Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнөөдрөөс эхлэн 22-нийг хүртэл орон даяар зохион байгуулахаар болсон. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 40420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт цар тахлын үед болж буйгаараа онцлогтой. Иймээс цар тахлын хүнд нөхцөл байдалд элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж, бэлдсэн талаар эргэлт.мн сайт сурвалжиллаа.
Шалгалт нь эхлэх гээд тэвдэж сандарсан төгсөх ангийн сурагчид сургуулийн үүдэнд цөөнгүй харагдах бөгөөд өмнө жил шалгалт өгсөн дээд үеийнхнээсээ туршлагыг нь сонсох гэж хошуурцгаана. Тэд хоорондоо “Өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдээд байдаг. Өвчин авчихгүйхэн шиг л шалгалтаа өгөөд дуусчих юмсан” хэмээн ярилцах аж.
Бид элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулж буй талаар тодруулахаар боловсролын үнэлгээний төвийг зорилоо.
Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид “Энэ жил 34811 сурагч Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа. Тэдний 31782 нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Өмнө оны төгсөгчидтэй нийлээд энэ жил 40420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр болсон. элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад улсын хэмжээнд давхардсан тоогоор 9250 багш, боловсролын байгууллагын ажилчид оролцож байна. Дээрх багш, ажилчид вакцины хоёрдугаар тунд бүрэн хамрагдсан. Орон нутагт хяналт хийх багш нар тухайн аймгууддаа очсон. Ерөнхийдөө шат, шатны зохион байгуулалт дуусаж, бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 48 байршилд зохион байгуулж ажилладаг байсан бол энэ жил 82 болж өргөтгөсөн. Үүнээс 42 нь орон нутагт, 40 нь нийслэлд байгаа. Цар тахлын хүнд цаг үед зохион байгуулж байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримталж ийм шийдвэрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, шалгалт авах анги, танхимийг сурагчид 1.5-2 метрийн зайтай суухаар тохижуулсан. Иймээс нэг ангид 12-15 сурагч шалгалт өгнө. Мөн суудлын хуваарь болон шалгалтын байрны мэдээлэл бүхий хуудсыг сурагч бүрд өгснөөрөө онцлогтой. Шалгуулагч суудлын хуваарьт заасан цаг орох хэсгийн дагуу шалгалтдаа хамрагдана.
Үүнээс гадна бид дүн оноолт буюу хуудас засалтын үйл ажиллагаагаа шууд дамжуулна. live.eec.mn цахим хуудсаар шалгалтын дүнг шууд танилцуулах нь бөөгнөрөл үүсэхээс сэргийлж байгаа явдал юм. Бүртгэлийн дугаараар анхны оноонууд нь гарч ирэх ба овог нэрийг нийтэд зарлахгүй. Хэмжээст оноо шалгалтыг зохион байгуулснаас 24 цагийн дараа шалгуулагчийн буланд байршина. Иймээс тухайн сурагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулаад тухайн хичээл дээр ямар оноо авсан гэдгээ мэдэх боломжтой. Шалгуулагч шалгалт өгөхөөс нэг цаг 30 минутын өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалтын байранд нэвтрэхдээ гурван хэсэгт хуваагдаж орно. Элсэлтийн ерөнхий шалгалт дууссанаас 72 цагийн дараа батламжийг өгөх болно. Эцэг, эхчүүд шалгалт өгч байгаа хүүхдээ дагах ирэх тохиолдол элбэг байдаг. Иймээс шалгалтын цэг дээр аль болох ирэхгүй байж, бөөгнөрөл үүсгэхгүй байна гэж эцэг, эхчүүдээс хүсэж байна “гэв
Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 48 байршилд зохион байгуулж ажилладаг байсан бол энэ жил 82 болж өргөтгөсөн.

Бид элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил хэдэн хувтай байгааг сурвалжилахаар Чингэлтэй дүүрэгт орших Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийг зорилоо.
Сургуулийн гадна талбайд 1.5 метрийн зайтай, дугаарлан зогсох улбар шар өнгийн тэмдэглэгээ хийжээ. Мөн гадна талын хаалганы хажууд орох гарах чиглэлийг заасан сум байрлуулж тэмдэг, тэмдэглэгээ хийсэн харагдана. Үүдээр нь явж ороход шалгалт авах ангиудын байрлах давхар, өрөөний дугааруудыг маш цэгцтэй байрлуулжээ. Үүдний хэсэгт гар ариутган халдваргүйжүүлэх бодисуудыг эгнүүлэн тавьсан нь шалгалтын байр бэлэн болсныг илтгэнэ. Бид шалгалтын бэлтгэл ажил хэр явцтай байгаа, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих ёсоор нь хийсэн талаар тус сургуулийн сургалтын менежер Ч.Баттулгаас тодрууллаа.
Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл дууссан. Тэмдэг тэмдэглэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатайгаар зохион байгуулсан. Манай сургууль дээр таван сургуулийн 400 сурагч шалгалт өгөхөөр болсон. Хянагчаар багш, ажилчдын хийлсэн 40 хүн ажиллана. Өмнө жилийг бодвол халдвар хамгааллын дэглэмийг өшөө илүү чангатгасан. Нэг ангид 12-15 хүүхэд шалгалт өгнө. Тухайн ангийн багтаамжаас хамаараад суудал хоорондын зайг нэг метр байхаар төлөвлөсөн. Нийт 26 анги танхимд шалгалтыг зохион байгуулна. Манай сургуулийн хувьд нэг тусгаарлах өрөө, нэг тусгай ангийг бэлдсэн. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөнд оруулж, биеийн байдлыг нь ажиглаад шалгалтад орох боломжтой бол тусгай ангид шалгалтыг авахаар төлөвлөсөн бөгөөд тухайн хүүхдийг өөр хаалгаар гаргаж оруулна.
Сургуулийн бүс рүү эцэг, эхийг нэвтрүүлэхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтын үед ариутгалын ажлыг маш эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөсөн ба манай сургуулийн бүх үйлчилгээний ажилчид цэвэрлэгээ, ариутгалыг хийж гүйцэтгэнэ. Шалгалтын завсар бүрээр анги танхимыг халдваргүйжүүлэн ажиллах болно. Ариун цэврийн өрөөнд гар ариутгагч, савангуудыг байршуулсан. Энэ жил шалгуулагч өөрөө маск, бээлий зэргийг бэлтгэн ирэх шаардлагатай. Дамжуулж хэрэглэх боломжтой харандаа балруул гэх мэтийг гэрээсээ авчрах ёстой гэлээ”
Бидний ярилцаад дуусах мөчид ариутгал хийх хүмүүс ар араасаа орж ирлээ. Тэд сургуулийн өнцөг булан, анги танхим бүрийг нэг бүрчлэн ариутгах бөгөөд ариутгал хийж байх хугацаанд сургууль дотроос гарах хэрэгтэй гэж зөвлөсний үндсэн дээр бид Сүхбаатар дүүргийн шалгалтын цэг болох гуравдугаар сургуулийг зорилоо.

Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн гадаа талбайд гурван том асар сүндэрлэх бөгөөд мөн л хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээг хийжээ. Сургуулийн хаалган дээр ангиуд руу орох тэмдэг тэмдэглэгээ, явах чиглэлийг план зургаар харуулсан байна. Ингэснээр шалгуулагчид аль шатаар орж, хаагуур гарах вэ гэдгийг ойлгох юм. Үүдээр нь ороход гадаа талбайтай нэгэн адилаар зай барих тэмдэг тэмдэглэгээг тавижээ. Халдвар тархах эрсдэлийг бууруулахаар сургуулийн зүүн талын шатыг дээш өгсөх баруун талын шатыг доош буухаар зохицуулсан байна. Шатны хажуу талд халуун хэмжигч, гар ариутгагчийг байрлуулсан байх агаад гаднаас орж ирэх хүмүүс сургууль руу орохдоо халуунаа үзүүлээд гараа ариутгаад орох аж.
Тус сургуулийн ахлах анги хариуцсан менежер Д.Нямлхам “Дээрээс ирсэн тушаал шийдвэрийн дагуу бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дууссан. Шалгалт авах 25 анги танхим, хоёр тусгай анги, тусгаарлах нэг өрөөг тус тус бэлдсэн. Үүнээс гадна шууд засалтын ангийг бэлдсэн. Ингэснээрээ хүүхдүүдийг шууд дүнгээ мэдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Бүртгэлийн дугаараар дүнг зарлах учир тухайн шалгуулагчийн дүнг бусад хүн мэдэх боломжгүй. Интернет орох боломжгүй тохиолдолд тухайн хүүхдийн гар утсанд мессежээр дүнгийн мэдээлэл очно. Шалгуулагчдыг гурван цэгт бүртгэж дотогш нэвтрүүлнэ. Нэг танхимд 15 хүүхэд шалгалт өгөхөөр ширээнүүдийг байрлуулсан. Анги болгонд гар ариутгагч, халдваргүйжүүлэгч байрлуулж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах боломжийг бүрдүүлсэн.
Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд гурван хэсэгт хувааж орох гарах чиглэлийг тодорхой зааж өгсөн. Ариун цэврийн өрөөний ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажилласан. Боловсролын үнэлгээний төвөөс ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ариутгалын бодисыг өгсөн. Шалгуулагчийг орохоос өмнө анги танхимыг ариутгаж, шалгалт өгч дууссаны дараа дахин ариутгана. Энэ удаагийн ЭЕШ нь тусгай ангитай гэдгээрээ онцлогтой. Шалгалтад орж байгаа хүүхдүүд дунд сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгай ангид шалгалтыг авна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа шалгуулагчид хувийн бэлтгэлээ сайтар базааж ирэх хэрэгтэй”гэлээ.
М.ХОНГОРЗУЛ
.jpg)

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Өнөөдөр эхэлж байгаа ЭЕШ-ын шалгалтад хэрхэн бэлдсэн бэ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |