“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор Монгол Улс 2020 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль зэрэг бүх түвшний боловсролын байгууллагын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд есдүгээр сарын 1-нээс эхэлж, танхим болон танхимын бус хэлбэрийг хослуулж, сургалт явуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн юм.
Их, дээд сургуулиуд албан ёсоор хичээллэж эхлээгүй ч олонх сургуульд оюутан, залуус цуглажээ. Хичээлийн шинэ жил эхлэх болоогүй сургуулийнхаа үүдийг “сахиж” байгаа оюутнуудын ярианаас ажихад ихэвчлэн сургалтын төлбөрийн асуудал, сонгон судлах ёстой кредиттэй холбоотой асуудалтай байх. Улмаар өөрт тулгарсан асуудлаа шийдүүлэхээр оюутнууд хичээл нь эхлээгүй ч ийн багш нарын өрөөний хаалга “сахиж”, шийдүүлэхээр зогсоо аж.
Өнгөрсөн хоёр хичээлийн жилийн хугацаанд зайны буюу цахим сургалтаар оюутан авах ёстой мэдлэгээ олж, авч чадаагүй гэнэ. Цахим сургалтыг хүлээн авахад интернэт, технологийн асуудлаас эхлүүлээд олон асуудал гардаг аж. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Уртнасан өнгөрсөн хоёр хичээлийн жилд орон нутгаас цахим сургалтад хамрагджээ. Түүнээс хэлснээр “Орон нутагт интернэтийн хурд муу байгаагаас болж цахим сургалтаа бүрэн гүйцэд авч чадаагүй. Тасалдах, хоцрох тохиолдол их гарч байсан. Олон цагаар ухаалаг төхөөрөмж ашиглаж, хараа муудах болсон” гэнэ. Мөн цахим сургалтын үед багштай харилцаж, асуултдаа хариулт авахад төвөгтэй, электрон номын сан, цахим эх сурвалж олох, сургалтын материал авахад муу байсан аж. Т.Уртнасантай хамт байсан нөхөд ч мөн түүний хэлсэнтэй санал нэгдэж, цахим сургалтын үр дүн муу байсан талаар хэлж байлаа.

Өнгөрсөн хоёр жилийн турш цар тахалтай холбоотойгоор цахим сургалт орсон ч зайны сургалтыг зарим оюутан үр дүнгүй гэж үзсэн байна. Тэгвэл тэнхимийн хичээл орох болоход зарим их сургууль төлбөрөө нэмсэн талаар оюутнууд бухимдлаа илэрхийлж байлаа. Оюутнуудын санал, гомдлыг буцаалгүйгээр хүлээн авдаг ганц “газар нь” цахим сүлжээ. “Оюутны нэгдсэн групп” гэх цахим сүлжээний бүлэгт нэгэн оюутан “Хоёр жил цар тахал, цахим сургалт гэж үр дүнгүй, худлаа юм зохион байгуулж байгаад тэнхимийн сургалт эхлэх болохоор манай сургууль сургалтын төлбөрөө нэмчихлээ. Бүгд л адилхан байхад ингэж болно гэж үү. Сургуулиад дандаа оюутнуудаас мөнгө саах юм аа” гэсэн байна. Мөн бусад оюутнууд ч гэсэн “Цахим болон танхимын сургалтыг хослуулж байгаа гэчихээд яагаад төлбөр нэмж байгаа юм бэ. Ийм үед төлбөрөө нэмж болохгүй шүү дээ”, “Өмнө нь авдаг байсан төлбөрт оюутнуудын сургууль дээрх урсгал зардал ордог байсан. Харин одоо бол урсгал зардал багассан биз дээ. Яагаад төлбөр нэмэгдэж байгаа юм” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байв.
БШУЯ-наас “Энэ хичээлийн жилд зөвхөн нэгдүгээр түвшний оюутнуудын сургалтын төлбөрт өөрчлөлт орно. Бусад түвшний оюутнуудын төлбөрт өөрчлөлт орохгүй” гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл 2-4 түвшний ангийн сургалтын төлбөрийг нэмсэн талаар оюутнууд бухимдлаа цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлж байгаа юм. Жишээлбэл, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зарим салбарын төлбөрийн нэг кредит тутамд 5435 төгрөгөөр сургалтын төлбөрийг нэмжээ. Мөн Их Засаг ОУИС есдүгээр сарын 1-ний хугацаанд багтаж, сургалтын төлбөрөө төлбөл хуучин төлбөрөө төлөх хөнгөлөлт үзүүлэх. Харин заасан хугацаанаас хойш төлбөрөө төлбөл сургалтын төлбөр нь өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдэнэ гэжээ.

2020-2021 оны хичээлийн жил Монгол Улс дотооддоо халдвар алдах үе хүртэл буюу хоёр сарын хугацаанд танхимаар хичээллэсэн. Танхимын болон цахим сургалтаа онцлог, давуу, сул талуудын талаар МУИС-ийн ХШУИС-ийн хоёрдугаар түвшний оюутан Б.Тунгалагтамираас хоёр асуултад хариулт авсан юм.
-Таныг анх их сургуульд элссэн цагаас эхэлж, цахимаар хичээллэж, эхэлсэн. Энэ хугацаанд цахимаар хичээллэх үед ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байсан бэ?
-Цар тахал Монгол Улсад илэрснээс хойш буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж, цахимаар хичээллэсэн. Тухайн үед нэгдүгээр ангийн оюутан байсан болохоор тусалж, дэмжих хүн байхгүй. Цахимаар ч багштайгаа холбогдож, сайн зөвлөгөө авч чаддаггүй байлаа. Чадахгүй, мэдэхгүй олон зүйл тулгарсан. Харин гэрээсээ гарч, хоол, унааны мөнгө зарцуулах шаардлагагүй болсон нь нэг талаараа сайн байсан.
-Шинэ хичээлийн жилд танхим болон танхимын бус сургалтын хослуулж зохион байгуулахаар болсон. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Танхим болон цахимаар хослуулах нь илүү сайн байх болов уу гэж бодож байна. Гэсэн хэдий ч коронавирусийн дельта хувилбар Монголд их тархаж байгаа үед танхимаар хичээллэх нь буруу сонголт байж магад. Гэсэн хэдий ч боловсролын салбараа хойш тавиад байж болохгүй учир танхимаар орох нь нэг талаар зүйтэй. Танхимаар хичээллэх нь цахим сургалтаас хэд дахин илүү.
.jpg)
М.ЭНХЗУЛ
| Оюутнууд цахим сургалтад “муу дүн” тавьж, зарим их сургууль сургалтын төлбөрөө нэмжээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |