сонсогдоно. Тэгснээ “Ээж ээ, одоо тэр амьтан дээр очмоор байна” гэж гараас нь хөтлөн цааш гүйх аж. Бас хажууханд “Аав аа, ээж ээ энэ ямар амьтан бэ. Ээжээ энэ Немо байна, түүнийг хардаа “ гэх бяцхан охины яриа дуулдана. Түүний цаана эрээн алаг могойг сониучирхан харж зогсох бяцхан хүүд өвөө нь могойтой таарч байсан түүхээ хуучилж буй нь сонсогдоно. Ээж, аав, өвөө, эмээ, ах, эгчээ дагуулан амьтны хүрээлэн үзэж яваа хүүхэд багачуудын харцанд баяр баясал гэрэлтэх аж.
Амьтдыг ажиглаж, шувуудын жиргээг сонсон алхаж яваад бидний сайн мэдэх “Сүн Ү Күн” торонд томоотой гэгч нь сууж байхтай таарав. Уг нь бол энд тэнд дүүлж, дэггүйтэж байх ёстой шүү дээ. Кинон дээрээ л лав тэгдэг. Гэтэл өнөөдөр гунигласан юм уу, эсвэл бидний хэлдгээр залхуурсан ч юм уу томоотой гэгч нь сууж байх аж. Шилэн хоргон дээрх тайлбарыг нь уншвал бидний мэдэх “Сүн Ү Күн”-ийг “Макак-резус буюу нохой сармагчин гэдэг ажээ. Уг сармагчин нь усанд сайн сэлж чаддаг бөгөөд эрэгтэй макак ойролцоогоор 60, эмэгчин нь 50 сантиметрийн өндөртэй байдаг гэнэ. Тус сармагчин нь дунджаар 20-25 жил амьдардаг юм байна.

Цааш явбал, Номхон далай, Энэтхэгийн далайд амьдардаг акулаас эхлээд махчин загас пиранья, зөвхөн цөлд л харж болох гүрвэл, яст мэлхий, ариун майна шувуу, бах мэлхий, америк элбэнх, усан гахай, олон төрлийн могойнууд байх ажээ. Төрөл бүрийн амьтад харахаар эрхгүй л, халуун орны ширэнгэн ойд оччихсон юм шиг, эсвэл зах хязгаар нь үл харагдах тэнгис далайн усанд сэлж яваа ч юм шиг сэтгэгдэл төрөх аж.
“Ulaanbaatar Zoo and Aquarium” амьтны хүрээлэнгийн нэг том аквариум доторх матар хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хүүхдүүд түүнийг хөдлөхийг нь хүлээж, тал бүрээс нь шилэн хоргыг нь тогших боловч өнөөх матар хөдөлгөөнгүй хэвтсээр л байх аж. Хөдлөхийг нь хүлээж ядсан хүүхдүүд тэсэлгүй өөр, өөр амьтдын зүг таран явцгааж, матар л хөдөлгөөнгүй хэвээр үлдэх юм. Тус матрын талаар тайлбарлагч залуугаас асуухад түүнийг Кайман гэдэг бөгөөд угийн тайван, хөдөлгөөн удаантай нэгэн гэнэ. Энэ матар дотроо гурван төрөлтэй бөгөөд Төв Америк болон Өмнөд Америкийн хойд хэсгээр нутагладаг гэнэ. Дунджаар 2.5 метрийн урттай, 60 кг жинтэй бөгөөд хамгийн том нь 3.5 метрийн урттай, 200 кг жин хүрдэг махчин амьтан ажээ.

Ийнхүү олон төрөл зүйлийн амьтантай танилцсаны дараа тус амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Анартай ярилцаж тэдний үйл ажиллагаа болон амьтдынх нь талаар тодруулсан юм. Тус амьтны хүрээлэн нь анх 2017 оны арван хоёрдугаар сарын 29-нд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Харамсалтай нь, цар тахлаас болж хоёр жил үүд хаалгаа барьсан байна. Гэсэн ч одоо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд сар гаруй болж байгаа юм. Тус амьтны хүрээлэн нь нийт зургаан заалтай бөгөөд нийт 100 орчим метр квадрат талбайд амьтдаа байрлуулсан гэлээ.
Амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Анар
Танайхаар өдөрт дунджаар хэдэн хүн үйлчлүүлж байгаа вэ?
Цар тахлын энэ үед ямар зохицуулалт хийж үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
Амьтдаа хаанаас авч ирдэг вэ?
-АНУ, БНХАУ, ОХУ, Японоос амьтдаа оруулж ирдэг. Аль болох гаршуулсан амьтан авахыг боддог. Зэрлэг амьтныг амьтны хүрээлэнд байлгах хэцүү л дээ, аюулгүй байдал талаасаа ч тэр. Жишээ нь матраа монголд орж ирээд 2 жил болсных нь дараа хувь хүнээс худалдаж авсан. Мөн мэдээж манай монголын амьтад ч байгаа.
- Бусад амьтны хүрээлэнгүүдээс ялгарах онцлог нь юу вэ?
-Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа амьтны хүрээлэнгүүдээс хамгийн олон амьтантай хүрээлэн гэдгээрээ онцлог болов уу. Цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлж амьтдынхаа тоог нэмэх сонирхолтой байгаа.
Ажиллах цагийн хуваарийнхаа талаар мэдээлэл өгөөч. Мөн хүрээлэнг үзэхэд төлбөр төлөх үү?
-Манайх ажлын өдрүүдэд 11:00-20:00 цаг хүртэл ажилладаг. Үнийн хувьд 2-16 нас хүртэлх 5000, том хүн 10000 төгрөгийн үнэтэй.
| Томчуудын нүдийг баясгаж, багачуудын төсөөллийг бодит болгосон амьтны хүрээлэнгийн нэг өдөр |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |